Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00293

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00293

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Алтай хотхон, 10 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух, Давга Сүндэл овогт Дугарсүрэнгийн Даариймаа /РД:КА83021401/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энгельсийн гуламж, 10 дугаар байр, 36 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Ширнэнгийн Түвшинтөр /РД:ШБ84022163/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4.650.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ундрал, гэрч Б.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Даариймаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Ш.Түвшинтөрийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг эмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

          

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Даариймаа нь хариуцагч Ш.Түвшинтөрд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.650.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаан ба хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 4.050.000 төгрөг болгон багасгаж байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг дансаар бэлнээр нийт төгрөг, төгрөгийн бараа зэргээр төлж, одоо үлдэгдэл нь алдангийн хамт төгрөгийг төлөх боломжтой гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор 3 удаагийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 10 хувийн хүү төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Д.Даариймаа нь гэрээ байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Ш.Түвшинтөрийн Хаан банк дахь 5011225256 тоот данс руу 1.000.000 төгрөг, мөн данс руу 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 750.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлсэн өгсөн 1.000.000 төгрөгийн хүүнд 100.000 төгрөгийг төлөхөөр, гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусахад зээлдэгч нь 1.100.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлдүүлсэн өгсөн 1.500.000 төгрөгийн хүүнд 150.000 төгрөгийг төлөхөөр, гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дуусахад 1.650.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зээлдүүлсэн өгсөн 1.000.000 төгрөгийн хүүнд 100.000 төгрөгийг төлөхөөр, гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусахад зээлдэгч Ш.Түвшинтөр нь үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн хүү 100.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөг төлөх төлөх сөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу хүү, алданги тохирсон тул нэхэмжлэгч хүү, алданги тооцон шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний дагуу үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 150.000 төгрөг, хэтэрсэн хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлж, үндсэн зээлээс тооцож 2.500.000 төгрөг гэж тооцож, нийт 8.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт, П.Оюунтуяагийн хашаа байшинг хариуцагч Т.Нандин-Эрдэнэ нь түрээсийн төлбөрийг хариуцахаар тохиролцсон боловч 8 сарын түрээс төлөөгүй тул 875.000 төгрөг, нийт 8.875.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Т.Нандин-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар, татгалзал гаргасан боловч 5.000.000 төгрөг зээлсэн, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги төлнө гэж тохиролцсон тухай үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцсон, түүнчлэн анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлэн алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтыг баримтлан анзын хэмжээг багасгахад нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэж, хугацаа хэтрүүлсэн алдангид 500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас түрээсийн төлбөрт 875.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр тодруулахад гэрч П.Оюунтуяагийн хашаа байшинг зээлийн гэрээний үүрэгт тооцон авахаар болж, түрээслэх эрх үүссэн гэж нэхэмжлэгч тайлбарлав.

Гэтэл хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс харвал П.Оюунтуяа нь зээлийн гэрээний үүрэгт хашаа байшингаа 2016 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Д.Дариймаад бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлжээ. Гэтэл нэхэмжлэгч нь бусдын өмчлөлийн хашаа байшинг өөрт нь буюу П.Оюунтуяад хөлсөлж, төлбөрийг нь Т.Нандин-Эрдэнэ хариуцан өгөхөөр тохиролцсон гэх боловч түүнд үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, хөлслөх эрх байхгүй, улмаар зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул түрээсийн төлбөрт 875.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ш.Түвшинтөрөөс зээлийн гэрээний үүрэгт 2.1750.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Даариймаад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 49.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Түвшинтөрөөс 2.175.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Даариймаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.475.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 89.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Түвшинтөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 49.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 


 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ