| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00357/И |
| Дугаар | 00452 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 00452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 19-р байрны 95 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧМ65021401, утас-91916126, Тайж овогт Доржпүрэвийн Долгосүрэнгийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Л.Норжмааг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаар оролцвол зохих Л.Норжмааг эрэн сурвалжлуулахаар гаргасан хүсэлтээ дэмжсэнийг шүүх хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай нөхөр Б.Дагвадоржид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын орлогч даргаар ажиллаж байсан н.Тэрбин алтны газар олж өгнө гэж хэлсэн байсан. 2012-02-24 өдөр н.Тэрбиш газар олчихлоо, одоо 5 000 000 төгрөг явуулчих гэж Хаан банк дахь 5013103483 дугаарын дансыг өгсөн. Энэ данс нь н.Тэрбишийн гэр бүлийн хүн болох Л.Норжмаагийн данс байсан. Иймд би Л.Норжмаагийн данс руу өөртөө байсан 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш н.Тэрбиш утсаа авахгүй болсон, алтны газар ч өгөөгүй тул 2014 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум орсон. Гэвч н.Тэрбиш, Л.Норжмаа нартай уулзаж чадаагүй. 2016 оны 12 сард утсыг нь олж авч ярьсан боловч утсаа салгасан тул мессэж бичсэн. Хариу ирүүлээгүй.
Иймд Лодойдамбын Норжмааг эрэн сурвалжилж өгнө үү? Түүний нөхрийн утас 99196033 гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан Баянгол дүүргийн 12-р хорооны тодорхойлолт, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь Хаан банк дахь Л.Норжмаагийн 5013103483 тоот данс руу 4 000 000 төгрөгийг 2012-03-24 өдөр шилжүүлсэн байх бөгөөд хариуцагчаар оролцвол зохих Л.Норжмаагаас уг мөнгөө буцаан шаардах хүсэлтэй байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчаар оролцвол зохих Л.Норжмаа нь мөнгө шилжүүлэх үед амьдарч байсан Сэлэнгэ аймгийн Ерөө суманд оршин суухаа больсон нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч шүүхэд анх Л.Норжмаа, н.Тэрбиш нарыг эрэн сурвалулуулахаар хүсэлт гаргасан байх боловч шүүх хуралдаан дээр зөвхөн Л.Норжмааг эрэн сурвалжлуулах хүсэлтээ дэмжсэн байна.
Хариуцагчаар оролцвол зохих Л.Норжмаагийн оршин суугаа хаягийг нэхэмжлэгч мэдэхгүй, түүний оршин суугаа хаягийг мэдэх боломжгүй болсноос зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих Л.Норжмааг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,