| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/08023/И |
| Дугаар | 102/ШШ2017/00316 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/00316
| 2017 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/00316
| Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9, өөрийн байранд байрлах Жи мобайл ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 1 дүгээр гудамж, 25 тоот хаягт оршин суух, Зуут овогт Ганцэцэгийн Насандэлгэр /РД:ЗА90112506/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.368.750 төгрөг 97 мөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Насандэлгэр нь манай байгууллагатай 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж 97118088 дугаарын хэрэглэгч болж, гэрээний дагуу айфон 5 эс /iPhone 5s/ маркийн 1.050.000 төгрөгийн үнэтэй гар утас худалдсан авсан. Иймд хариуцагчаас гар утасны үлдэгдэл төлбөр болон ярианы төлбөрт 1.368.749 төгрөг 97 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Г.Насандэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага 1.368.750 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь хариуцагч Г.Насандэлгэрт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.368.750 төгрөг 97 мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Насандэлгэр нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.368.750 төгрөг 97 мөнгийг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.850 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Насандэлгэрт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1.368.750 төгрөг 97 мөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.850 төгрөгийн 50 хувь болох 18.425 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 18.425 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ