| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00308/И |
| Дугаар | 344 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 344
| 2017 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/00344 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 хороолол, 42 байр, 25 тоотод оршин суух, Чойжилжав овогт Цэгмэдийн Мэнд-Энх /РД:УХ68040313/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 хороолол, 42 байр, 25 тоотод оршин суух, Тайжууд овогт Балдансүрэнгийн Сарантуяа /РД:ЧС70102006/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 хороолол, 42 байр, 25 тоотод оршин суух, Чойжилжав овогт Мэнд-Энхийн Энхриймаа /РД:УХ91122768/
Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20/3 байр, зоорийн давхарт байрлах 305.28 м.кв талбайтай, бүртгэлийн Ү-2205028589 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мэнд-Энх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мэнд-Энх миний бие Б.Сарантуяатай гэр бүл болоод 25 жил болсон ба М.Энхриймаа, М.Өнө-Мөнх, М.Наранбаяр нарын 3 хүүхэдтэй. Хамтран амьдрах хугацаанд өөрсдийн ажил хөдөлмөрөөр ажиллаж амьдарч, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бий болгосон. Б.Сарантуяа, М.Энхриймаа нар нь гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20/3 байр, зоорийн давхарт байрлах 305.28 м.кв талбайтай, бүртгэлийн Ү-2205028589 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эдэлж байгаа. Энэ нь гэр бүлийн бусад өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа тул Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20/3 байр, зоорийн давхарт байрлах 305.28 м.кв талбайтай, бүртгэлийн Ү-2205028589 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн бусад гишүүд Ц.Мэнд-Энх, М.Өнө-Мөнх, М.Наранбаяр бидний дундын өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Мэнд-Энх шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Сарантуяа, М.Энхриймаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20/3 байр, зоорийн давхарт байрлах 305.28 м.кв талбайтай, бүртгэлийн Ү-2205028589 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Сарантуяа, М.Энхриймаа болон Цэгмэдийн Мэнд-Энх, Мэнд-Энхийн Өнө-Мөнх, Мэнд-Энхийн Наранбаяр нарыг тогтоох шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Сарантуяа, М.Энхриймаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Мэнд-Энхийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20/3 байр, зоорийн давхарт байрлах 305.28 м.кв талбайтай, бүртгэлийн Ү-2205028589 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Иймд Б.Сарантуяа, М.Энхриймаа болон Цэгмэдийн Мэнд-Энх, Мэнд-Энхийн Өнө-Мөнх, Мэнд-Энхийн Наранбаяр нар нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20/3 байр, зоорийн давхарт байрлах 305.28 м.кв талбайтай, бүртгэлийн Ү-2205028589 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөх дундын өмчлөгчөөр тогтоох шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мэнд-Энх нь хариуцагч Б.Сарантуяа, М.Энхриймаа нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн дундын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Сарантуяа, М.Энхриймаа нар нь Ц.Мэнд-Энхийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20/3 байр, зоорийн давхарт байрлах 305.28 м.кв талбайтай, бүртгэлийн Ү-2205028589 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дундын өмчлөгчөөр Цэгмэдийн Мэнд-Энх, Мэнд-Энхийн Өнө-Мөнх, Мэнд-Энхийн Наранбаяр нарыг нэмж өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Сарантуяа, М.Энхриймаа нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Сарантуяа, М.Энхриймаа нараас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Сарантуяа, М.Энхриймаа нар нь Ц.Мэнд-Энхийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20/3 байр, зоорийн давхарт байрлах 305.28 м.кв талбайтай, бүртгэлийн Ү-2205028589 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дундын өмчлөгчөөр Цэгмэдийн Мэнд-Энх, Мэнд-Энхийн Өнө-Мөнх, Мэнд-Энхийн Наранбаяр нарыг нэмж өмчлөгчөөр бүртгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35100 төгрөг, хариуцагч Б.Сарантуяа, М.Энхриймаа нараас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Мэнд-Энхэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА