Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/00209

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/00209

 

         Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73-1 дүгээр байр, 38 тоот хаягт оршин суух Боржигон овогт Банзрагчийн Эрдэнэбаатар /РД:УД72012013/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 45 дугаар байр, 22 тоот хаягт оршин суух Боржигон овогт Дангаагийн Болдбаатар /РД:УС70030835/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 100.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би Д.Болдбаатартай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 100.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэгийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжинд байрлалтай ГИ0231325 дугаартай 4140 м.кв газрыг барьцаалсан. Гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч нь нэг ч удаа зээлээ төлөөгүй. Иймд зээлийн гэрээг цуцалж, 100.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Эрдэнэбаатараас 100.000.000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Гэвч зах зээлийн хямралаас болоод бизнесийн үйл ажиллагаа зогсч, өнөөдрийг хүртэл мөнгөө төлж чадаагүй байна. Би “Кода” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд өөрийн компанийн нэр дээрх Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр Цахилгаан станцын зүүн талд Эрчим хүчний гудамжинд байрлах 4140 м.кв талбайтай газраа барьцаалсан. Иймд барьцаанд тавьсан газраа худалдаад мөнгийг нь төлнө гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.Болдбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 100.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр Цахилгаан станцын зүүн талд Эрчим хүчний гудамжинд байрлах 4140 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Б.Эрдэнэбаатарын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар нь хариуцагч Д.Болдбаатараас зээлийн гэрээний үүрэгт 100.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Болдбаатар нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 100.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 дугаар 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр Цахилгаан станцын зүүн талд Эрчим хүчний гудамжинд байрлах 4140 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Б.Эрдэнэбаатарын нэр дээр шилжүүлэхээр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.950 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй Д.Болдбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 100.000.000 төгргөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Болдбаатар нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 100.000.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 02 дугаар 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр Цахилгаан станцын зүүн талд Эрчим хүчний гудамжинд байрлах 4140 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг Б.Эрдэнэбаатарын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохирч, эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657.950 төгрөгийн 50 хувь буюу 328.975 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь буюу 328.975 төгрөгийг хариуцагч Д.Болдбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ