| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00269/И |
| Дугаар | 386 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 386
| 2017 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2017/00386 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, Логос оффис, 302 тоотод байрлах, “АБТС” Банк бус санхүүгийн байгууллага /РД:2674769/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 1 гудамж, Өнөр төв, 505 тоотод оршин суух, Совд овогт Даваасүрэнгийн Гансүх /РД:ХИ87010416/
Зээлийн төлбөрт 364.900.200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “АБТС” Банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай банк бус санхүүгийн байгууллагаас зээлдэгч Д.Гансүх нь 2014 оны 02 сарын 07-ны өдөр 9 дугаартай зээлийн гэрээг байгуулан 265.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2,1 хувийн хүүтэй зээлдэн авч, зээлийн үүргийн баталгаа болгон 000-297540 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204032405 дугаартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 хороолол /13345/, Дорж гудамж 57 байр 8 тоотод байрлах 91 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 000-152256 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205005875 дугаартай Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 26 байрны 28А тоотод байрлах 32.00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцуудыг тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч нь зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу сард үндсэн зээл болон зээлийн хүүд 2014 оны 2 дугаар сараас 2015 оны 2 дугаар сарыг дуустал 5.750.500 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг дуустал 8.870.000 төгрөгийг 2019 оны 2 дугаар сард 9.453.955 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Гэтэл зээл авсанаас хойшхи хугацаанд үндсэн зээлд 5.000.000 төгрөг, зээлийн хүүд 98.306.167 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19.352.416 төгрөг, нийт 122.658.583 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд 2016 оны 5 дугаар сараас хойш зээл, зээлийн хүүгийн төлөлт хийгдээгүй. Манай харилцагч барилгын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Адоресити” ХХК-д “Стройка" ХХК нь 2016 оны 05, 06 саруудад хөнгөн бетон зуурмагийг 1 кубыг нь 120.000 төгрөгөөр тооцон нийт 71,3 куб буюу 8.548.000 төгрөгийн хөнгөн бетон нийлүүлсэн бөгөөд энэхүү хөнгөн бетоны төлбөрийг өөрийн зээлийн нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцохоор харилцан тохиролцсон. Зээлдэгчээс зээлийн төлбөрөө телөхийг утсаар холбогдож шаардсан төдийгүй байгууллага дээр ирж уулзах болон бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл огт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулахгүй байна. Иймд 9 дугаартай Зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.1.10-т “ноцтой зөрчил” гэж зээлдэгч зээл, зээлийн хүү төлөх хугацааг хэтрүүлсэн болон зээлийн хүү төлөх хуваарьт хугацааг хоёроос дээш удаа хэтрүүлснийг тус тус ойлгоно” мөн гэрээний 6-р зүйлийн 6.2.4.4-т “Зээлдэгч гэрээний заалтыг ноцтой зөрчсөн” бол зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхийнхээ дагуу шүүхэд хандаж байна.
Иймд 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээл 260.000.000 төгрөг, зээлийн хүү 94.519.333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18.903.867 төгрөгөөс хөнгөн бетоны үнэ 8.548.000 төгрөгийг суутган тооцоод үлдэгдэл 10.355.867 төгрөг, нотариатын зардал 25000 төгрөг нийт 364.900.200 төгрөгийг хариуцагч Д.Гансүхээс гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг дээрх барьцаа хөрөнгүүдээс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “АБТС” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгалмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “АБТС” Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Д.Гансүхтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Гансүх шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Гансүх миний бие “АБТС” Банк бус санхүүгийн байгууллагатай харилцан тохиролцож, төлбөрийг график гарган төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч Д.Гансүх нь “АБТС” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага 364.900.200 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, уг төлбөрийг хөнгөн бетон блок болон бетон зуурмагын борлуулалтын орлогоос дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд: 2017 оны 03 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сард багтаан 20.000.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сард багтаан 30.000.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сард багтаан 35.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сард багтаан 35.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сард багтаан 35.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сард багтаан 59.940.200 төгрөгийг,
2018 оны 01 дүгээр сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сард багтаан 5.470.060 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сард багтаан 15.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сард багтаан 15.000.000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сард багтаан 53.244.970 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сард багтаан 53.244.970 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулах.
Хариуцагч нь дээрх төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох 000-297540 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204032405 дугаартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 хороолол /13345/, Дорж гудамж 57 байр 8 тоотод байрлах 91 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 000-152256 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205005875 дугаартай Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 26 байрны 28А тоотод байрлах 32.00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцуудыг албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах ба барьцааны хөрөнгө төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол хариуцагч нь төлбөрийн үлдэгдлээс чөлөөлөгдөхгүй гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АБТС” Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Д.Гансүхэд холбогдуулан зээлийн төлбөрт 364.900.200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч Д.Гансүх нь “АБТС” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага 364.900.200 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сард багтаан 20.000.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сард багтаан 30.000.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сард багтаан 35.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сард багтаан 35.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сард багтаан 35.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сард багтаан 59.940.200 төгрөгийг,
2018 оны 01 дүгээр сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сард багтаан 5.470.060 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сард багтаан 15.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сард багтаан 15.000.000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сард багтаан 53.244.970 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сард багтаан 53.244.970 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулах,
хариуцагч нь зээлийн төлбөрийг дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох 000-297540 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204032405 дугаартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 хороолол /13345/, Дорж гудамж 57 байр 8 тоотод байрлах 91 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 000-152256 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205005875 дугаартай Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 26 байрны 28А тоотод байрлах 32.00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцуудаар хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1.982.460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 991.230 төгрөг, хариуцагч Д.Гансүхээс 991.230 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “АБТС” Банк бус санхүүгийн байгууллагад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Гансүх нь “АБТС” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага 364.900.200 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сард багтаан 20.000.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сард багтаан 30.000.000 төгрөгийг, 2017 оны 9 дүгээр сард багтаан 35.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сард багтаан 35.000.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сард багтаан 35.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сард багтаан 59.940.200 төгрөгийг,
2018 оны 01 дүгээр сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сард багтаан 1.000.000 төгрөгийг, 2018 оны 5 дугаар сард багтаан 5.470.060 төгрөгийг, 2018 оны 6 дугаар сард багтаан 15.000.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сард багтаан 15.000.000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сард багтаан 53.244.970 төгрөгийг, 2018 оны 9 дүгээр сард багтаан 53.244.970 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулах, хариуцагч нь зээлийн төлбөрийг дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох 000-297540 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204032405 дугаартай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 хороолол /13345/, Дорж гудамж 57 байр 8 тоотод байрлах 91 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 000-152256 дугаарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205005875 дугаартай Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 26 байрны 28А тоотод байрлах 32.00 м.кв талбайтай 3 өрөө орон сууцуудаар хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.982.460 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 991.230 төгрөг, хариуцагч Д.Гансүхээс 991.230 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “АБТС” Банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА