Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/00254

 

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2017/00254 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Гранд плаза төв, 1206 тоот хаягт байрлах, Илч түлш ХХК /РД: 2076659/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Ажилчдын гудамж, Монгол түлхүүр компанийн байр, 402 тоот хаягт байрлах, Спейшл майнинг сервис ХХК /РД:5623529/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 68.582.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас Спейшл майнинг сервис ХХК нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал худалдах, худалдан авах гэрээ байгуулан нийт 151.547.550 төгрөгийг худалдан авалт хийж, 105.964.650 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 45.582.900 төгрөг байгаа бөгөөд алданги 22.791.450 төгрөгийн хамт нийт 68.374.350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 11.791.450 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 56.582.900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 18.860.966 төгрөг 66 мөнгийг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 18.860.966 төгрөг 66 мөнгийг, үлдэх 18.860.966 төгрөг 66 мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Илч түлш ХХК нь хариуцагч Спейшл майнинг сервис ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 68.582.900 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 11.791.450 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 56.582.900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 18.860.966 төгрөг 66 мөнгийг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 18.860.966 төгрөг 66 мөнгийг, үлдэх 18.860.966 төгрөг 66 мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499.822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 440.864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Илч түлш ХХК-ийн нэхэмжлэлтэй Спейшл майнинг сервис ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 68.374.350 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 11.791.450 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 56.582.900 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 18.860.966 төгрөг 66 мөнгөөр, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 18.860.966 төгрөг 66 мөнгөөр, үлдэх 18.860.966 төгрөг 66 мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499.822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 440.864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ