Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00453

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн  хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд  хийж,

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, 1 бааз гудамжны 1-1 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧП86010172, Боржигон овогт Бямбабаатарын Шинэ-Одын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 20-р хороо, Дунд гол, БУК-2 хашаанд байрлах, РД-2655837, Прогрестранс ХХК-д  холбогдох,

менежерийн ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Шинэ-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч байгууллагын менежерийн ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2011-06-01 өдөр Прогресстранс ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, импортын менежерийн ажилд орж, 5 жил гаруй хугацаанд ажилласан.

2016-03-15 өдөр компанийн удирдлага солигдож, 2016-04-01 өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгаж, үргэлжлүүлэн оффис менежнерийн ажилд ажиллахаар болсон.

2016-12-13 өдөр өглөө ажилдаа ирэхэд орон тоо цомхотгосон шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар удирдлага болгон намайг ажлаас халсан.

Энэ талаар надад нэг удаа ч мэдэгдээгүй. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2 ихэр хүүхэд маань дөнгөж 10 сартай, эхнэр ажил хийдэггүй.

Иймд намайг оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор  800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Зохигч байгуулсан эвлэрлийн гэрээнд: Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Шинэ-Од татгалзаж, хариуцагч Прогресс транс ХХК ажилгүй байсан хугацааны олговорт 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн талаар зохигч шүүх хуралдааны явцад харилцан тохирч, оффис менежерийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.Шинэ-Од татгалзаж, хариуцагч Прогресстранс ХХК нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговорт 800 000 төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.

Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч  шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар  нэхэмжлэлийн шаардлагудын талаар эвлэрч гэрээ байгуулсан нь  бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 106 дугаар зүйлийн  56.2, 60.1, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны  дагуу зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувиар тооцоэ, нэхэмжлэгчээс 12 325 төгрөгийг,  хариуцагчаас 12 325 төгрөгийг  тус тус гаргуулан улсын орлогод   нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон