Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
Хэргийн индекс | 102/2017/00093/И |
Дугаар | 102/ШШ2017/00241 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/00241
2017 оны 01 сарын 17 өдөр Дугаар 102/ШШ2017/00241 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны талбай-3, өөрийн байранд байрлах Голомт банк ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 71 дүгээр байр, 12 тоот хаягт оршин суух Боржигин овогт Гансүхийн Өнөржаргал /РД:ТГ85041909/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.133.373 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г.Өнөржаргал нь 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай банкнаас 1.300.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад төлбөрөө төлж барагдуулаагүй тул тухайн үеийн Сум дундын 23 дугаар шүүхэд болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тус тус нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 1.133.373 төгрөг 82 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Г.Өнөржаргал нь нэхэмжлэлийн шаардлага 1.333.373 төгрөг 82 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 133.373 төгрөг 82 мөнгө, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 125.000 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Г.Өнөржаргалаас зээлийн гэрээний үүрэгт 1.333.373 төгрөг 82 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Өнөржаргал нь нэхэмжлэлийн шаардлага 1.333.373 төгрөг 82 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 133.373 төгрөг 82 мөнгө, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 125.000 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.751 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Өнөржаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.333.373 төгргөг 82 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Өнөржаргал нь нэхэмжлэлийн шаардлага 1.333.373 төгрөг 82 мөнгийг бүхэлд нь зөвшөөрч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 133.373 төгрөг 82 мөнгө, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 125.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 125.000 төгрөгийг тус тус төлж, барагдуулахаар харилцан тохирч, эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.751 төгрөгийн 50 хувь болох 15.875 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь болох 15.875 төгрөг 50 мөнгийг хариуцагч Г.Өнөржаргалаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ