| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00203/И |
| Дугаар | 00433 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 00433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Сөүлийн гудамж, 10-51 тоотод байрлах, РД-5459117, Кардеш ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагчаар оролцвол зохих Саруул цамхаг ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч Саруул цамхаг ХХК-иас гэрээний үүрэгт 42 562 500 төгрөгийг гаргуулахаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагчаар оролцвол зохих Саруул цамхаг ХХК-ийг эрэн сурвалжлуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани нь Саруул цамхаг ХХК-тай 2015-04-01 өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, 250 марктай, 317 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн.
Саруул цамхаг ХХК бетон зуурмагийн төлбөрт 49 135 000 төгрөг төлөхөөс 6 572 500 төгрөгийг цементээр тооцуулж, 10 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн.
Үлдэгдэл 32 562 500 төгрөг, алдангид 10 000 000 төгрөг, нийт 42 562 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Баянгол дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Нэмүт группын байрны 505 тоот хаягт байрлаж байсан хаягаасаа нүүсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, хариуцагчаар оролцвол зохих Саруул цамхаг ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн юм.
Саруул цамхаг ХХК-ийн РД-5266998, барилга барих ажил эрхэлдэг, гүйцэтгэх захирал Л.Төгөлдөр, Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн барилгыг барихад манайхаас авсан бетон зуурмагийг хэрэглэсэн. 88096476, 96657080 дугаартай утсаар холбоо барьдаг байсан. Хаягийг нь мэдэхгүй байгаа тул хариуцагчаар оролцвол зохих Саруул цамхаг ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү? гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, тооцоо нийлсэн баримт, хорооны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 42 562 500 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг хариуцагчийн оршин байрлаж байсан Баянгол дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж, Нэмүт группын байрны 202, 505 тоот хаягаар тус шүүхэд гаргасан байна.
Шүүх хариуцагчаар оролцвол зохих Саруул цамхаг ХХК-ийг шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг дээрх хаягаар хүргүүлсэн боловч хариуцагч уг хаягт байрлаагүй болохыг Баянгол дүүргийн 3-р хороо шүүхэд тодорхойлж ирүүлсэн байна.
Хариуцагчаар оролцвол зохих Саруул цамхаг ХХК нэхэмжлэлд заасан хаягт байрлаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөн, хариуцагчаар оролцвол зохих Саруул цамхаг ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу тус шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Саруул цамхаг ХХК-ийн хаягийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байгаагаас зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах боломжгүй болсон байх тул хариуцагчаар оролцвол зохих Саруул цамхаг ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 58, 60 дугаар зүйлийн 56.1, 58.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс 2017-01-04 өдөр төлсөн 370 770 төгрөгөөс нэхэмжлэлд ногдох 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлөгдсөн 300 570 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 данснаас буцаан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,