| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00305/И |
| Дугаар | 00382 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 00382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42 тоотод байрлах, утас-242878, 244433, 244762, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэхэмжлэлтэй,
Би зэт ар ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч тус нийгэмлэгийн барилга ашиглалт үйлчилгээний 2 дугаар ангийн норм зохиогч Г.Азжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Би зэт ар ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би зэт ар ХХК-тай манай байгууллага 2014 онд ажил гүйцэтгэх гэрээг 4 удаа байгуулсан. Гэтэл манай байгууллагын гүйцэтгэсэн ажлын хөлс 30 371 703 төгрөгийг хариуцагч төлөөгүй.
Би зэт ар ХХК-иас төлбөрөө нэхэмжлэхээр шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Хариуцагчийн Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 2-60, 01 тоот хаягаар Би зэт ар ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-07-28 өдрийн 184/ШЗ2016/01746 захирамжаар хариуцагчийг уг хаягт байхгүйг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Би зэт ар ХХК-ийн РД-5537681, захирал Дамдинрагчаагийн Рагчаагийн утас 98119998, тус компани нь барилгын засан чимэглэл чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Манай байгууллага гүйцэтгэсэн ажлын хөлсөнд дизель түлш өгсөн. Өвөрхангай аймгийн Уянга суманд 400 хүний суудалтай соёлын төвийн барилгын засал чимэглэл, сангийн нийт 28 000 000 төгрөгийн ажлын манайх гүйцэтгэсэн. 2014-08-27 өдөр хариуцагчтай тооцоо нийлсэн. Түүнээс хойш хариуцагч алга болсон.
Иймд Би зэт ар ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү? Энэ компанийн ажилтан Ч.Ганзоригийн утас 98115333 утсаар ч манайх холбогдож байсан гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, эрх олгох тухай даргын тушаал, итгэмжлэл, шүүгчийн захирамжууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Би зэт ар ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардахаар түүнийг байрлаж буй Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 2-60-01 тоот хаягийн харьяаллаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч хариуцагч уг хаягт байрлаагүй шалтгаанаар шүүх иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болох нь нотлогдсон байна.
Нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Би зэт ар ХХК-ийн байрлаж буй хаягийг мэдэхгүй, хаягийг тогтоох боломжгүй болсон байгаа байх тул хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд Би зэт ар ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,