Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 849

 

 

                                                           

 

 

 

 

 

    2020         11          03                                   2020/ШЦТ/849

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Д овогт С.Э-д холбогдох эрүүгийн 2011 0094 20573 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх,  тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хадам ээжийн хамт, Чингэлтэй дүүргийн ..дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, урьд 1999 оны 7 дугаар сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 619 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, 2007 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 240 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1., 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны 5 дугаар сарын 14-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 101 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн ялын 8 сар 20 хоногийг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт С.Э /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн хамтран амьдрагч Г.У-тай “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хамтран амьдрагч Г.У-тай 2013 оноос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эхнэрээ цохисондоо үнэхээр гэмшиж байна. Би Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, эхнэртээ онц хэрцгий хандсан, догшин авирласан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Энэ талаар миний эхнэр мэдүүлсэн байсан тул би эхнэртээ хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Харин 2013 оноос хойш байнга эхнэрээ зодож, түүнтэй харгис хэрцгий хандсан зүйл байхгүй. Хадам ээжийн мэдүүлсэнчлэн 2018 онд эхнэрээ зодож, эхнэр минь Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан гэдэг нь худал. Тухайн үед миний эхнэрийн ходоод өвдөж, цусаар бөөлжиж, ходоодны үрэвсэл гэж оношлогдон, Чингэлтэй дүүргийн эмнэлгийн дотрын тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлж, ходоодоо угаалгаж байсан юм. Түүнээс би түүнийг зодоогүй юм...”” гэв.

Хохирогч Г.У- мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би урьд өмнө мэдүүлэг өгсөн байгаа. Цаашдаа өөрийн нөхөр болох С.Э-н талаар мэдүүлэг өгөхгүй, энэ эрхээ эдэлмээр байна. ...2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1083 дугаартай шүүх эмнэлэгийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Тухайн үед би 2-3 хоног дараалаад архи уусан, биеийн байдал муу, шоконд орчихсон байсан. Ер нь ходоод хорсоод 2-3 хоног болсон. Тэгээд тоохгүй байгаад байсан чинь гэнэт цусаар бөөлжөөд, нөхөр маань түргэн дуудсан юм шиг байна лээ. Би сайн мэдэхгүй байна. Тэгээд түргэнээр Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэгдэн очсон. Тэр үед эмчийн хэсэг газрын үзлэгт баруун шанаа, зүүн баруун зовхиор хөхөрч хүрэнтсэн, баруун бугалганы дотно хэсэг, баруун гуяны зөөлөн эд хөхөрч шаргалтсан, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн байна. Энэ гэмтлийг би огт санахгүй байгаа учраас ямар нэгэн тайлбар алга” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 242-р хуудас/,

Хохирогч Г.У- 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор оролцохдоо мэдүүлсэн: “...надад гомдол санал байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийг би хүлээн зөвшөөрөхгүй. ...би одоогоос олон жилийн өмнө лагерт машинд мөргүүлээд гэмтэж байсан. Тэр өдөр болсон асуудал болохоор би хөшиг тогтоох гэж байгаад хойшоогоо унасан. 4 дүгээр сарын эхээр болсон. ...автын осолд орж байсан гэмтэл. ...тархины дагз ясны хугарал хөшиг тогтоож байгаад унахад үүссэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 180-186-р хуудас/

Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би одоогоос 3 жилийн өмнө алхаж чадахгүй хэвтэрийн болсон юм.  Манай хүргэн өглөө гарч яваад архи аваад ороод ирсэн юм шиг байсан. Би босож чаддаггүй болохоор өрөөнөөсөө гарч чаддаггүй. Тухайн архийг манай охин У-, хүргэн С.Э нар хувааж уусан юм шиг байна лээ. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан би гайгүй байх гэж бодоод сууж байтал улам л дуу нь чангараад байсан. Би арай гэж тэргэнцэр дээрээ суугаад өрөө рүү нь ороход манай охин надтай зөрөөд миний өрөөнд орж ирсэн. Тэгээд би охиноо харахад нүд нь хавдсан байсан. Би хүргэнээсээ яаж байгаа юм бэ гэхэд яадаг юм гээд өрөөнд ороод манай охиныг зодоод байх шиг байсан. Ямар ч байсан орилоод намайг дуудаад байсан. С.Э намайг орон дээр чинь бүтээж ална манай охиныг нүдийг нь ухаад тагтан дээрээс шидэж ална гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллага руу залгасан. ...Миний охиныг ер нь архи уухаараа зодох гээд байдаг. Удаа дараа зодож байсан. Өмнө нь Чингэлтэй дүүргийн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлтэл нь зодож байсан. Миний охины бие нь үргэлж хөх няц болсон байдаг”

“...манай хүргэн архи уусан үедээ их тавьтаргүй. Архи уусан үедээ энэ хүнээс муу хүн гэж байхгүй. Эрүүл үедээ энэнээс сайн хүн байхгүй болчихдог. Манай охин У- уг нь архи уудаггүй байсан. Сүүлийн 1, 2 жил нөхөртэйгээ хамт архи уугаад байдаг болсон. Хамт уухаараа л нэг нэгэнтэйгээ хэрүүл хийгээд хашгичаад байдаг. Хүргэн заримдаа гар хүрчих юм, би босч чадахгүй болохоор цагдаад дуудлага өгчихдөг. ...одоогоос 2-3 жилийн өмнө байх сайн санахншй байна бас л хоёулаа хамт архи уугаад хоорондоо хэрэлдэж байгаад эхнэрийгээ зодоод тархинд нь гэмтэл учруулсан юм шиг байна лээ, тэгээд дүүргийн эмнэлэгт охин маань тархиндаа эмчилгээ хийлгэж байгаад 5-7 хоног хэвтээд  гарч ирсэн.” /1-р хавтаст хэргийн 18-19, 25-26-р хуудас/,

Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...манай аав, ээж хоёр хамт амьдраад 24, 25 жил болж байна. ...миний мэдэхийн аав, ээжийг архи уулаа гэх шалтгаанаар 2018, 2019 онд 2 удаа зодож байсан. ...тэр үед аав ээжийг зодож байхыг нь би хараагүй, ээж л өөрөө зодсон, цагдаа дуудаад өгчихсөн маргааш нь гомдлоо буцаагаад авчихсан гэдэг аав маань архи уухаараа л тавьтаргүй зантай болчихдог аав ээжийг зодох хэн хэндээ согтуу агсам тавих болсон шалтгаан нь хэн хэндээ л буруутай асуудал байдаг. Би аав, ээжтэй амьдрахад хэцүү байдаг учраас эхнэр, хүүхэдтэйгээ байр түрээслэн амьдарч байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 22-23-р хуудас/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо .... тоотод оршин суух иргэн С.Э, Г.У- нарыг танина. С.Э бол эхнэр, хүүхэд, хадам ээжийнхээ хамт амьдардаг. Бүгдээрээ архины хамааралтай. С.Э бол байнга архи уудаг. Хадам ээж нь хэвтэрт байдаг бас архи уудаг. Ер нь 7 хоногт 2-3 удаа байнга дуудлага ирдэг. Дуудлага нь ихэвчлэн хадам ээжийнх нь утасны дугаараас хүргэн агсам тавиад гэсэн дуудлага, мэдээлэл ирдэг, дуудлагын дагуу яваад очихоор эхнэр Г.У- нь манай нөхөр агсам согтуу тавиагүй, ээж өөрөө согтуу байгаа, манай ээж зүгээр байхад дуудлага өгчихлөө гэдэг. Түүний хадам ээжээс мэдүүлэг авахаар хүргэн эхнэрийгээ зодож цохисон зүйл байхгүй зүгээр хоорондоо маргалдаад байхаар нь дуудлага өгсөн юм гэдэг. Эхнэр У- нь нөхөр зодож цохиогүй гомдол санал байхгүй гээд дуудлага мэдээллээ хаалгадаг. ...Дуудлага мэдээлэл дээр очиход ихэвчлэн бүгд согтуу У-ын биед ил харагдах шарх гэмтэлгүй байдаг” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 244-245-р хуудас/

Гэрч Г.Би мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...энэ өвчтөн нь эхлээд яаралтай тусламжаар улаан хоолойн цус алдалт оноштойгоор хэвтэж цус сэлбэх эмчилгээ, цус тогтоох, цус алдалт, ходоод хамгаалах, бөөлжилт, огилтын эмчилгээ хийгдээд биеийн байдал сайжирч тасаг руу шилжээд би хүлээн авч үзлэг хийсэн байна. Би үндсэн шинжилгээнүүд, ходоодны дуран, хэвлийн эхо, толгойн томографид үзүүлэхэд ходоодны шалбархайнаас үүссэн цус алдалт, цус алдалтын дараах цус багадал, архины хордлого дунд зэрэг гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байна. ...улаан хоолойн цус алдалт онош нь өвчтөн бусдад зодуулах, гадны хүчтэй доргилт эсвэл архаг архидалтаас болж үүснэ. Ходоодны шалбархайнаас цус алдалт нь архаг архидалтаас болж цусаар бөөлжинө” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 246-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн №4901 дугаар дүгнэлтэнд: “1. Г.У-ын биед дагз ясны шугаман хугарал, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3. Дагз ясны шугаман хугарал гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 772 тоот дүгнэлтэнд: “1. Г.У-ын биед учирсан дагз ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн хацарт зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  2. Г.У-ын биед учирсан дагз ясны шугаман хугарал гэмтэл нь амь насанд аюултай шалгуур шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаатай ойролцоо цаг хугацаанд үүсэх боломжтой” /1-р хавтаст хэргийн 44-46-р хуудас/          

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 1083 тоот дүгнэлт: “1. Г.У-ын биед баруун шанаа, хоёр нүдний зовхи, баруун бугалганы дотно хэсэг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал цохих, өшиглөх үед үүсэх боломжтой. 3. Г.У-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанаа, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Баруун бугалганы дотно хэсэг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн үед үүсгэгдээгүй хуучин гэмтэл байна.” /1-р хавтаст хэргийн 237-239-р хуудас/

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Харин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.У-тай байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэж сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эхнэртэйгээ хамт амьдраад 25 жил болж байна. Энэ хугацаанд би эхнэртээ байнга байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан зүйл байхгүй. Би эхнэр хүүхдээ тэжээх гэж ганцаараа хувиараа таксинд явж байна. Өглөө гараад орой ирэхэд эхнэр ээжтэйгээ нийлчихсэн архи уучихсан байж байдаг. Уг нь эхнэр маань ажил төрөл хийдэг архи дарс хэрэглэдэггүй байсан. Гэтэл хадам ээжийг өвдөөд хэвтэрт орсноос хойш сүүлийн 3 жил архи уух нь ихсэж байна. Учир нь хадам ээж хөл гар өвдлөө гээд эхнэрийг архинд явуулдаг тэгээд хамтдаа архи уучихсан байдаг.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 49-50-р хуудас/

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ... дугаараас дуудлага мэдээлэл өгсөн лавлагаа /1-р хавтаст хэргийн 56-63-р хуудас/

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №250 тоот албан бичиг, хавсралтын хамт /1-р хавтаст хэргийн 65-р хуудас/

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №259 тоот албан бичиг, хавсралтын хамт /1-р хавтаст хэргийн 116-152-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /1-р хавтаст хэргийн 100-101-р хуудас/

Шүүгдэгч С.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 67-р хуудас/

Шүүгдэгч С.Э-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, түүний хувийн байдлын талаар тогтоосон баримтууд /1-р хавтаст хэргийн 70, 71, 74, 75-94-р хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Шүүгдэгч С.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.У-тай “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж хохирогчийн биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Г.У-, гэрч Ж.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн №4901 дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 772 тоот дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуулийн зүйлийн дотор алгасуулан иш татаж хэрэглэх зохицуулалтыг оруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарахаар заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлана гэж заажээ. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл гэх ойлголт, нэр томъёо, ухагдахууныг тайлбарласан бие даасан хуулийг баталсан, энэхүү хууль нь хүчин төгөлдөр дагаж мөрдөж, үйлчилж байх тул гэр бүлийн хүчирхийлэл, хамаарах этгээд, хүчирхийллийн төрөл, хүчирхийлэлд тооцох үйлдэл зэрэг ойлголтуудыг тайлбарлахад дээрх хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд: 3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд гэж заажээ.   

            Шүүгдэгч С.Э нь хохирогч Г.У-тай гэр бүлийн хамтын амьдралтай хүмүүс бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтанд зааснаар хохирогч Г.У- нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчилэлд хамаарах этгээд байна.

Прокуророос шүүгдэгч С.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.Э болон түүний өмгөөлөгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо гэм буруу, хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаар маргаагүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа сайн дураар хүлээсэн байна.

Иймд шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар хохирогчоос хохирол төлбөр нэхэмжлээгүй, хавтаст хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч С.Э  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.У-тай 2013 оноос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Э болон түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг; хэлнэ гэсэн байна. Мөн хуулийн 6 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр. 6.1.Энэ хуульд заасан дараахь үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ: 6.1.1.бие махбодын хүчирхийлэл; 6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл; 6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл; 6.1.4.бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байна. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ гэж заажээ.

Прокуророос шүүгдэгч С.Э-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.У-тай “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж хохирогчийн биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь байнгын шинжтэй, хохирогчийн бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд байнга халдаж, дарамтанд байлгасан, айдас түгшүүрт оруулсан, харгис хэрцгий хандсан, догшин авирлах, тарчлаах зэрэг үйлдлээр илэрдэг. Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга хүчирхийлэл үйлдэх үйлдлийн давтамж болно.

Прокуророос шүүгдэгч С.Э-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.У-тай 2013 оноос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж буруутгасан боловч дээрх хугацаа дахь үйлдлийн давтамж, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа зэрэг нь тодорхойгүй байна.

Мөн шүүгдэгч С.Э нь хохирогчтой харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар бие махбодид нь гэмтэл учруулах, өвдөлт, зовиур, шаналал бий болгох болон бусад хэлбэрээр хүнийг хууль бусаар хорих, бэлгийн хүчирхийлэлд оруулах, өлсгөх, цангаах, орон гэрээс нь хөөх гэх мэт үйлдлээр илэрдэг. Шүүгдэгч С.Э-н хувьд гэр бүлийн хүчирхийллийн ямар хэлбэрээр, хохирогчийг тарчлаасан, хохирогчтой харгис хэрцгий харьцсан, догшин авирласан болох нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гэж заасны дотор 1.1 дэх заалт гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 дахь заалт гэмт хэргийг хэн үйлдсэн гэж заажээ.

Хохирогч Г.У-ын эрүүл мэндэд гэмтэл учирсан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох гэрч Г.Б мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн №4901 дугаар дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Дугаар 772 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Дугаар 1083 тоот дүгнэлтүүд зэргээр нотлогдож байх боловч энэ гэмтлүүдээс 2020 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, .... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Г.У-тай “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж хохирогчийн биед баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.У-,  гэрч Ж.А нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Э-н мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа боловч дагз ясны шугаман хугарал болон  баруун шанаа, хоёр нүдний зовхи, баруун бугалганы дотно хэсэг, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, хэзээ, хаана үүссэн болох нь тодорхойгүй. Энэ гэмтлүүдийн талаар хохирогч Г.У- 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд “...би одоогоос олон жилийн өмнө лагерт машинд мөргүүлээд гэмтэж байсан. Тэр өдөр болсон асуудал болохоор би хөшиг тогтоох гэж байгаад хойшоогоо унасан. 4 дүгээр сарын эхээр болсон. ...автын осолд орж байсан гэмтэл. ...тархины дагз ясны хугарал хөшиг тогтоож байгаад унахад үүссэн” гэж дээрх гэмтлүүдийн талаар мэдүүлсэн байна.

Хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч шүүгдэгч С.Э нь хохирогч Г.У-ыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсхүл хохирогчтой байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй байна.

Прокурооос шүүгдэгч С.Э-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.У-тай 2013 оноос 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолж, яллах байр суурьтайгаар оролцсон нь яллах үндэслэл болсон бичгийн нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож, няцаагдаж байна.    

Иймд шүүгдэгч С.Э-г хохирогч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.У-тай байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэж хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байсан боловч ял шийтгэлийг биечлэн эдэлж дууссан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж ял шийтгүүлж байсан нь одоо түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй боловч цагдаагийн байгууллагад хандсан дуудлага, мэдээллийн давтамж зэргээс дүгнэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Э-д оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлав.

Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон