Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00421

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Сонгинохайрхан дүүрэг, 10-р хороо, Оёдол 3-р гудамж, 3А тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЕ79061500, Харуулчин овогт Баттулгын Болормаагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 15-р байрны 06 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УС79041937, Их монгол овогт Норхолоожавын Батбаатарт  холбогдох

гэрлэлт цуцлуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Болормаа, хариуцагч Н.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Шолпан нар оролцов. 

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ  цуцлуулахаар  шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч   нэхэмжлэл, тайлбартаа: Би Н.Батбаатартай 1998 онд танилцаж,  2002-09-19 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.

Биднийг хамтран амьдрах хугацаанд 1999-07-25 өдөр хүү Б.Тэмүүлэн төрсөн. Бид хоёр зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2006 оноос тусдаа амьдарч байгаа. Хүү маань одоо 17 настай, 12 дугаар ангид сурч байгаа.

Би одоо ам бүл гурвуулаа, 2007 оноос хамтран амьдрагч болон хүүтэйгээ амьдарч байгаа.  Цаашид Н.Батбаатартай хамтран амьдрахгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв. 

 

Хариуцагч тайлбартаа: Бид 1997 оноос хамт амьдарч, 1999 онд гэр бүл болсон. Хоорондоо ттаарахгүйгээс 2006 оноос тусдаа амьдарсан. Хүү Б.Тэмүүлэн  ээжийнхээ асрамжинд байсан бөгөөд би 2010 оноос өөр хүнтэй хамтран амьдарч, 2 хүүхэдтэй болсон. Тусдаа амьдрах хугацаанд би хүүтэйгээ уулздаг, туслалцаа үзүүлдэг байсан. Цаашид  гэр бүлээр амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.Хүүгээ ээжийнх нь асрамжинд байлгана гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай 2016-04-14 өдрийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигч 1997 онд танилцаж, хамтын амьдралтай болсон байх бөгөөд 2002-09-19 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

  Гэрлэгчдийн дундаас 1999-07-25  өдөр хүү Б.Тэмүүлэн төрсөн байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэхээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан байх боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсны улмаас 2016-04-14 өдөр 329 тэмдэглэлээр уг ажиллагааг дуусгавар болгожээ.

            Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2006 оноос тусдаа амьдарснаас хойш  хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон байна.

Гэрлэгчид цаашид гэр бүлээр амьдрахгүй, эвлэрэх боломжгүй  болсон гэж үзэж байгаа байх тул  гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй  гишүүн хүү Б.Тэмүүлэн нь зохигч тусдаа амьдарсан үеэс эхийнхээ асрамжинд байсан, цаашид 18 насанд хүртэл эхийнх нь  асрамжинд  байлгах нь хүүхдийн эрх ашигт нийцнэ гэдэгтэй  зохигч санал нэгтэй байгаа байх тул  хүүхдийг насанд хүртэл нь эхийнх нь  асрамжинд байлгахаар түүний асрамжийг тогтоов.

 Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдэдээ тэтгэлэг нэхэмжлээгүй,  гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх эрхтэй хөрөнгийн талаар зохигч маргаагүй болно.  

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн   56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн  төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,