Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 294

 

 

 

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00294

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Орчлон 84-06 тоот хаягт байрлах, “Төгөлдөр бьюти кэйр” ХХК /РД:5302277/

            Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 25-1-104 тоотод оршин суух, Жалайр овогт Эрдэнийн Алтанцэцэг /РД:ЧО74090361/

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти кэйр” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төгөлдөр Бьюти Кэйр” ХХК нь иргэн Э.Алтанцэцэгтэй 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Кирби Сэнтриа брэндийн хивс цэвэрлэх төхөөрөмжийг худалдахаар худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр барааны үнийг 6.200.000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд худалдан авагч нь урьдчилгаа 500.000 төгрөг төлж, үлдсэн төлбөрийг 18 сарын хугацаанд сар бүрийн 27-ны өдөр 317.000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, хариуцагч ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч нь гэрээний урьдчилгаа төлбөр болох 500.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 600.000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн бөгөөд үүнээс хойш төлбөр төлөлгүй одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөхгүй байна. Худалдах, худалдан авах гэрээний хугацаа дууссанаас хойш 180 хоног өнгөрөөд байна. Гэрээний 7.3-ийн дагуу алданги 4.590.000 төгрөг болсон байна. Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 5.100.000 төгрөг болон алданги 2.550.000 төгрөг, нийт 7.650.000 төгрөгийг Э.Алтанцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти кэйр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Төгөлдөр бьюти кэйр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Алтанцэцэгт холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь алдангид нэхэмжилсэн 2.550.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 5.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Алтанцэцэг төлөхөөр зөвшөөрч, төлбөрийг хуваарь гарган эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч Э.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Алтанцэцэг миний бие “Төгөлдөр бьюти кэйр” ХХК-тай харилцан тохиролцож, нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти кэйр” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 2.550.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5.100.000 төгрөгийг миний бие график гарган төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти кэйр” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 2.550.000 төгрөгөөс татгалзаж, 5.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Алтанцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны  11 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хариуцагч нь төлбөрөө Хаан банкны 5020663479 дансанд төлөх буюу биечлэн гүйцэтгэж болохоор харилцан тохиролцож эвлэрчээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти кэйр” ХХК нь хариуцагч Э.Алтанцэцэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7.650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти кэйр” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 2.550.000 төгрөгөөс татгалзаж, 5.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Алтанцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны  11 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 137350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 68675 төгрөг, хариуцагч Э.Алтанцэцэгээс 68675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти кэйр” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти кэйр” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын алданги 2.550.000 төгрөгөөс татгалзаж, 5.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Алтанцэцэг төлөхөөр хүлээн зөвшөөрч, үүнээс 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны  11 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 300.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Э.Алтанцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 68675 төгрөг, хариуцагч Э.Алтанцэцэгээс 68675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төгөлдөр бьюти кэйр” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА