Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-  Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15-р хороолол,  39-р байрны 09 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ШБ85043070, Боржигон овогт Дашдоржийн Баясгалангийн   нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 29-р байрны 15Б тоотод оршин суух, эмэгтэй, РД-УА92102025, Сартуул овогт Батдаваагийн  Тэмүүлэнд холбогдох,

хүүхдийн асрамж тогтоолгох  тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Баясгалан, хариуцагч Б.Тэмүүлэн,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан  нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Баясгалан хариуцагч Б.Тэмүүлэнд  холбогдуулан 2016-02-18 өдөр төрсөн охин Б.Нандинг асрамжиндаа авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан  байна.

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Б.Тэмүүлэнтэй 2015 оны 3 сард танилцаж, 2015 оны 4 сараас эхлэн 2016 оны 3 сар хүртэл хамтран амьдрах хугацаанд хүүхэдтэй болсон. Охин Б.Нандин 2016-02-18 өдөр төрж, 2 сартайгаасаа эхлэн сард ээж нь 2-3 удаа уулзахаар тохирч, хүүхэд миний асрамжид эрүүл бойжиж байна.

Би өдрийн цагаар охиноо өөрөө асарч, оройд эмээд нь асруулж, ломбард ажиллуулдаг.

Бид цаашид хамтран амьдрах боломжгүй, хоорондын насны дөрүү зэргээсүл ойлголцол үүсдэг, хэрүүл маргаантай тул охиноо би өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч тайлбартаа: 2015 оны 3 сард би жирэмсэн болж, охиноо төрүүлсэн.  Хүүхэд төрсөн цагаас хойш 2 гэрийн хооронд зөөж байгаад 2016 оны 7 сард аавынх нь асрамжид өгсөн. Охин маань тэжээвэр бөгөөд хөхөө хөхөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, охиныг аавынх нь асрамжинд байлгахыг зөвшөөрч  байна гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд, хүүхдийн төрсний гэрчилгээ баримт  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Зохигч 2015 онд танилцаж, хамтарч амьдарч байх хугацаанд хариуцагч 2016-02-18 өдөр охин Б.Нандинг төрүүлсэн, Б.Нандин зохигчийн хүүхэд болох  нь  нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.6 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр тогтоосон.

Зохигч хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2016 оны 03 сараас тусдаа амьдарсан байх бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 07 сараас хүүхдээ асрамжилж байгаа,  цаашид хүүхдээ өөрийн асрамжиндаа байлгах хүсэлтэй байгааг  хариуцагч зөвшөөрч байна.

 Зохигч тусдаа амьдрах нөхцөлд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан  хүүхдийг эцэг эх нь байнгын анхаарал халамжинд байлгаж,  түүнийг бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, тав тухтай байлгах, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах,  хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд түүнийг хамруулах, наад захын хэрэгцээт зүйлээр хангах  зэрэг үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй боловч  балчир насны хүүхдэд байнгын анхаарал халамж шаардагдах тул дээрх үүргийг хүүхдийг 18 нас хүртэл  эцэгт нь биечлэн хариуцуулуулахаар, асрамжийг тогтоов.        

Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, асран хамгаалах, тэжээж тэтгэхэд адил үүрэг бүхий хүүхдийн эцэг эхийн хэн нэг нь энэ эрх үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдэд  тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдав.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн   56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн  төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дахь хэсгийг удирдлага болгон,