Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 884

 

                      

 

 

                             

 

 

 

    2020       10         09                                        2020/ШЦТ/884

 

 

                    

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Н.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2005000001345 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, 2-оос 15 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар хороолол  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  /РД:/ Б овогт Н.Ө холбогдох эрүүгийн 2005000001345 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Ө нь 2020 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхоны гадаа ил байрлуулсан хохирогч Д.Б эзэмшлийн 48-64 улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил, баруун зүүн толь зэрэг эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би Мтай хамтран амьдардаг байсан юм. Тэгтэл М ажлын газрынхаа Д.Б гэдэг хүүхэнтэй найзлаад байхаар нь би жаахан халамцуу байх үедээ Д.Бгийн машины шил толийг цохиж гэмтээсэн нь үнэн. Д.Бгийн хохирлыг М төлж өгнө гэж надад хэлсэн” гэв.

 

 

        Xавтаст хэргээс хохирогч Д.Д.Б мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Голден парк хотхоны 104 дүгээр байрны гадаа зогсоолд тавиад айл руу орсон. Би тэр айлдаа хоноод өглөө босоод 9 цагт тагтан дээр гараад зогсож байгаад харсан чинь миний машины хоёр толь нь унжсан байдалтай байхаар нь гарч очоод үзтэл урд ард хоёр том салхины шил хагалж, хоёр толь хугалж гэмтээсэн байсан. Тэгээд шууд цагдаа дуудсан. Би хэн хагалсан талаар хайж үзэхэд 105 дугаар байрны -Ж нэртэй дэлгүүрийн камер шүүхэд нэг эмэгтэй өглөө үүрээр 07 цаг 30 минутын үед чулуу, тоосго бариад цохиод хагалаад байсан. Энэ эмэгтэйг хайхад 103 дугаар байрны архи уудаг эмэгтэй байсан. Манай хамтран амьдрагч Мтай хааяа цуг архи уудаг эмэгтэй байсан гэж орчны жижүүр хэлж байсан...Би тэр эмэгтэйг танихгүй. Сүүлд харахад ганц нэг удаа зүс харж байсан тэгээд миний машиныг эвдэж сүйтгэсэн байх. Одоо би хамтран амьдрагч Мтай хамт байхгүй байгаа...Мөнгөлөг саарал өнгийн Соната 6 маркийн тээврийн хэрэгсэл байгаа юм...Би машиныхаа эвдэрсэн сэвтсэн зүйлийг янзлуулчихвал ямар нэгэн санал гомдол байхгүй. Засвар сэлбэгийн мөнгөө нэхэмжилж байна. Мэргэжилийн байгууллагын үнэлгээ болох 410.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/

 

Гэрч И.М мөрдөн байцаалтанд “Би -Өтулга гэх эмэгтэйг танина. Манай хотхоны хажуу байрны эмэгтэй байгаа юм. Энэ эмэгтэй хоёр хүүхдийн хамт 103 дугаар байрны 6-н давхарт амьдардаг тоотыг нь сайн санахгүй байна. Хажуу хөрш болохоор хааяа нэг цуг архи уучихдаг...Би ямар шалтгааны улмаас эвдэж сүйтгэснийг мэдэхгүй байна. Найз эмэгтэй бид хоёр амраад өглөө сэрээд тагтан дээр гараад харсан чинь найз эмэгтэйн машин нэг л сонин харагдаад байсан. Тэгэхээр нь бууж очиж үзсэн. Хэн эвдсэн талаар -Ж дэлгүүрийн камер шүүхэд манай хажуу байрны -Ө машиныг нь эвдэж байсан бичлэг байсан. Би яагаад эвдсэн талаар нь би сайн мэдэхгүй байна[C1] . Тэр -Ө гэх эмэгтэй байнга архи уугаад мөнхийн согтуу явдаг хүүхэн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

        Гэрч -Б.А мөрдөн байцаалтанд “...2020 оны 8 дугаар сарын 15-ны өглөө “СU” сүлжээ дэлгүүрт ажлаа хийж байхад манай дэлгүүрээр байнга орж ирж агсан согтуу тавьдаг 103 дугаар байранд амьдардаг нэг эмэгтэй байдаг юм. Тухайн өдөр би ажлынхаа цонхоор харж байхад уг эмэгтэй цементэн том чулуугаар Голден парк хотхоны авто зогсоолд байсан 48-64 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонх руу цементэн чулуугаар шидэж байхыг нь би харсан юм. Тэр эмэгтэй нь тэр машин руу цементэн чулуугаа салхины шил рүү нь 2-3 удаа шидсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/

 

Дамно ХХК–ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Соната-6 маркийн газан автомашины урд салхины шил 130.000 төгрөг, хойд салхины шил 180.000 төгрөг, хос толь 100.000 төгрөг нийт 410.000 төгрөг ” гэжээ. /хх-ийн 30-31/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд“...Бичлэгийг эхлүүлэн үзлэг хийхэд цэнхэр өнгийн цамцтай, жинсэн шорттой эмэгтэй хүн, улаан малгайтай хар хүрэн ажлын хувцастай эрэгтэй хүнтэй шатны хажууд 00-58 секундийн хооронд уулзаж салах өгөөд уг цэнхэр өнгийн цамцтай жинсэн шорттой эмэгтэй хүн авто машины зогсоол чигтэй явж цагаан өнгийн марк улсын дугаар нь тодорхойгүй зогсоолд байсан машины араар орж 01 минут 09 секундэд газраас цементэн чулуу авч саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн баруун талын эвхсэн толийг 01 минут 16 секундэд нээж газраас авсан цементэн чулуугаар цохиж хугалав. Цэнхэр өнгийн цамцтай жинсэн шорттой үл таних эмэгтэй нь 01 минут 20 секундэд саарал өнгийн дугаар нь үл харагдах тээврийн хэрэгслийн урдуур 01 минут 20 секундын үед гарч уг тээврийн хэрэгслийн зүүн талаар явж 01 минут 40 секундын үед  Toyota Verrossa маркийн улсын дугаар нь үл харагдах тээврийн хэрэгслийн арын багаж нь дээр цементэн чулууг тавив. Уг үл таних эмэгтэйн 01 минут 50 секундэд  Toyota Verrossa маркийн улсын дугаар үл харагдсах тээврийн хэрэгслийн арын багаж нь дээр тавьсан цементэн чулуугаа авч 01 минут 53 секундын үед саарал өнгийн Соната 6 маркийн улсын дугаар нь үл харагдах тээврийн хэрэгслийн арын салхины шил рүү шидэж 01 минут 56 секундэд цэнхэр өнгийн женсэн шорттой үл таних эмэгтэй уг тээврийн хэрэгслийн урагш зүг рүү явав... ” гэжээ. /хх-ийн 16/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/

Илтгэх хуудас /хх-ийн 11/

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн “...1, 2, 3, 4 гэж ширээн дээр байршуулж гэрэл зургийг харуулахад мөрдөн байцаалтын 2005000001345 дугаартай хэргийн Гэрч -Б.А нь Дугаар 1 буюу Нэргүй овогт -Өтулга /РД:ХЙ81120663/-г хараад энэ хүн мөн байна. Эн хүн манай “CU” сүлжээ дэлгүүрт байнга орж агсам согтуу тавьдаг юм би урдаас нь болон хажуу талаас нь харсан маш сайн санаж байна, би хараад л шууд танина, биеийн төрх нас, хүйс зэргийн нь хараад шууд таньж байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/

 

        Яллагдагч Н.Ө мөрдөн байцаалтанд “ М бид 2 явдаг байсан юм. М нь надтай явдаг хирнээ өөр эмэгтэйтэй явж байгаад надтай байрны гадаа таарахаар нь би наад хүүхэн чинь юун хүүхэн юм бэ гэж Мас асуусан чинь манай ажлын газрын хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл хэдэн долоо хоногийн дараа нөгөө хүүхэн  болох Байгалиа нь Мөнхтулгынд ирж хоноод байхаар нь би уурласан юм...Мас наад хүүхэн чинь яагаад чам руу байн байн залгаад байгаа юм бэ  гэтэл М би машинаа засвараас автал Байгалийн машиныг унаж байгаа юм.  Тэгээд надаас түлхүүрээ авъя гээд залгаад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд М надад Байгаль ерөөсөө хамаагүй, өмнө нь би явдаг байсан юм одоо бол хамаагүй гэж хэлсэн.  Тэгээд бид 2 унтах гээд байж байтал дахиад Байгаль гэх эмэгтэй залгаад байхаар нь би Мөнхтулгыг зайл гэж хэлээд гэрээсээ гаргаад явуулсан. Тэгээд би нэлээн согтуу гэрээсээ гараад Мд уурласан уурандаа Байгаль гэх эмэгтэйн 48-64 УБЧ Соната 6 маркийн тээврийн хэрэгслийн урд болон хойд шил 2 талын толийг чулуугаар цохиж хагалсан юм. Би тухайн үед их согтуу байсан. Би Мд уурласан уурандаа л ийм юм болчихлоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/, ял шалгах хуудас /хх-ийн 44/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

 

        Шүүхийн дүгнэлт:

        Шүүгдэгч Н.Ө нь 2020 оны 8 дугаар сарын 15-ны өглөө  Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхоны гадаа зогсоолд байрлуулсан хохирогч Д.Б эзэмшлийн 48-64 улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил, баруун, зүүн толь зэрэг эд хөрөнгийг устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 410.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Н.-Өтулгын“...би нэлээн согтуу гэрээсээ гараад Мд уурласан уурандаа Байгаль гэх эмэгтэйн 48-64 УБЧ Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн урд болон хойд шил 2 талын толийг чулуугаар цохиж хагалсан юм. Би тухайн үед их согтуу байсан. Би Мд уурласан уурандаа л ийм юм болчихлоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,  хохирогч Д.Б “...өглөө босоод 9 цагт тагтан дээр гараад зогсож байгаад харсан чинь миний машины хоёр толь нь унжсан байдалтай байхаар нь гараад очоод үзтэл урд ард хоёр том салхины шил хагалж, хоёр толь хугалж гэмтээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/, гэрч И.Мөнхтулгын “...-Ж дэлгүүрийн камер шүүхэд манай хажуу байрны -Ө машиныг нь эвдэж байсан бичлэг байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч -Б.Агийн “...2020 оны 8 дугаар сарын 15-ны өглөө “СU” сүлжээ дэлгүүрт ажлаа хийж байхад...уг эмэгтэй цементэн том чулуугаар Голден парк хотхоны авто зогсоолд байсан 48-64 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонх руу цементэн чулуугаар шидэж байхыг нь би харсан юм. Тэр эмэгтэй нь тэр машин руу цементэн чулуугаар салхины шил рүү нь 2-3 удаа шидсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа тэмдэглэл /хх-ийн 12-13/,  эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30-31/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Шүүгдэгч Н.Ө бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 410.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

        Хяналтын прокурор гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2018 оны 7 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэж ташаа бичсэнийг хавтаст хэрэгт авагдсан гэрч -Б.Агийн мэдүүлэг болон камерийн бичлэгийг үндэслэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 8 дугаар сарын 15-ны өглөө гэж шүүх зөвтгөснийг тэмдэглэж байна.

 

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас Н.-Өтулгыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

       Иймд шүүгдэгч Н.-Өтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд шүүх тооцов.

 

       Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Н.Өд  эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

       

       Шүүгдэгч Н.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

        Шүүгдэгч Н.Ө өөрийн хамтран амьдрагч  -И.М хохирогч Д.Д.Бтай хардсаны улмаас согтуугаар Д.Б автомашины хойд урд салхины шил, зүүн баруун толийг  цементэн чулуугаар цохиж хагалсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд 410000 төгрөгийн хохирол учруулсан хохиролын хэр хэмжээ,  хувийн байдал буюу үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа,  бага насны буюу хүүхдүүдтэй  зэрэг байдлыг нь тус тус  харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

        Шүүхээс оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шүүх  тогтоов.

 

         Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 410.000 төгрөгийн хохиролыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өас гаргуулж хохирогч Д.Д.Бд олгох үндэслэлтэй.

 

         Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч овогт Н-Өтулгыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч Н.-Өтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

        

        4. Хэрэгт хураагдсан нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

        5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өас 410.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Д.Бд олгосугай.

 

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ

 


 [C1]