Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 351

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч М.Мөнхтөр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, ҮТ 46 байр, 02 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхбаярын Баярмөнх /РД:МЮ83101019/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ҮТ 46 байр, 6 тоотод оршин суух, Анагуул овогт Дарьхүүгийн Ширэндэв /РД:ИА84071812/

Хохиролд 350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Баярмөнх, хариуцагч “Би Эм Эм Эл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэмчигням, иргэдийн төлөөлөгч О.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Баярмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, ҮТ 46 байр, 2 тоотод амьдардаг. 2016 оны 08 дугаар сарын 11-ний шөнө дээд айлаас их хэмжээний ус алдаж, нилээд хохирол учирсан. Манайх тэр үед байрандаа засвар хийгээд дөнгөж дуусаад байсан. Өглөө нь 06 тоотын хаалгыг тогшиход нэг залуу ус шавхаад зогсож байсан ба өөрийгөө энд амьдардаггүй, хүмүүс нь эзгүй байна гэсэн. Конторт мэдэгдэж, слесарь дуудаж байж усыг шугамаар нь хааж, ус гоожихыг зогсоосон. Амьдарч буй хүмүүсийн утсыг олж холбогдоход бид хөдөө байна юун сүртэй юм гэж уцаарласан. Манайх энэ байранд анх ашиглалтанд орсон цагаас нь буюу 2007 оноос амьдарч байгаа ба энэ хугацаанд 6 тоотоос удаа дараа ус алдаж, тодорхой хохирол учруулж байсан ч бид хүлээцтэй хандаж, гомдол гаргалгүй, өөрсдөө янзалсаар ирсэн. Ус алдах үеэр нь манай банны өрөөний шохой замаск эмульс бүхэлдээ хуурч унасан. Их хэмжээний ус гоожсоноос банны  өрөөний дэвсгэр замаск шохойтой холилдон хэрэглэх аргагүйд хүрсэн. Энэ байдлыг хэлэх гэхээр хаалгаа тайлдаггүй. Ус алдсан нь орон сууцны конторын слесарын дуудлаганд тэмдэглэгдэж, контороос 6 тоотыг их хэмжээний ус алдсаныг тогтоож актаар баталгаажуулж өгсөн. Иймд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ҮТ 46 байр, 6 тоотод оршин суугч Д.Ширэндэвээс ус алдсанаас гэмтсэн банны өрөөг засч янзлахад зарцуулсан 350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч М.Баярмөнх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг 200.000 төгрөгөөр багасгаж 1500.000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Д.Ширэндэв 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Голомт банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

              

Хариуцагч Д.Ширэндэв шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч миний бие төлөхөөр зөвшөөрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч М.Баярмөнх нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Ширэндэв төлөхөөр зөвшөөрч, 150.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Голомт банкны 2709134425 тоот дансанд төлөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Баярмөнх нь хариуцагч Д.Ширэндэвт холбогдуулан хохиролд 350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч М.Баярмөнх нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Ширэндэв төлөхөөр зөвшөөрч, 150.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Голомт банкны 2709134425 тоот дансанд төлөхөөр зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч М.Баярмөнх, хариуцагч Д.Ширэндэв нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ширэндэвээс 5150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Нэхэмжлэгч М.Баярмөнх нь нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, 150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Ширэндэв төлөхөөр зөвшөөрч, 150.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Голомт банкны 2709134425 тоот дансанд төлөхөөр зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ширэндэвээс 5150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Баярмөнхөд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА

 

                              ШҮҮГЧИД                                      М.МӨНХТӨР

 

                                                                                      А.САРАНТУЯА