Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 866

 

    2020        11          10                                   2020/ШЦТ/866

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

иргэдийн төлөөлөгч Э.Батмөнх,

шинжээч Г.Ханхүү,

гэрч Т.А,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л, түүний өмгөөлөгч Ж.Д,  шүүгдэгч Т.З , түүний өмгөөлөгч Ж.Г, Т.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Т.З д холбогдох эрүүгийн 2011000000810 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Т.З , 1987 оны 1 дүгээр сарын 27-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ...... тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 2017 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.З  нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо Тойргийн автобусны буудлын орчим талийгаач “Б-тай маргалдаж хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж, түлхэж унагаах зэргээр зодож улмаар Г.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо .... тоотод нас барж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.З  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2020 оны 8 дугаар сарын 11-ний орой 6 цагийн үед талийгаач Б-тай дайралдахад согтуу бусдад зодуулсан юм уу гэхээр харагдаж байсан., юу болсон талаар асуухад “..ахар сүүлээрээ уначихлаа, явж чадахгүй байнаа...” гэсэн. Гэхдээ зүүн хөмсөгний дор, цээжинд хөхрөлттэй байсан. Чи хүнд зодуулсан юм уу гэхэд үгүй гээд нуугаад хэлэхгүй байсан. Би талийгаачтай гэртээ хоноод өглөө 10 цагийн орчимд дахин юу болсон талаар асуухад тодорхой зүйл хэлээгүй. Талийгаачтай М-ийнд очиж хоноход талийгаач өчигдөр унаснаас болоод миний ахар сүүл өвдөөд байна гэхээр нь би хүнд зодуулсан юм уу гэж дахин асуухад үгүй гээд нуугаад байсан. Дараа нь манай нэг ахынд очиж хоноход талийгаач Б- нь  шөнийн 3 цаг орчимд бөөлжөөд зүрх дэлсээд байна гээд долоогонын ханднаас уугаад миний хажуугаар орж хэвтсэн. Би эмнэлэг явах уу гэхэд үгүй гэсэн. Тэгээд унтаж байгаад 2-3 удаа ёолж, нэг эвгүй амьсгаа аваад дахиж амьсгалаагүй. Би талийгаачийн цээжин дээр зөөлөн дарж үзээд  нас барсныг нь мэдээд ах болон эх Э-т залгаж хэлсэн. Бид хоёр 2 сар орчим айлын хашаанд гэр барьж хамт амьдарсан. Миний хувьд нойр булчирхай өвддөг учир нэг их архи уугаад байдаггүй, М- нь манай хамаатан. Талийгаачийг нас барахын өмнөх өдөр М-ийнд очиж явах замдаа маргалдсан муудалцсан зүйл байхгүй. О- байцаагч надаас анх мэдүүлэг авахдаа намайг цохисон, түлхсэн гэж хэл гээд заналхийлж байгаад мэдүүлэг авсан. Би тухайн үед байцаагчдаа талийгаачийг цохиогүй, зодоогүй гэдгээ зөндөө хэлсэн. Мөн яллагдагчаар татах тогтоолд би гарын үсэг зурахдаа яг юун дээр зурж байгаагаа мэдээгүй, энэ дээр гарын үсгээ зур гээд байцаагч гарын үсэг зуруулаад байсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би талийгаачийн төрсөн эх байгаа юм. Талийгаач гэрээс гарахаасаа өмнө надаас нэг өдөр нэг цаг ч холдоогүй бие нь шарх сорвигүй эрүүл байсан. Гэртээ байхдаа архи хэрэглээгүй, үсээ янзлаад гарсан. Надад хэлэхдээ М- гэдэг элэгний цирёзтой, хэвтэрт байдаг найз дээрээ очно гээд гарсан. З-ын талаар надад огт ярьж байгаагүй. 2-3 удаа надаас утасдаж таксины мөнгө хэрэгтэй байна гээд З- гэж хүний дансаар мөнгө авч байсан.  Талийгаач өдөр бүр надтай утсаар ярьдаг. Нас барах өдрөө 3-4 цагийн үед надтай миний бие зүгээр одоо гэртээ очлоо гээд инээгээд ярьсан. Миний хувьд маш их гомдолтой байна. Манай охины бага хүүхэд хөхнөөсөө ч гараагүй. 4 өнчин хүүхэд үлдэж байгаа, үнэхээр харамсалтай байна. Оршуулгын зардалд нийт 13.708.200 төгрөг нэхэмжилж байгаа..” гэв.

Шинжээч Г.Н-нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Амь хохирогчийн биед учирсан их тархины баруун хальсан доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархай, дагз, духны дэлбэнгийн суурь хэсэг аалзны торон цусан тархмал гэмтэл нь нэг удаагийн хүч үйлчлэхэд үүсэх боломжтой. Хуйх, зүүн зовхи, умдаг, баруун бугалга, зүүн гуянд үүссэн гэмтэл хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух баруун хацар баруун өвдөг, гуя, зүүн бугалга, цээжний цус хуралт зүүн тохой, баруун өвдөг зулгаралт гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Баруун өвдөг, гуя гэж бичсэнийг баруун өвдөг, баруун гуя гэж ойлгоно. Хуйхны шарх нь гэмтлийн зэрэгт шинжээрээ хамаарахгүй. Хэрэг болсон цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байна гэх дүгнэлтийг шинэ болон хуучин гэмтлийг шинж тус бүрээр нь салгаж бичсэн. Эдгээр гэмтлийг илэрч буй өнгө зүс,  хэмжээ болон эмгэг өөрчлөлтөөр нь шинэ ба хуучин гэмтлийг тодорхойлно. Талийгаачийн тархины баруун талд үүссэн цусан хураа гэмтэл нь 48 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл болохыг эд эсийн шинжилгээний дүнг задлан шинжилгээний  дүнтэй харьцуулаад дүгнэлт хийж гаргасан. Өөрөөр хэлбэл хэрэг гарсан цаг хугацааг эд эсийн шинжилгээгээр тархины бүрхүүлд үүссэн цусан хураад зүсэлт хийгээд MSB будгийн аргаар бэхжүүлж харьцуулан шинжилсэн. Эд эсийн шинжилгээг шинжээч нь Наранбямба гаргасан. Амь биед аюултай хүнд гэмтэлд хамаарах гэмтэл авсан хүн тархи дарж ухаан алдах хүртэл хугацаанд амьд явах боломжтой. Толгой өвдөх бөөлжих гэх мэт зовуурь илэрч амьд явах боломжтой. Үүнээс гадна архи согтууруулах ундааны хэрэглээ, эмийн хэрэглээнээс шалтгаалж зовуурь багасаж амьд байх боломжтой. Гэмтсэн судасны хэмжээнээс хамаараад бага хэмжээгээр шүүрч, шүүрсэн хэсгийг цусан бүлэн дарж судас бөглөсөн тохиолдолд 10 хүртэл хоног амьд байх боломжтой. Энэ тохиолдолд тийм биш байсан. Цусны бүлэгнэлтийн үзүүлэлт хувь хүний онцлогоос шалтгаалахаас гадна талийгаач нь элэгний өөхлөлт өвчтэй байсан зэргээс хамааран бүлэгнэлт удаан явагдана. Талийгаачийн тархины гэмтэл нь орой буюу зулай хэсэгтээ авсан гэмтэл тул унах үед үүсэх боломжгүй. Бусад гэмтэл үхэлд нөлөөлөхгүй талийгаач нь тархины гэмтлийн улмаас нас барсан. Тархины гэмтэл нь мэс засал эмчилгээ хийгдэхгүй бол амь нас аврагдахгүй нас барна. Гэмтэл авсан даруйдаа эмчилгээ хийлгэсэн бол амь нас аврагдах боломжтой...” гэв.

Гэрч M.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би талийгаачийг мэднэ. Манай гэрт ирдэг, ирэхдээ дандаа согтуу ирдэг байсан. Талийгаач Г.Б-гийн ээж нь охиноо асуугаад над руу ярьдаг байсан. би ээж чинь яриад байна гэхэд маргааш очно л гэдэг байсан. Манай ээж рүү О- гэж хүн яриад “..би талийгаачийг зодсон. Ёстой алж өгсөн. Нүүр нь ямар байна...” гэж талийгаачийг нас барсны дараа асуусан. О-г ээж рүү залгахад би хажууд нь байсан. 11 цагийн үед ярьсан. Энэ талаар мөрдөгчид хэлсэн боловч О- гэх эмэгтэйг шалгаагүй. Амь хохирогчийг Т.З  зодох шалтгаан байхгүй. Т.З  бие муутай 2, 3 удаа хагалгаанд орж байсан. Хүн гэмтээх хүн биш.  2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 14-16 цагийн хооронд гэртээ байсан хүн бусдад зодуулах боломжтой эсэхийг мэдэхгүй байна. Би хэрэг болсон гэх цаг хугацаанд Т.З  болон Г.Б- нартай уулзаагүй....” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 06 цаг 30 минутын орчим гэртээ унтаж байтал манай гэрт Чингэлтэй дүүргийн цагдаагаас явж байна гээд нэг цагдаагийн ажилтан залуу орж ирээд “танайд Б- гэж хүн байдаг уу?” гэж асуугаад гарсан бөгөөд удалгүй манай хүүхдүүд рүү яриад Б-г нас барсан талаар хэлсэн. Ингээд би талийгаач охиноо нас барсныг мэдсэн юм. Манай охин хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрээсээ гараад явсан бөгөөд түүнээс хойш уулзаагүй. 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр манай охин Б- гэртээ байж байгаад 15:00-16:00 цагийн орчим хашаандаа хүнтэй утсаар ярьж байгаад гараад явсан ба түүнээс хойш надтай утсаар ч яриагүй юм... Би энэ З- гэдэг залууг сайн танихгүй. Талийгаачийг нас барахаас нь өмнө буюу 2020 оны 7 дугаар сарын сүүлчээр талийгаач охин маань гэртээ ирэхгүй алга болчхоод би талийгаачийн найз Охиноотой хамт гадуур хайж байхдаа нэг удаа энэ З- гэдэг залууг харж байсан. Түүнээс биш манай охин энэ З- гэдэг хүнтэй хамтарч амьдарч байгаагүй. Манай талийгаач охин урьд нь хэд хэд хоног архи уугаад алга болчихдог байсан... Талийгаач гэртээ байж байгаад 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 15:00-16:00 цагийн орчим хүнтэй утсаар ярьж байгаад гараад буцаж ирээгүй юм. Тэгээд гарахад манай охин хүнд зодуулаагүй, нүүр, ам болон биед нь ямар нэгэн гэмтэл шархгүй зүв зүгээр байсан. Ингэж 11-ний өдөр гарч явахаасаа өмнө манай охин 7 хоног гэрээсээ ч гаралгүй гэртээ байсан болохоор би энэ талаар сайн мэдэж байна... Талийгаач урьд нь З- гэх хүний талаар ярьж байгаагүй. Харин талийгаач урьд нь өнгөрсөн намар хоёр ч удаа байхаа З- гэдэг хүний дансаар дамжуулж надаас мөнгө авч байсан. Би энэ талаар асуухад манай найзын нөхөр байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/,

Гэрч Н.Х- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 14-ний 03 цагийн үед гэртээ унтаж байхад байшингийн хаалгыг аймар хүчтэй цохиод дараа нь цонх цохиод байхаар нь босоод хаалгаа тайлахад манай төрсөн дүү Нэргүйн Отгонтулга надад З- гэгчийн эхнэрийнх нь зүрх нь зогсчих шиг боллоо, сонин болчихлоо гэж хэлсэн тэгээд хамт монгол гэрт ороход ногоон буйдан дээр нэг эмэгтэй дээшээ харсан байдалтай баруун гараа газарт унжуулсан байдалтай ухаангүй бололтой хэвтэж байсан тэгээд би өөрийнхөө утаснаас 103-т дуудлага өгсөн түргэн тусламжийн эмч ирээд уг эмэгтэйг өнгөрсөн байна хүүрийн толбо нь гарсан байна гэж хэлээд түргэний эмч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Талийгаачийг Б- гэдэг гэсэн гэхдээ талийгаачийг бол сайн танихгүй харин нөхөр болох З- нь миний төрсөн дүүгийн зүс таних найз нь гэж дүү надад хэлсэн. Тэрнээс З-г хааяа нэг харж байсан. Дүү надад хэлэхдээ талийгаач нь нөхрийн хамт 2020 оны 8 дугаар сарын 14-ний 00 цагаас 01 цагийн хооронд танайд хоночихъё гэж хэлээд орж ирсэн гэсэн тухайн үед хоёулаа уучихсан архи үнэртүүлээд орж ирсэн гэж дүү надад хэлсэн. Талийгаач болон З- нар нь манай дүүгийн гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй. Харин манай дүү гэртээ өөрийн 11 настай охинтойгоо байж байхад нь гаднаас орж ирээд унтсан гэсэн. Манай дүүгийн ярьж байснаар нь эхнэр нь шөнөжин ёолоод л хэвтээд байсан гэсэн. Манай дүү эрүүл бие нь өвдөөд хэвтэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх 24/,

Гэрч Г.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Талийгаач нь Миний төрсөн эмэгтэй дүү байгаа юмаа. Талийгаач нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхээс дөрвүүлээ. Арван жилдээ 2-3 сургууль дамжсан хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн .. дүгээр сургуулийн .. дугаар ангид төгсөөд сургуулиа хаячихсан байж байгаад хүнтэй суугаад 4 хүүхэдтэй болсон одоо том нь 16 настай, 2 нь одоо аав дээрээ байдаг харин сүүлд суусан нөхрөөсөө мөн нэг хүүхэдтэй тэр нь одоо 3 настай эмээ дээрээ байдаг юмаа. Талийгаач нь ер нь гэр зуур байдаг. Ажил хийхээрээ 2-3 хоноод л гарчихдаг байсан тийм болохоор л чи ээжийг асар гээд л гэрт байлгадаг байсан. Манай дүү ер нь архи дарсанд уруу татдаг, шоу цэнгээнд дуртай найзууд ихтэй болохоор гэрээсээ гараад явахдаа буюу сүүлийн нэг жил гэртээ тогтохгүй 2-3 хоноод л явчихдаг багадаа 1 сараар гэртээ ирэхгүй байдаг байсан. Сүүлийн үед Дэнжийн мянгад байгаа сураг сонсогдоод л байсан тэгээд хаана байгаа талаар нь асуухад хаягийг нь зааж өгдөггүй байсан. Талийгаач нь хааяа өөрөө утсаар ярихаараа би өөрөө маргааш нөгөөдрөөс очно гэдэг байсан. Заримдаа би хүнд зодуулчихсан байна таксины мөнгө явуулчих гэхээр нь таксины мөнгө шилжүүлэхээр гэртээ ирдэггүй байсан. ...Би энэ З- гэдэг залууг танихгүй. Талийгаач дүү маань энэ хүнтэй хамтран амьдардаг болон найз нөхдийн холбоотой байсан эсэхийг мэдэхгүй. Талийгаач гэртээ байж байгаад 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гараад ирээгүй юм. Би талийгаачийг гарч явахаас нь нэг хоногийн өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад нь уулзсан. Тэгэхэд талийгаач дүү маань хүнд зодуулсан гэх шинжгүй, нүүр ам болон биед нь ямар нэгэн гэмтэл шарх байхгүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч Д.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би талийгаачийг нас барахаас өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр талийгаачийн гэрт нь очиж үсийг будаж өгөхдөө уулзсан юм. Тэгээд талийгаач найз маань надтай ойр зуурын юм ярилцаад хоол унд идэж байгаад бид хоёр ханиндаа 100 айлд байдаг эмнэлэгт очиж би ЭХО-д харуулаад тэгээд тэр өдрөө салсан. Түүнээс хойш талийгаачтай уулзаагүй бөгөөд би Өвөрхангай аймаг руу гэрийнхэнтэйгээ явсан юм. Намайг хөдөө байхад талийгаачийн дүү над руу чат бичээд талийгаачийг нас барсан талаар мэдэгдсэн юм. Би талийгаачтай хамгийн сүүлд гэрт нь уулзаад үсийг нь будаж өгөхөд талийгаач миний хажууд хувцсаа солиод дотоож болон хөхөвчтэйгөө явж байсан. Тухайн үед харахад биед нь хөхрөлт, няцралт байхгүй зүв зүгээр байсан. Бусдад зодуулсан гэх ямар нэгэн шинж байгаагүй... Талийгаач нь энэ З- гэдэг залуутай хамт амьдардаггүй гэртээ ээж, охин хоёртойгоо амьдардаг байсан. Харин энэ З- гэдэг залуутай хааяа уулздаг байсан байж магадгүй... Өнгөрсөн өвөл манай нөхөр хоногийн ажилтай болоод талийгаач манай гэрт ирж хоносон бөгөөд тэгэхэд талийгаачийн баруун гар нь шуу хэсгээрээ хавдаад хөхөрчихсөн байсан болохоор би тэр залуудаа зодуулсан юм байна гэж бодож байсан. Дараа нь манай найз А- бид хоёр ээжтэй нь хамт талийгаачийг хайж явж байгаад дэнжийн 1000-ын гудамжинд нөгөө залуутайгаа сууж байхад нь тааралдсан бөгөөд тэр үед талийгаачийн баруун чихний ар хэсгээс нь эрүү хүртлээ хөхөрчихсөн, цээжний хэсэгт нь жижиг хэмжээтэй шархалчихсан байсан болохоор нь би тэр залуудаа зодуулсан байна гэж бодоод машинаасаа буугаад нөгөө З- гэдэг залууг нь барьж аваад чи яагаад манай найзыг зоддог юм гэж хэлээд цагдаа дуудаж өгнө гэхэд тэр З- гэдэг залуу зугтаагаад явчихсан юм. Ингэж л би тэр З- гэдэг залууг нэг удаа харж байсан...” гэх мэдүүлэг /хх 42-43/,

Гэрч Н.О- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо .... тоотод зурагт үзээд охины хамт байхад найз Д- гаднаас орж ирсэн. Д- нь манай гэрт 8 жил амьдарч байгаа юмаа. Би өчигдөр согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан тэгээд Д- гаднаас халамцуу орж ирээд л зурагт харж байгаад л унтаад өгсөн. Тэгтэл 00 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна гадаа нэлээн орой болсон байсан гэрийн хаалгаар З- хамтран амьдрагчийн хамт нэлээн согтуу орж ирсэн. Би эхнэрийг нь сайн танихгүй харин З-ыг би танина. З-ын ах Х- /хоч/ гэдгээр сайн таньдаг болохоор З- надад согтуу орон дээр сууж байгаад ахаа танайд хоночихъё гэхээр нь тэгээ тэг гэж хэлээд наад орон дээрээ хэвтчих гээд хэвтүүлсэн тухайн үед Д- зүүн талын орон дээр хэвтэж байгаад газар хоймор хэсэгт зурагтын урд талд ганцаараа хэвтсэн харин З- хамтран амьдрагчийнхаа хамт зүүн талын орон дээр хоёулаа унтахаар хэвтсэн. Харин шөнө дундад буюу 03 цагийн үед байхаа З- нам унтаж байсан талийгаач нь босож ирээд гараад хашаанд ундаа уугаад бөөлжөөд байх шиг байсан. Би шөнөжин кино үзсэн болохоор сэрүүн байсан, надаас толгойны эм асууж байгаад тэгээд орон дээр хэвтсэн тэгээд л удалгүй нөхөр нь болох З- нь сэрээд Г- ахаа амьсгалахгүй байна гээд босож ирэхээр би гэрийн гэрлийг асаасан чинь талийгаач нь хөдлөхгүй орон дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Мөн Д- босож ирээд цээжин дээр нь гараа зөөлөн тавиад үзсэн чинь нээрээ зүрх нь цохилохгүй байна гээд хэлсэн тэгэхээр би З-ыг гараад хойд байшингаас Х- эгчийг дууд гэсэн чинь З- гэрээс гараад эгчийн хаалгыг цохисон чинь тайлаагүй тэгэхээр нь би араас нь гараад Х- би байна гэсэн чинь хаалга тайлаад гараад ирэхээр нь талийгаачийг амьсгалахгүй байна гэхэд Х- эгч манайх руу орж хараад өнгөрчихсөн юм биш үү гээд 103 руу залгаад хүн амьсгалахгүй байна гэсэн тэгээд түргэн тусламж ирээд наад хүн чинь өнгөрчихсөн байна шүү дээ гэж хэлээд түргэний эмч цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 46-47/,

Шүүгдэгч Т.З  нь мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлэхдээ:  “...Би талийгаач Б-тай 2019 оны 11 дүгээр сард Дэнжийн 1000 орчим танилцсан бөгөөд 12 дугаар сараас нь эхлэн Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо .... тоотод Б- гэдэг ганц бие өвгөний хашаанд гэр бариад хамт амьдрах болсон юм. Б- нь надтай хамт амьдарч байх хугацаандаа долоо хоногтоо 2-3 удаа өөрийнхөө гэр лүү явж хүүхдүүд дээрээ очиж хонодог байсан юм. Тэгээд Б- гэртээ хэд хонож байгаад 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр буцаж ирээд тэр өдөртөө бид хоёр гэртээ хамт хоносон. Б- тэр өдөр ирэхдээ архи уучихсан халамцуу ирсэн. Ингээд маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 10:00 цагийн орчимд бид хоёр босоод гэрт хоол унд байхгүй байсан болохоор хамаатан болох М-ийн гэрт нь очиж нөхрөөс нь мөнгө авах зорилгоор 32-ын тойргийн тэнд байх гэр рүү нь очихоор гарсан. Гараад тойргийн буудал руу явж байхдаа Б- гэртээ харина гэснээс болоод бид хоёр хоорондоо жаахан маргалдаад би уурласандаа Б-гийн зүүн гуя руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд мөн нуруу руу нь нэг удаа гараараа түлхсэн. Тэгээд түлхэхэд Б- урагшаа унасан. Ингээд бид хоёр маргалдахаа болиод эвлэрээд 32-ын тойргийн тэнд байх М-ийн гэрт нь очиход М-ийн гэрт нь хүн байхгүй байшин нь онгорхой байхаар нь талийгаач бид хоёр ороод М-ийг хүлээгээд ирэхгүй болохоор нь тэндээ гаралгүй хоносон. Ингээд маргааш өглөө нь бид хоёр сэрээд явах гэхэд талийгаач би явж чадахгүй байна, хэвтээд байж байя гэхээр нь би Б-г тэнд нь орхиод би гараад “Хүчит шонхор” зах дээр очоод тэнд мах шулдаг С- гэдэг найзтайгаа уулзаад тэр хавиар явж байгаад орой нь буцаад М-ийнд очоод хоол унд байхгүй байсан болохоор гараад Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо ..... тоотод байх танил Г- ахын гэрт нь алхаад очсон. Очих замдаа талийгаач бие өвдөөд байна гээд бөөлжөөд байсан. Ингээд Г- ахынд очоод танайд хонож болох уу гэхэд Г- ах зөвшөөрсөн тул бид хоёр гэрт нь ороод мантуун бууз идээд, ундаа уугаад буйдан дээр нь унтахаар хэвтсэн. Тэдний гэрт нь Г- ах болон Д- гэдэг найз нь байсан. Ингээд Б- бид хоёр хэвтээд зурагт үзсэн. Энэ үед талийгаач босоод гэрээс гараад үүдэнд бөөлжөөд байсан. Тэгээд талийгаач миний хажуугаар ороод буйдан дээр хэвтэж байснаа нэг сонин орилох шиг болоод хөдлөхгүй эвгүй болчихоор нь би босоод гэрэл асаагаад Г- ах Д- хоёрыг сэрээгээд гарч гүйгээд хажуу байшинд байдаг Х- эгчийн хаалгыг нь нүдэж сэрээгээд утсаар нь түргэн дуудуулсан. Мөн өөрийн ээж болох Э- рүү утсаар яриад Б- сонин болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Х- эгч гэр рүү ороод Б-г хараад сонин болчихсон байна гээд байсан. Ингээд хэсэг хүлээж байтал түргэний эмч ирж үзээд наад хүн чинь нас барчихсан байна цагдаа дууд гэж хэлээд явсан ба Х- эгч цагдаад дуудлага өгсөн. Тэгээд мөн удалгүй цагдаа нар ирж үзлэг шалгалт хийгээд талийгаачийн цогцсыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 101-102/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Х 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1685 дугаар дүгнэлтэд: “...Талийгаач нь тархины гэмтлийн улмаас цусан хураа үүсэж тархи дарагдан төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаач Г.Б-гийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз, духны дэлбэн болон суурин хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /120 мл/, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйх, зүүн зовхи, умдаг, баруун бугалга, зүүн гуянд үүссэн цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, баруун хацар, баруун өвдөг, гуя, зүүн бугалга, өвдөг, цээжинд цус хуралт, зүүн тохой баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Уг гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач элэгний хүнд зэргийн өөхлөлттэй байсан нь үхэлд хүргээгүй байна...” гэх дүгнэлт /хх 53-54/,

Шинжээч эмч Г.Н-нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Талийгаач Г.Б-гийн хувьд үхлийн шалтгаан болсон уг тархины гэмтлийг 24-48 цагийн өмнө авсан гэмтэл байсан. Уг гэмтлийг буюу тархины гэмтлийг мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Гэрч Э.С- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Т.З  бол миний төрсөн дүү бөгөөд бид хоёр эх нэгтэй эцэг ондоотой ах дүү нар байгаа юм. Манай дүү Т.З  нь 1987 онд Улаанбаатар төрсөн бөгөөд бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд Чингэлтэй дүүргийн .. дүгээр дунд сургуулийн.. дугаар ангийг төгсөөд цаашдаа сургуульд сураагүй ба барилгын ажил хийгээд яваад байдаг байсан. Сүүлийн 2-3 жил надтай барилгын туслахын ажил хийж байсан юм. Манай дүү Т.З  нь 2007 онд Н- гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод удалгүй салаад 2011 онд Б- гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод дундаасаа 2 охинтой болоод хамт амьдарч байгаад 2015 онд таарч тохирохгүй болоод салсан юм. Тэгээд өнгөрсөн өвлөөс хойш талийгаач Б-тай танилцаад хамт яваад байдаг байсан. Манай дүү зан байдлын хувьд даруухан, тайван дөлгөөн, зөөлөн зантай хүнтэй нийтэч нөхөрсөг уур уцаар багатай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 33-34/,

Гэрч M.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай ах хаа нэг л архи уудаг байсан бөгөөд өнгөрсөн өвлөөс хойш талийгаач Б-тай танилцсанаасаа хойш архи их уудаг болсон. Тамхи бол татдаг юм. Архи уусан үедээ ямар нэгэн агсам согтуу тавиад байдаггүй. Т.З  нь урьд халаасны хулгайн хэргээр 3 сарын баривчлах ял шийтгүүлж байсан. Өөрөөр гэмт хэрэг үйлдэж байсан эсэх талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 36-37/,

Гэрч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Т.З ын төрсөн ах Э.С-тай 2008 онд гэр бүл болсон бөгөөд тар үеэс хойш Т.З ыг мэдэх болсон юм. Т.З  нь миний мэдэхээр 2011 онд Б- гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод дундаасаа 2 охинтой болоод хамт амьдарч байгаад 2015 онд мөн таарч тохирохгүй болоод салсан юм. Тэгээд өнгөрсөн өвлөөс хойш талийгаач Б-тай танилцаад хамт яваад байдаг байсан. Т.З ын ааш зан даруухан, тайван дөлгөөн, хүнтэй зөв боловсон харьцдаг хүн байгаа юм. Би саяхнаас Б-г мэддэг болсон бөгөөд хамт явж байхдаа эвтэй харагддаг. Урьд нь зодож байсан эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 39-40/,  

Гэрч Д.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Талийгаач 2020 оны 5 дугаар сарын эхээр манайд З-ын хамт ирж байсан. Тухайн үед хашаагаа сольж буумаар байна гээд нэг өвгөний хашаанд хөлсөөр бууж байсан. Талийгаач нь тухайн үед бие хаа нь эрүүл ямар нэгэн шарх сорви ба зүгээр байсан ба тэрнээс хойш ахиж уулзаагүй. Т.З  нь миний дунд хүү буюу 3 дахь хүү маань байгаа юм. Бага насаа Улаанбаатар хотын Дэнжийн 1000 өнгөрүүлсэн. Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд .. дүгээр анги хүртлээ сууж байсан. Сургуулиасаа яагаад гарсан талаар мэдэхгүй байна. Зан аашны хувьд төлөв томоотой даруухан хүүхэд байгаа юм. Цэргийн алба хаагаагүй бөгөөд яг эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял байхгүй. Миний хажууд бол яг архи ууж байгаагүй бөгөөд гэхдээ архи уудаг юм шиг байна лээ. Б-гаас өмнө нэг эмэгтэйтэй хамтран амьдарч байсан тэрнээсээ 2 хүүхэдтэй ба салаад 2019 оноос эхлэн Б- гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа юм Б-, З- нар нь нийлж архи уудаг юм шиг байна лээ. Өмнөх эхнэрийгээ бол зодож цохиж байгаагүй ба яагаад салсан гэдгийг нь мэдэхгүй байна. Б- болон З- нар хоорондоо хэрэлдэж маргалддаг эсэхийг мэдэхгүй байна. Б-, З- нар сураггүй байж байгаад өнөөдөр өглөө 04 цагт З- над руу залгаад ээжээ Б- нас барчихлаа гэж байсан. Хаана, яаж нас барсан гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 44-45/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 111-112/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 116/, шүүгдэгч Т.З д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 129-130/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 847 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 65-66/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохиролын баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Т.З  нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо Тойргийн автобусны буудлын орчим Г.Б-тай маргалдаж өшиглөж, цохиж, түлхэж унагаах зэргээр зодсоны улмаас Г.Б-гийн биед тархины гэмтлийн улмаас цусан хураа үүсэж тархи дарагдан төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж 2020 оны 8 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо .... тоотод нас барсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л-ын  “...Би 2020 оны 8 дугаар сарын 14-ний өглөө 06 цаг 30 минутын орчим гэртээ унтаж байтал манай гэрт Чингэлтэй дүүргийн цагдаагаас явж байна гээд нэг цагдаагийн ажилтан залуу орж ирээд “танайд Б- гэж хүн байдаг уу?” гэж асуугаад гарсан бөгөөд удалгүй манай хүүхдүүд рүү яриад Б-г нас барсан талаар хэлсэн. Ингээд би талийгаач охиноо нас барсныг мэдсэн юм. Манай охин хамгийн сүүлд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гэрээсээ гараад явсан бөгөөд түүнээс хойш уулзаагүй. 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр манай охин Б- гэртээ байж байгаад 15:00-16:00 цагийн орчим хашаандаа хүнтэй утсаар ярьж байгаад гараад явсан ба түүнээс хойш надтай утсаар ч яриагүй юм... Би энэ З- гэдэг залууг сайн танихгүй. Талийгаачийг нас барахаас нь өмнө буюу 2020 оны 7 дугаар сарын сүүлчээр талийгаач охин маань гэртээ ирэхгүй алга болчхоод би талийгаачийн найз Охиноотой хамт гадуур хайж байхдаа нэг удаа энэ З- гэдэг залууг харж байсан. Түүнээс биш манай охин энэ З- гэдэг хүнтэй хамтарч амьдарч байгаагүй. Манай талийгаач охин урьд нь хэд хэд хоног архи уугаад алга болчихдог байсан... Талийгаач гэртээ байж байгаад 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 15:00-16:00 цагийн орчим хүнтэй утсаар ярьж байгаад гараад буцаж ирээгүй юм. Тэгээд гарахад манай охин хүнд зодуулаагүй, нүүр, ам болон биед нь ямар нэгэн гэмтэл шархгүй зүв зүгээр байсан. Ингэж 11-ний өдөр гарч явахаасаа өмнө манай охин 7 хоног гэрээсээ ч гаралгүй гэртээ байсан болохоор би энэ талаар сайн мэдэж байна... Талийгаач урьд нь З- гэх хүний талаар ярьж байгаагүй. Харин талийгаач урьд нь өнгөрсөн намар хоёр ч удаа байхаа З- гэдэг хүний дансаар дамжуулж надаас мөнгө авч байсан. Би энэ талаар асуухад манай найзын нөхөр байгаа юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/, гэрч Н.Х-гийн “...2020 оны 8 дугаар сарын 14-ний 03 цагийн үед гэртээ унтаж байхад байшингийн хаалгыг аймар хүчтэй цохиод дараа нь цонх цохиод байхаар нь босоод хаалгаа тайлахад манай төрсөн дүү Н.О надад З- гэгчийн эхнэрийнх нь зүрх нь зогсчих шиг боллоо, сонин болчихлоо гэж хэлсэн тэгээд хамт монгол гэрт ороход ногоон буйдан дээр нэг эмэгтэй дээшээ харсан байдалтай баруун гараа газарт унжуулсан байдалтай ухаангүй бололтой хэвтэж байсан тэгээд би өөрийнхөө утаснаас 103-т дуудлага өгсөн түргэн тусламжийн эмч ирээд уг эмэгтэйг өнгөрсөн байна хүүрийн толбо нь гарсан байна гэж хэлээд түргэний эмч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Талийгаачийг Б- гэдэг гэсэн гэхдээ талийгаачийг бол сайн танихгүй харин нөхөр болох З- нь миний төрсөн дүүгийн зүс таних найз нь гэж дүү надад хэлсэн. Тэрнээс З-г хааяа нэг харж байсан. Дүү надад хэлэхдээ талийгаач нь нөхрийн хамт 2020 оны 8 дугаар сарын 14-ний 00 цагаас 01 цагийн хооронд танайд хоночихъё гэж хэлээд орж ирсэн гэсэн тухайн үед хоёулаа уучихсан архи үнэртүүлээд орж ирсэн гэж дүү надад хэлсэн. Талийгаач болон З- нар нь манай дүүгийн гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй. Харин манай дүү гэртээ өөрийн 11 настай охинтойгоо байж байхад нь гаднаас орж ирээд унтсан гэсэн. Манай дүүгийн ярьж байснаар нь эхнэр нь шөнөжин ёолоод л хэвтээд байсан гэсэн. Манай дүү эрүүл бие нь өвдөөд хэвтэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх 24/, гэрч Г.Н-гийн “...Талийгаач нь Миний төрсөн эмэгтэй дүү байгаа юмаа. Талийгаач нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхээс дөрвүүлээ. Арван жилдээ 2-3 сургууль дамжсан хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн .. дүгээр сургуулийн ..дугаар ангид төгсөөд сургуулиа хаячихсан байж байгаад хүнтэй суугаад 4 хүүхэдтэй болсон одоо том нь 16 настай, 2 нь одоо аав дээрээ байдаг харин сүүлд суусан нөхрөөсөө мөн нэг хүүхэдтэй тэр нь одоо 3 настай эмээ дээрээ байдаг юмаа. Талийгаач нь ер нь гэр зуур байдаг. Ажил хийхээрээ 2-3 хоноод л гарчихдаг байсан тийм болохоор л чи ээжийг асар гээд л гэрт байлгадаг байсан. Манай дүү ер нь архи дарсанд уруу татдаг, шоу цэнгээнд дуртай найзууд ихтэй болохоор гэрээсээ гараад явахдаа буюу сүүлийн нэг жил гэртээ тогтохгүй 2-3 хоноод л явчихдаг багадаа 1 сараар гэртээ ирэхгүй байдаг байсан. Сүүлийн үед Дэнжийн мянгад байгаа сураг сонсогдоод л байсан тэгээд хаана байгаа талаар нь асуухад хаягийг нь зааж өгдөггүй байсан. Талийгаач нь хааяа өөрөө утсаар ярихаараа би өөрөө маргааш нөгөөдрөөс очно гэдэг байсан. Заримдаа би хүнд зодуулчихсан байна таксины мөнгө явуулчих гэхээр нь таксины мөнгө шилжүүлэхээр гэртээ ирдэггүй байсан. ...Би энэ З- гэдэг залууг танихгүй. Талийгаач дүү маань энэ хүнтэй хамтран амьдардаг болон найз нөхдийн холбоотой байсан эсэхийг мэдэхгүй. Талийгаач гэртээ байж байгаад 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гараад ирээгүй юм. Би талийгаачийг гарч явахаас нь нэг хоногийн өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байхад нь уулзсан. Тэгэхэд талийгаач дүү маань хүнд зодуулсан гэх шинжгүй, нүүр ам болон биед нь ямар нэгэн гэмтэл шарх байхгүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/, гэрч Д.Д-ны “...Би талийгаачийг нас барахаас өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдөр талийгаачийн гэрт нь очиж үсийг будаж өгөхдөө уулзсан юм. Тэгээд талийгаач найз маань надтай ойр зуурын юм ярилцаад хоол унд идэж байгаад бид хоёр ханиндаа 100 айлд байдаг эмнэлэгт очиж би ЭХО-д харуулаад тэгээд тэр өдрөө салсан. Түүнээс хойш талийгаачтай уулзаагүй бөгөөд би Өвөрхангай аймаг руу гэрийнхэнтэйгээ явсан юм. Намайг хөдөө байхад талийгаачийн дүү над руу чат бичээд талийгаачийг нас барсан талаар мэдэгдсэн юм. Би талийгаачтай хамгийн сүүлд гэрт нь уулзаад үсийг нь будаж өгөхөд талийгаач миний хажууд хувцсаа солиод дотоож болон хөхөвчтэйгөө явж байсан. Тухайн үед харахад биед нь хөхрөлт, няцралт байхгүй зүв зүгээр байсан. Бусдад зодуулсан гэх ямар нэгэн шинж байгаагүй... Талийгаач нь энэ З- гэдэг залуутай хамт амьдардаггүй гэртээ ээж, охин хоёртойгоо амьдардаг байсан. Харин энэ З- гэдэг залуутай хааяа уулздаг байсан байж магадгүй... Өнгөрсөн өвөл манай нөхөр хоногийн ажилтай болоод талийгаач манай гэрт ирж хоносон бөгөөд тэгэхэд талийгаачийн баруун гар нь шуу хэсгээрээ хавдаад хөхөрчихсөн байсан болохоор би тэр залуудаа зодуулсан юм байна гэж бодож байсан. Дараа нь манай найз А- бид хоёр ээжтэй нь хамт талийгаачийг хайж явж байгаад дэнжийн 1000-ын гудамжинд нөгөө залуутайгаа сууж байхад нь тааралдсан бөгөөд тэр үед талийгаачийн баруун чихний ар хэсгээс нь эрүү хүртлээ хөхөрчихсөн, цээжний хэсэгт нь жижиг хэмжээтэй шархалчихсан байсан болохоор нь би тэр залуудаа зодуулсан байна гэж бодоод машинаасаа буугаад нөгөө З- гэдэг залууг нь барьж аваад чи яагаад манай найзыг зоддог юм гэж хэлээд цагдаа дуудаж өгнө гэхэд тэр З- гэдэг залуу зугтаагаад явчихсан юм. Ингэж л би тэр З- гэдэг залууг нэг удаа харж байсан...” гэх мэдүүлэг /хх 42-43/, гэрч Н.О “...2020 оны 8 дугаар сарын 14-ний орой 18 цагийн үед өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо .... тоотод зурагт үзээд охины хамт байхад найз Д- гаднаас орж ирсэн. Д- нь манай гэрт 8 жил амьдарч байгаа юмаа. Би өчигдөр согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан тэгээд Д- гаднаас халамцуу орж ирээд л зурагт харж байгаад л унтаад өгсөн. Тэгтэл 00 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна гадаа нэлээн орой болсон байсан гэрийн хаалгаар З- хамтран амьдрагчийн хамт нэлээн согтуу орж ирсэн. Би эхнэрийг нь сайн танихгүй харин З-ыг би танина. З-ын ах Х- /хоч/ гэдгээр сайн таньдаг болохоор З- надад согтуу орон дээр сууж байгаад ахаа танайд хоночихъё гэхээр нь тэгээ тэг гэж хэлээд наад орон дээрээ хэвтчих гээд хэвтүүлсэн тухайн үед Д- зүүн талын орон дээр хэвтэж байгаад газар хоймор хэсэгт зурагтын урд талд ганцаараа хэвтсэн харин З- хамтран амьдрагчийнхаа хамт зүүн талын орон дээр хоёулаа унтахаар хэвтсэн. Харин шөнө дундад буюу 03 цагийн үед байхаа З- нам унтаж байсан талийгаач нь босож ирээд гараад хашаанд ундаа уугаад бөөлжөөд байх шиг байсан. Би шөнөжин кино үзсэн болохоор сэрүүн байсан, надаас толгойны эм асууж байгаад тэгээд орон дээр хэвтсэн тэгээд л удалгүй нөхөр нь болох З- нь сэрээд Г- ахаа амьсгалахгүй байна гээд босож ирэхээр би гэрийн гэрлийг асаасан чинь талийгаач нь хөдлөхгүй орон дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Мөн Д- босож ирээд цээжин дээр нь гараа зөөлөн тавиад үзсэн чинь нээрээ зүрх нь цохилохгүй байна гээд хэлсэн тэгэхээр би З-ыг гараад хойд байшингаас Х- эгчийг дууд гэсэн чинь З- гэрээс гараад эгчийн хаалгыг цохисон чинь тайлаагүй тэгэхээр нь би араас нь гараад Х- би байна гэсэн чинь хаалга тайлаад гараад ирэхээр нь талийгаачийг амьсгалахгүй байна гэхэд Х- эгч манайх руу орж хараад өнгөрчихсөн юм биш үү гээд 103 руу залгаад хүн амьсгалахгүй байна гэсэн тэгээд түргэн тусламж ирээд наад хүн чинь өнгөрчихсөн байна шдээ гэж хэлээд түргэний эмч цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 46-47/, шүүгдэгч Т.З ын  сэжигтнээр өгсөн “...Би талийгаач Б-тай 2019 оны 11 дүгээр сард Дэнжийн 1000 орчим танилцсан бөгөөд 12 дугаар сараас нь эхлэн Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо .... тоотод Б- гэдэг ганц бие өвгөний хашаанд гэр бариад хамт амьдрах болсон юм. Б- нь надтай хамт амьдарч байх хугацаандаа долоо хоногтоо 2-3 удаа өөрийнхөө гэр лүү явж хүүхдүүд дээрээ очиж хонодог байсан юм. Тэгээд Б- гэртээ хэд хонож байгаад 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр буцаж ирээд тэр өдөртөө бид хоёр гэртээ хамт хоносон. Б- тэр өдөр ирэхдээ архи уучихсан халамцуу ирсэн. Ингээд маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 10:00 цагийн орчимд бид хоёр босоод гэрт хоол унд байхгүй байсан болохоор хамаатан болох М-ийн гэрт нь очиж нөхрөөс нь мөнгө авах зорилгоор 32-ын тойргийн тэнд байх гэр рүү нь очихоор гарсан. Гараад тойргийн буудал руу явж байхдаа Б- гэртээ харина гэснээс болоод бид хоёр хоорондоо жаахан маргалдаад би уурласандаа Б-гийн зүүн гуя руу нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд мөн нуруу руу нь нэг удаа гараараа түлхсэн. Тэгээд түлхэхэд Б- урагшаа унасан. Ингээд бид хоёр маргалдахаа болиод эвлэрээд 32-ын тойргийн тэнд байх М-ийн гэрт нь очиход М-ийн гэрт нь хүн байхгүй байшин нь онгорхой байхаар нь талийгаач бид хоёр ороод М-ийг хүлээгээд ирэхгүй болохоор нь тэндээ гаралгүй хоносон. Ингээд маргааш өглөө нь бид хоёр сэрээд явах гэхэд талийгаач би явж чадахгүй байна, хэвтээд байж байя гэхээр нь би Б-г тэнд нь орхиод би гараад “Хүчит шонхор” зах дээр очоод тэнд мах шулдаг С- гэдэг найзтайгаа уулзаад тэр хавиар явж байгаад орой нь буцаад М-ийнд очоод хоол унд байхгүй байсан болохоор гараад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо ..... тоотод байх танил Г- ахын гэрт нь алхаад очсон. Очих замдаа талийгаач бие өвдөөд байна гээд бөөлжөөд байсан. Ингээд Г- ахынд очоод танайд хонож болох уу гэхэд Г- ах зөвшөөрсөн тул бид хоёр гэрт нь ороод мантуун бууз идээд, ундаа уугаад буйдан дээр нь унтахаар хэвтсэн. Тэдний гэрт нь Г- ах болон Д- гэдэг найз нь байсан. Ингээд Б- бид хоёр хэвтээд зурагт үзсэн. Энэ үед талийгаач босоод гэрээс гараад үүдэнд бөөлжөөд байсан. Тэгээд талийгаач миний хажуугаар ороод буйдан дээр хэвтэж байснаа нэг сонин орилох шиг болоод хөдлөхгүй эвгүй болчихоор нь би босоод гэрэл асаагаад Г- ах Д- хоёрыг сэрээгээд гарч гүйгээд хажуу байшинд байдаг Х- эгчийн хаалгыг нь нүдэж сэрээгээд утсаар нь түргэн дуудуулсан. Мөн өөрийн ээж болох Э- рүү утсаар яриад Б- сонин болчихлоо гэж хэлсэн. Тэгээд Х- эгч гэр рүү ороод Б-г хараад сонин болчихсон байна гээд байсан. Ингээд хэсэг хүлээж байтал түргэний эмч ирж үзээд наад хүн чинь нас барчихсан байна цагдаа дууд гэж хэлээд явсан ба Х- эгч цагдаад дуудлага өгсөн. Тэгээд мөн удалгүй цагдаа нар ирж үзлэг шалгалт хийгээд талийгаачийн цогцсыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 101-102/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1685 дугаар “...Талийгаач нь тархины гэмтлийн улмаас цусан хураа үүсэж тархи дарагдан төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаач Г.Б-гийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон их тархины баруун тал бөмбөлгийн чамархай, дагз, духны дэлбэн болон суурин хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /120 мл/, баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсны доорх тархмал цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хуйх, зүүн зовхи, умдаг, баруун бугалга, зүүн гуянд үүссэн цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, баруун хацар, баруун өвдөг, гуя, зүүн бугалга, өвдөг, цээжинд цус хуралт, зүүн тохой баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Уг гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач элэгний хүнд зэргийн өөхлөлттэй байсан нь үхэлд хүргээгүй байна...” гэх дүгнэлт /хх 53-54/, шинжээч эмч Г.Х “...Талийгаач Г.Б-гийн хувьд үхлийн шалтгаан болсон уг тархины гэмтлийг 24-48 цагийн өмнө авсан гэмтэл байсан. Уг гэмтлийг буюу тархины гэмтлийг мохоо зүйлийн 1 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх 26-27/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.З ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.З  нь ...“хүн амины хэрэгт яллаж байгаад гомдолтой байна. Би хохирогчийн үхэлд буруугүй, О- байцаагч намайг сэтгэл санааны дарамтад оруулж, айлгаж эрүүдэн шүүж мэдүүлэг авсан...” гэж гэм буруугийн талаар маргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Золбаяр, Ж.Ганболд нар нь “хэрэгт холбогдогчийн өөрийнх нь мэдүүлгээр яллаж болохгүй, гэмт хэрэг гарсан байдал нь яллагдагчийн мэдүүлгээс гадна бусад баримтуудаар тогтоогдох ёстой, энэ хэрэг нь яллагдагчийн мэдүүлгээс өөр баримтаар нотлогдоогүй, тийм учраас цагаатгаж өгнө үү..” гэх санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан боловч шүүгдэгч Т.З ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хууль зөрчсөн буюу айлган сүрдүүлж, дарамталсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд дээрх нотлох баримтууд нь гэрч Н.Х-, Г.Н-, Д.Д-н, Н.О- нарын мэдүүлэг, шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн задлан шинжилгээний дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд түүний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар тооцов.

Мөн мөрдөн байцаалтын шатанд Т.З ын гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг хууль зөрчиж авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар урьд нь зохих албан тушаалтанд гомдол гаргаж байсан гэх баримтгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Хэрэв Т.З  нь айлган сүрдүүлж, дарамтлан, хууль зөрчиж мэдүүлэг авсан гэж үзвэл энэ талаарх гомдлоо зохих байгууллагад нь гаргаж, шалгуулах эрхтэй болохыг дурдав.

Шүүх, шүүгдэгч Т.З д ял шийтгэхдээ түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хүний амь нас хохирсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч Т.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л- нь оршуулгын зардалд 13.708.200 төгрөгийг нэхэмжлэх боловч нотлох баримтаар тогтоогдсон 7.140.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л-д олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийн нээлттэй үлдээв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Т.З ын сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл 85 хоног, нийт 87 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Т.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.З д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.З д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.З ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 87 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З аас 7.140.000 /долоон сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 10-291 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Л- /рд: УО59032704/-д олгуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.З д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН

                              ШҮҮГЧИД                                 Ё.ЦОГТЗАНДАН

                                                                                П.АРИУНБОЛД