Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 00404

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Голомт хотхон В-6 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧБ55012906, Алаг адуут овогт Нямаагийн Дариймаагийн,  

хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 24-р байрны 112 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШЖ66101880, Сүлд овогт Шоодойн Нарантуулд  холбогдох,

1 023 300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 10 өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 17 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Дариймаа нь хариуцагч Ш.Нарантуулаас 1 023 300 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Ш.Нарантуултай ажлын байрны түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай  байгуулсан.

Гэтэл хариуцагч нь нэг сар түрээслэж, ажлаа явуулж байгаа байрны түлхүүрийг  ч өгөлгүй алга болсон. Ажлын байраа орхиж явахдаа шинэ газен плитка, цонх угаагч шүүр зэргийг авч явсан байсан.

Иймд Ш.Нарантуулаас нэг сарын түрээсийн төлбөр 700 000 төгрөг, байрны ашиглалтын зардал 113 353 төгрөг, шинэ газен плитка 110 000 төгрөг, солонгос цонх угаагч шүүр 60 000 төгрөг, нийт 1 023 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч 2017 оны 02 сарын 03 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 623 300 төгрөгөөс татгалзаж, үлдэх 400 000 төгрөгийг хариуцагч Ш.Нарантуул төлөх, газен плиткийг  нэхэмжлэгчид буцаан өгөхөөр тохирч эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 1 023 300 төгрөгөөс 623 300 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, 400 000  төгрөгийг хариуцагч Ш.Нарантуул төлөх, газен плиткийг  нэхэмжлэгчид буцааж өгөхөөр тохирч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээс 1 023 300 төгрөгөөс 623 300 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, 400 000  төгрөгийг хариуцагч Ш.Нарантуул төлөх, газен плиткийг  нэхэмжлэгчид буцааж өгөхөөр тохирч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 29 109 төгрөгийг улсын орлогод үлдээж, зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувь болох 6325 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75 дугаар зүйлийн 75.1,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,