Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/362

 

 

 

 

 

      

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга З.Энэбиш, 

Улсын яллагч Д.Батзаяа,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бхолбогдох эрүүгийн 2038000000444 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч .Б.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Ббиед халдаж гараараа нүүрэн хэсэгт 2-оос 3 удаа цохиж, хөлөөрөө цээж хөл хэсэгт 5-6 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч .Б.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Ббиед халдаж гараараа нүүрэн хэсэгт 2-оос 3 удаа цохиж, хөлөөрөө цээж хөл хэсэгт 5-6 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000444 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Ц.Б намайг төрсөн хүү Тэмүүлэнтэй маань уулзуулахгүй байсан. Үүнээс болж түүнд уурлаж түүний биед халдах болсон. Би Ц.Бийн биед учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ц.Бт 1.800.000 төгрөгийн хохирол гэж өгсөн...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хохирогч Ц.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Б гэж залуу согтуу хүрч ирээд манай дүүг чи гар утсаа салгасан байна, чи надтай холбоо барьсангүй. Одоо надтай цуг яв, явахгүй бол би хүүхдээ авч явна гэж хэлээд миний дүүгээс хүүхдийг нь булааж авахаар нь би хүүхдийн гар хөл хугаллаа гэж хэлтэл миний толгой руу гараараа нэг удаа цохихоор нь би газарт унасан юм. Тэгтэл намайг толгой, нүүр, цээж рүү 5-6 удаа өшиглөсөн. Би хэсэг хугацаанд ухаан алдаад сэртэл гэрийнхээ үүдэнд хэвтэж байсан. Б.Б надад 1.800.000 төгрөгийн хохирол төлсөн...Би гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14-р хуудас/,

       Гэрч Ц.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэртээ эгч Ц.Б болон хүүхдүүдтэйгээ байж байтал миний бага хүү Тэмүүлэнгийн аав Б.Б согтуу ганцаараа хүрч ирээд гэрт орж ирснээ намайг чи гар утсаа яагаад унтраасан юм. Би хүүхдээ авмаар байна гэж хэлэхээр нь чи согтуу байж яах гээд байгаа юм бэ гэтэл чи тэгвэл миний мотоциклийн хойгуур хүүхдээ аваад суу гэж хэлэхээр нь би чамтай цуг явахгүй. Хүүхдээ өгөхгүй гэтэл надаас булааж авах гэхэд манай эгч хажуугаас орж ирээд Б.Бг чи наад хүүхдийн гар хөл хугаллаа гэж хэлтэл манай эгчийг гар зайл та нарыг бүгдийг чинь ална гэж хэлснээ эгчийг нүүрэн хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл эгч хойшоогоо гэдрэгээ саваад газарт унасан. Тэгтэл цээж хөлрүү нь 5-6 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 516 дугаартай:

1. Ц.Ббиед баруун талын ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун шанаа, нуруунд зулгаралт, баруун дээд, зүүн доод зовхи, зүүн хацар, хамар, цээж, зүүн шуу, баруун гуя, баруун зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

       2. Хэрэг гарсан гэх цаг хугацааг тогтоолд тусгагдаагүй байна. Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

      3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

      4. Ц.Ббиед үүссэн хамар болон ухархайн ханын хугарал нь тусдаа бусад хэсгийн цус хуралт, зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 556 дугаартай:

        1. Шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 516 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хохирогч Ц.Ббиед учирсан гэмтэл үндэслэлтэй байна.

        2. Хохирогчийн биед хийсэн үзлэг болон КТГ-ийн шинжилгээний хариу зэргээр дээрх гэмтлүүд нь бүрэн нотлогдож байна.

        3. Хохирогч Ц.Бхүзүүний С6, С7 нугалмайн хугарал нь хуучин хугарал байна.

        4. Дээрх хүзүүний хугарал гэмтлийн сэлтэрхий хэсэг нь остеолиз /яс хайлах/ процессод орж гадаргуу, ирмэг нь жигд бус болсон, нугалмайн их биеүдэд хугарлын улмаас дасан зохицлын механизмаар дифермаци өөрчлөлтөд орж хэлбэрээ өөрчилж нугалмай хоорондын зайнууд ар хэсэгтээ эрс намссан, хугарлын хэсгүүдийн гадаргууд нимгэн шохойжилтын ялтас тогтсон зэрэг нь хуучин хугарал болохыг бүрэн баталж байна. Дээрх процессууд хэдэн сараас хэдэн жилийн хугацаанд үүсгэгддэг онцлогтой гэх дахин шинжилгээний дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

      Хохирол төлсөн тухай Хаан банкны 300.000, 1.500.000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 47-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-46-р хуудас/ зэрэг

 нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000444 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Ббиед халдаж гараараа нүүрэн хэсэгт 2-оос 3 удаа цохиж, хөлөөрөө цээж хөл хэсэгт 5-аас 6 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

      Хохирогч Ц.Б/хх-ийн 10-14-р хуудас/, гэрч Ц.Ө /хх-ийн 15-16-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 516 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 556 дугаартай дахин шинжилгээний дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,

      Хохирол төлсөн тухай Хаан банкны 300.000, 1.500.000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 47-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд

 тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Бэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчид хохирол төлсөн тухай Хаан банкны 300.000, 1.500.000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 47-р хуудас/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх ба цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

Шүүгдэгч Б.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000444 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2038000000444 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР