Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00295

 

 

 

2017 оны 01 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2017/00295 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон, 5 дугаар гудамж, 19 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Цэсэмийн Цоггэрэл /РД:ХА77070679/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 49/5 дугаар байр, 14 тоот хаягт оршин суух, Боржгон овогт Цэгмэдийн Алтанцэцэг /РД:ЦД70101800/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49.270.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цоггэрэл нь Ц.Алтанцэцэгт нийт 4 удаагийн зээлийн гэрээгээр 28.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөнгө зээлснээс хойш Ц.Алтанцэцэг нь 17 удаагийн шилжүүлгээр 8.930.000 төгрөгийн хүү төлсөн. Үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй учир хариуцагчаас үндсэн зээл, хүү, алдангийн хамт нийт 49.270.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 19.270.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Алтанцэцэг нь 30.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 02 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-нд 15.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цоггэрэл нь хариуцагч Ц.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 49.270.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 19.270.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.Алтанцэцэг нь үлдэх 30.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2017 оны 02 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-нд 15.000.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404.300 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ц.Цоггэрэлийн нэхэмжлэлтэй Ц.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 49.270.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 19.270.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.Алтанцэцэг нь үлдэх 30.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2017 оны 02 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-нд 5.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-нд 15.000.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.751 төгрөгийн 50 хувь болох 202.150 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 202.150 төгрөгийг хариуцагч Ц.Алтанцэцэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ