Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 306

 

 

 

 

 

      2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/00306

               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа би

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт өртөөний зүүн урд өөрийн байранд байрлах /РД:5086035/ “Бэлт Трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, туулын урсгалын гудамж 47 дугаар байр 2 давхарт 8 тоотод байрлах /РД:5086035/ “Гялс зуурмаг” ХХК,

Хариуцагч:  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, разно импекс гудамж 30 дугаар байрны 6 тоотод оршин суух /РД:АЮ84101522/ Боржигон овогтой Батболдын Дэлгэрмаа нарт холбогдох

            19.197.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Бэлт Трейд” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Гялс зуурмаг” ХХК-ийн захирал Б.Эрдэнэзул, нягтлан Б.Дэлгэрмаа нар нь 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр авсан цементийн үлдэгдэл төлбөр 16.037.400 төгрөг, мөн Нэт капитал ББСБ ХХК-иас автомашин чөлөөлсөн төлбөр 3.160.300 төгрөг нийт 19.197.700 төгрөгийг удаа дараа нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байна. Иймд 19.197.700 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Гялс зуурмаг” ХХК-ийн захирал Б.Эрдэнэзул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Б.Эрдэнэзул миний бие “Бэлт Трейд” ХХК-ийн нэхэмжилсэн 19.197.700 төгрөгөөс “Гялс зуурмаг” ХХК-д нягтлангаар ажиллаж байсан Б.Дэлгэрмаа нь 3.160.300 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба үлдсэн 16.037.400 төгрөгийг миний бие төлөхөөр “Бэлт Трейд” ХХК-тай харилцан тохирч 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Дэлгэрмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Б.Дэлгэрмаа миний бие “Бэлт Трейд” ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 070 тоот нэхэмжлэлийн 19.197.700 төгрөгийн 3.160.300 төгрөгийг өөрийн нэр дээрх байгаа машины барьцаа төлбөрийг Нэт капитал ББСБ ХХК-д төлүүлж чөлөөлүүлсэн нь үнэн болно. Дээрх барьцаа чөлөөлүүлсэн 3.160.300 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Бэлт Трейд” ХХК нь хариуцагч “Гялс зуурмаг” ХХК, Б.Дэлгэрмаа нарт холбогдуулан 19.197.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Шүүх уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч хариуцагч “Гялс зуурмаг” ХХК нь  16.037.400 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, хариуцагч Б.Дэлгэрмаа нь 3.160.300 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрч талууд тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

           Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Бэлт Трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Гялс зуурмаг” ХХК, Б.Дэлгэрмаа нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч “Гялс зуурмаг” ХХК нь 16.037.400 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, хариуцагч Б.Дэлгэрмаа нь  3.160.300 төгрөгийг  нэхэмжлэгч “Бэлт Трейд” ХХК-д тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь  хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 318.939 төгрөгөөс 159.469 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2603030349 тоот данснаас, хариуцагч “Гялс зуурмаг” ХХК-иас 79.734, Б.Дэлгэрмаагаас 79.734 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Бэлт Трейд” ХХК-д олгож, 159.469 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                       Ц.САНСАРМАА