| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0800/Э |
| Дугаар | 846 |
| Огноо | 2020-11-02 |
| Зүйл хэсэг | 21.5.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 846
2020 11 02 2020/ШЦТ/8......6
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: М.Очбадрах
Шүүгдэгч: Э.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор М.Очбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Э.Б -д холбогдох эрүүгийн 2002 00......3 90290 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн ...... сум, ....... ХХК-д ээлжийн мастерын ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ......тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Э.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 07 дугаар сард ..... аймгийн ...... сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг “... тетрагидроканнабинол”-ын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ Чингэлтэй дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 2, ......-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 11-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Үзлэг хийж буй нүдний шилний сав нь хар өнгийн, харагдах байдлаар ямар нэгэн гэмтэлгүй 16х6.2 см-ийн хэмжээтэй сав нэг ширхэг хэмжээтэй сав байх бөгөөд нүдний шилний хайрцагийг нээж үзэхэд хар өнгийн цахилгаантай нүдний шилний 16х6 см-ийн хэмжээтэй сав нэг ширхэг хар өнгийн “Ray-Ban” гэсэн бичигтэй нүдний шил 1 ширхэг, ..... гэсэн сирийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 6х3.2 см-ийн хэмжээтэй гол хэсэгтээ хүрэн бор өнгийн зүйлээр бохироглогдсон тугалган цаас 1 ширхэг, 0.08 гр-ын жинтэй мөнгөлөг саарал өнгийн тугалган цаасанд боосон хүрэн өнгийн шингэн зүйл 1 ширхэг, “Хамгийн сайн асаагуур” гэсэн бичигтэй цагаан өнгийн таггүй асаагуур 1 ширхэг, 6....... см-ийн урттай үзүүр хэсэгтээ 1.8 см-ийн шар өнгийн зүйлээр бохирлогдсон эд зүйлс гарч ирсэн болно ” /хавтаст хэргийн 13-1......-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол “Хураан авсан хар өнгийн нүдний шилний сав 1 ширхэг, нүдний шилний саван дотор байх хар өнгийн нарны “.......” гэсэн бичигтэй эрэгтэй нүдний шил 1 ширхэг, А\Л/27579.. гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дугуйлж хуйлсан байдалтай үзүүр хэсгээрээ шарласан мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 6x3.2 см-ийн хэмжээтэй гол хэсэгтээ 1.7x1 см-ийн хэмжээтэй хүрэн бор өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон эвхсэн байдалтай мөнгөлөг саарал өнгийн тугалган цаас 1 ширхэг, 0.5 граммын жинтэй мөнгөлөг саарал өнгийн тугалган цаасанд боосон хүрэн бор шингэн зүйл 1 ширхэг, “хамгийн сайн асаагуур” гэсэн нэртэй цагаан өнгийн урд төмөр таггүй асаагуур 1 ширхэг, 6....... см-ийн урттай үзүүр хэсэгтээ 1.8 см-ийн шар өнгийн зүйлээр бохирлогдсон шүдний чигчлүүр мод 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай” /хавтаст хэргийн 17-р хуудас/
Гэрч А.И мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өөрийн найз болох Э.Б-г Хан-Уул дүүрэгт байрлах гэрээс нь очиж авсан. Тэгээд бид 2 явж байгаад Чингэлтэй дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Panasonic-той байрны машин зогсоол дээр Соёрхол гэдэг нэртэй 05 литрийн архи 2 шилийг уучихаад байж байтал 20 цагийн орчим Э.Б цүнхнээсээ нэг тугалган цаастай зүйл гаргаж ирээд энэнээс сорж үзхэүү гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд бид 2 анх удаагаа хэрэглэж үзсэн. Бид 2 машиндаа сууж байгаад бид 2 нэлээн согтсон байсан учир гэртээ харьцгаая гэж шийдээд 21 цагийн орчим салаад би машин дотроо 2 цаг орчим унтаж байгаад 23 цагийн орчим сэрээд би Э.Б луу залгаад Улаанбаатар шилэн банкны арын зогсоол руу явж байгаад хүний машин мөргөчихсөн. Тэгээд би машин мөргөчихөөд машинаа зогсоол дээр тавиад машин дотроо унтаад өгсөн. Намайг унтаж байтал Э.Б ирээд намайг хүргэж өгөх гэж байтал замын цагдаа нар ирсэн. Тэгээд замын цагдаа ар бид 2-ыг аваад Чингэлтэй дүүргийн ...... хэлтэс дээр ирсэн. ...... хэлтэс дээр ирээд миний согтолтын зэргийг шалгахад 2.01 хувьтай согтолтын зэрэг илэрсэн. Тэгээд байж байтал манай найз болох Э.Бгийн цүнхнээс хар өнгийн нүдний шилний савтай мөнгөлөг тугалган цаастай зүйл гарч ирсэн. Тэгээд замын цагдаа нар Чингэлтэй дүүргийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн дуудаж баганан дээр бид хоёроос хоёлуангаас нь 1 зураас гарч байсан. Ингээд эрүүлжүүлэх дуудаад бид хоёрыг эрүүлжүүлэхэд оруулсан”
“...Э.Б өөрийнхөө цүнхнээс хар нүдний шилний сав гаргаж ирсэн. Тэр нүдний шилний саван дотор нь мөнгөлөг өнгийн тугалган цаасанд боосон бор шаргал өнгийн нялцгай зүйл гаргаж ирээд мөнгөлөг цаасныхаа доод талаас нь асаагуураар шатааж гарсан утааг нь сорсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-2......, 25-р хуудас/,
Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хүн замын цагдаа дээр баригдсан байна гэх утгатай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн ...... хэлтэс рүү мөрдөгч Цагдаагийн дэслэгч Ариунбилэгийн хамт ороход ...... албан хаагч Б.Э- нь ...... нь авто аваар гаргасан энэ хоёрын биеэс хар тамхи мэт зүйл гарч ирсэн гэж танилцуулсан. Тэгээд ......, Э.Б нараас ...... жижүүрийн байранд хар тамхины тест авах ажиллагааг дүрс бичлэгээр бэхжүүлэн хийж гүйцэтгэсэн. Тестийн хариу нь дахь багана буюу ТНС гэсэн багана дээр 1 зураас гарч мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Ингээд ...... албан хаагч Б.Э-ийн хүлээлгэн өгсөн хар нүдний шилний хайрцагтай нүдний шил, асаагуур, тугалган цаатай хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-р хуудас/,
Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Би зохицуулагч дэслэгч Б.Э-ын хамт хүрэмт-15 чиглэлд үүрэг гүйцзтгэж байх үед “Улаанбаатар банкны хойно байрны зогсоолд согтуу жолооч машин шргөсөн байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад 17......7 УНЭ услын /гаартай “Nissan tida” маркийн авто машин 990...... УБН улсын дугаартай “Нагriег” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байдалтай зогсож байсан. Намайг очих үед 2 залуу байсан бөгөөд би машиныг нь журмын хашаанд хийхээр ачлага дуудаж явуулсан Ингээд Чингэлтэй дүүргийн ...... хэлтэсийн ..... тоотод ирж согтолтын зэргийг нь тогтоох үүднээс драгер багаж үлээлгэж үзэх гэтэл Э- надад надад энэ урт үстэй залуугийн цүнхийг нэгждээ гэж надад хэлсэн ингээд би үзлэг хийтэл Э.Б гэх урт үстэй залуугийн хар цүнхэн дотороос нүдний шилний хар өнгийн сав гарч ирсэн ба тухайн савийг нээж үзтэл хуйлж эвхсэн 50 төгрөг, тугалган цаасанд боосон хурэн бор өнгийн шингэн зүйл. цагаан өнгийн таггүй асаагуур, хуйлсан тугалган цаасанд. шүдний чигжлүүр, хар өнгийн нарны нүдний шил зэрэг гарч ирсэн. Ингээд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудахад тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн бүрэлдэхүүн орж ирж баригдаж ирсэн 2 залуугаас шээсний шинжилгээ аваад эрүүлжүүлэх дуудаж өгсөн..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №......355 дугаар дүгнэлтэд: 1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн ..... гэсэн серийн дугаартай, хуйлсан 50 төгрөгийн мөнгөн тэмдэгт 1 ширхэг, гол хэсэгтээ бор өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, бор өнгийн шингэн зүйлээр нэлэнхүйдээ бохирлогдсон тугалган цаас 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, үзүүр хэсэгтээ бор өнгийн зүйлээр модон чигчлүүр мэт зүйл тус бүрээс .... тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. .... тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Хар өнгийн цахилгаантай нүдний шилний сав, хар өнгийн “Ray Ban” гэсэн бичигтэй нүдний шил зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-33-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №867 тоот дүгнэлт: “1. Э.Б нь ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлэгийн бичиг баримт үгүй байна. 2. Одоо Э.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Э.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. ....... Э.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Э.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Э.Б сэтгэц идэвхит бодис хамааралтай гэх шинж баримт үгүй байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн ......2-............-р хуудас/
Яллагдагч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2020 оны 07-р сард ..... аймгийн ...... сумын нутаг дэвсгэрт очиж, мансууруулах бодисын агууламжтай өвс түүж гэртээ авчирсан. Интернетээс бичлэг үзэж байгаад түүсэн өвсөөрөө хүрэн бор өнгийн шингэн зүйлийг хийсэн. Уг мансууруулах бодисын агууламжтай шингэн зүйлийг өөрийн цүнхэнд, нүдний шилний саванд хийгээд хадгалж байсан. Тэгээд 2020 оны 08-р сарын 02-ны өдөр Чингэлтэй ......-р хорооны нутаг дэвсгэрт найз ......ийн хамт байх үедээ өөрийн цүнхэнд байсан мансууруулах бодисын агууламжтай, хүрэн бор өнгийн шингэн зүйлийг гаргаж хэрэглэсэн юм. Би уг мансууруулах өвсийг сонирхоод, туршиж үзэх гэж, зөвхөн өөрөө хэрэглэх зорилгоор түүж бэлтгэж, хадгалж байсан. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Намайг мансууруулах бодисын агууламжтай, шингэн зүйл ав явааг ...... анхнаасаа мэдээгүй байсан. Намайг цүнхнээсээ гаргаж ирэх үед сонирхоод хамт хэрэглэсэн. Тэрнээс биш ...... энэ мансууруулах бодис түүж бэлтгэх, хадгадлах үйлдэлд огт хамааралгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51-р хуудас/
Шүүгдэгч Э.Б-н төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 5......, 70-р хуудас/
Шүүгдэгч Э.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57-р хуудас/,
Шүүгдэгч Э.Б-н хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 71-87-р хуудас/
Сүхбаатар дүүргийн 1...... дүгээр хорооны засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн №718 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 76-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 7 дугаар сард ..... аймгийн ...... сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг ... тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн биедээ Чингэлтэй дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А......., Э.Доржпүрэв, Б.Э-э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №......355 дугаар дүгнэлт, Э.Б-н яллагдагч болон шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь дээрх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Э.Б нь “... тетрагидроканнабинолын агууламжтай өвс” гэх нэршилтэй бодисыг түүж бэлтгэсэн, хадгалсан үйлдэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээгээр хориглогдсон буюу Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Э.Б болон түүний өмгөөлөгч нар нь прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн зүйлчлэлийн хүрээнд болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос Э.Б-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “.... тетрагидроканнабинол”-ийн агууламжтай бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Э.Б-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэдийгээр Э.Б нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч Монгол Улсад хориглосон мансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг таслан зогсоогдох хүртэл өөрийн биед хадгалсан, үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тус тус заасан байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь нийгмийн ухамсар, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол, үр дагавар нь үүсч байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтийн эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэнэ.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний ..... мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, ..... мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм. Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна.
Шүүгдэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хууль дахь шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэнсэх зохицуулалтуудыг хэрэглэх боломжгүй гэж шүүхээс дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Улсын яллагчийн саналыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1....... дэх заалтанд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан гол хэсэгтээ хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон эвхсэн байдалтай мөнгөлөг цаас 1 ширхэг, хуйлсан мөнгөлөг саарал өнгийн тугалган цаас 1 ширхэг, “хамгийн сайн асаагуур” гэсэн нэртэй цагаан өнгийн урд төмөр таггүй асаагуур 1 ширхэг, шар өнгийн зүйлээр бохирлогдсон шүдний чигчлүүр мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтанд зааснаар хар өнгийн нүдний шилний сав 1 ширхэг, хар өнгийн “Rау Ваn” гэсэн бичигтэй эрэгтэй нүдний шил 1 ширхэгийг тус тус эзэмшигчид нь буцаан олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтанд зааснаар ..... гэсэн серийн дугаартай 50 төгрөгийн дугуйлж хуйлсан байдалтай үзүүр хэсгээрээ шарласан мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийг Монгол банкинд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон