Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 885

 

 

 

 

 

 

 

2020              10         09                                              2020/ШЦТ/885                          

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

шүүгдэгч Э.-Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б- холбогдох эрүүгийн 2005020951329 дугаартай хэргийн 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй,  бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, Хувьсгалчдын  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 10 сарын хугацаатайгаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, /РД:/ Н.Б-

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Н.Б- нь  2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18/1 дүгээр байрны 6 давхрын 18 тоотод -Ч.У “хүүхдээ шидлээ” гэх хувийн сэдэлтээр шалтгаалан биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

        Шүүгдэгч Н.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэв.

       

        Хавтаст хэргээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч -Ч.У мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Би төрсөн дүү Ч.-Ч.Уын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүүгээ гаргахаас өмнө өөрийн биеэр хараагүй боловч хэргийн материалаас зургийг харахад зүүн нүд зүүн талын уруул орчим нь хөхөрсөн байсан. Тийм учраас нас барахаасаа өмнө зодуулсан гэж бодож байна..ер нь -Н.Б эхнэртээ гар хүрдэг түргэн ууртай гэж -Ч.У ярьдаг байсан...-Н.Б надад ажил явдлын үеэр -Ч.У охиноо ор руу шидчихсэн юм. Тэгэхээр нь би цохисон гэж ярьж байсан.  Манай дүү -Ч.У гэр бүлийнхнээ харахаар сэтгэл нь түгшээд байдаг болохоор бид очоод байдаггүй юм...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 59-60/

          Гэрч -Б.С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Би 2020 оны 5 дугаар сарын 24-нд -Н.Бгийн гэрт бүрэнхий болсон хойно ирээд 0.75 граммын хараа нэртэй 1 шил архи хувааж уугаад би том өрөөнд нь унтаж байтал гэнэт тас хийх чимээ гарахаар нь би жижиг өрөө рүү нь ортол -Н.Б талийгаач руу хүүхэд яагаад шидэж байгаа юм гээд -Н.Б талийгаачийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд би -Н.Бг араас нь татаад гэрийнх нь хаалгаар түлхэж авч гараад орцных нь үүднээс такси бариад гэр рүүгээ -Н.Бг дагуулаад явсан. Талийгаачийг -Н.Б дахиад зодож магадгүй гэж айсан учраас гэр рүүгээ авч явъя гэж бодсон...Тэрнээс хойш -Н.Б, -Ч.У нартай уулзаагүй.  2020 оны 5 дугаар сарын 29-ний орой манай хамаатны залуу над руу залгаад чи зурагт фэйсбүүк үз наад Баяраа чинь юу болчихсон юм бэ, аймаар юм болсон байна гэхээр нь зурагт үзэхэд -Н.Бгийн байрны гадна цагдаагийн машин ирчихсэн. 3 сартай хүүхдээ тэвэрсэн эмэгтэй 6 давхраас унаж нас барсан байна гэсэн мэдээ гарч байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/

         Гэрч -Д.Ө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “2020 оны 5-р сарын 24-ний өдөр би Бэгэр 67 дэд хэсэгт 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Бэгэр 10 буюу хэлтсээс БГД-ийн 14 дүгээр хороо 18-1-18 тоотод согтуу агсам тавиад байна гэх дуудлагаар очиж шалгахад Ч.-Ч.У гэгч нялх хүүхэд тэвэрсэн нүүр хэсэг нь цус болсон зодуулсан байдалтай байсан юу болсон талаар тодруулан асуухад манай хамтран амьдрагч Нанзад овогт -Н.Б намайг зодсон би цагдаад дуудлага өгөхөд гараад явсан гэв. Би Ч.-Ч.Уаас мэдүүлэг авах гэхэд би мэдүүлэг өгөх боломжгүй байна, мэдүүлэг өгөхгүй надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх тул би тухайн нөхцөл байдлыг жижүүрийн ахлахад танилцуулаад аюулын зэргийн үнэлгээ хийж ажилласан. Намайг очиход -Ч.У нь зодуулсан байдалтай нүүр хэсэг нь цус болж хавдсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/

         Гэрч -Ч.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “2015 оноос Шархадны  эмнэлэгт сэтгэл мэдрэлийн тасагт эмчилгээ хийлгэдэг болсон.  2010 онд хүүхэдтэй болсон. Тэр хүүхэд нь төрөхдөө тархины даралт шохойжилт гэсэн оноштой төрөөд 4 сар орчим болоод өнгөрсөн. Тэгээд суух гэж байсан залуу нь орхиж яваад тухайн залуугаасаа салсан. Тэгээд тэрнээс хойш сэтгэл санаагаар унаад гадуур архи согтууруулах ундаа хэрэглээд найзуудтайгаа нийлж  их явдаг болсон. Архи согтууруулах ундаа их хэрэглээд болохгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл сэтгэцийн өвчтэй болсон байна гэсэн. Тэгээд Шархадны сэтгэц мэдрэлийн эмнэлэгт 4-5 удаа хэвтэж эмчлүүлсэн...2019 оны 9 сард Шархадны эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад нь очиж уулзсан. Тэрнээс хойш уулзаагүй. Манай эгч Ч.-Ч.У хүнтэй гэр бүл болж байсан зүйл байхгүй. 2019 оны намраас хойш ээжтэй болон бусад ах дүүтэйгээ уулздаггүй байсан, дунд эгч -О холбоо барьдаг гэж сонссон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 972 дугаартай “...Талийгаачид үүссэн зүүн дээд зовхи, уруулын дээд зовхи, уруулын дээд хэсэгт цус хуралт, эрүүний оочны доорх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хөнгөн зэргийн гэмтэл болно...Ч.-Ч.Уын цогцост тогтоогдсон зүүн нүдний дээд зовхи, уруулын зүүн дээд хэсгийн цус хуралт, эрүүний оочны доод хэсгийн зулгаралт гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үхэлд хүргэхгүй. Дээрх гэмтлүүд нь хуучивтар гэмтэл бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 88-92/

        Шинжээч эмч Б.Ундармаагийн “...тус гэмтлүүд нь 2020 оны 5 сарын 24-ний өдөр талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 154-155/

Бичлэг бүхий сидинд үзлэг хийсэн “...хаалга тогшиход дотроос нь хаалга онгойлгон цагдаа нар дотор ороход хар эрээн судалтай цамцтай хар өмдтэй эмэгтэй Ч.-Ч.У нярай хүүхэд тэвэрсэн байдалтай нүүр хэсэг нь цус болж хавдсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 115/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 130/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142/  зэргийг шинжлэн судлав. 

 

          Шүүхийн дүгнэлт:

          Шүүх, шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэв.

           Учир нь хавтаст хэргийн 109 дүгээр талд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18/1 дүгээр байрны 6 давхрын 18 тоотоос Ч.-Ч.У нь өөрийн 3 сартай хүүхдийн хамт унаж нас барсан гэх хэрэг бүртгэлтийн 200501900 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын прокурорын 2714 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд;

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй”  үндэслэлээр хаасугай, сэжигтэн Н.Б-г хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн дараа сулласан болохыг дурдсугай гэжээ.

           Өөрөөр хэлбэл  шүүгдэгч Н.Б-  хамтран амьдрагч -Ч.У 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нас барахаас өмнө буюу 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18/1 дүгээр байрны 6 давхрын18 тоот гэртээ “хүүхдээ шидлээ” гэсэн шалтгаанаар нүүрэн тус газарт нь гараараа цохисон хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

          Энэ байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан гэрч -Б.Сийн “...-Н.Б талийгаач руу хүүхэд яагаад шидэж Пбайгаа юм гээд -Н.Б талийгаачийн нүүр рүү гараараа 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66/, цагдаагийн ажилтан -Д.Өын гэрчээр мэдүүлсэн “... БГД-ийн 14 дүгээр хороо 18-1-18 тоотод согтуу агсам тавиад байна гэх дуудлагаар очиж шалгахад Ч.-Ч.У гэгч нялх хүүхэд тэвэрсэн нүүр хэсэг нь цус болсон зодуулсан байдалтай байсан юу болсон талаар тодруулан асуухад манай хамтран амьдрагч Нанзад овогт -Н.Б намайг зодсон гээд...нүүр хэсэг нь цус болж хавдсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76/, сидинд үзлэг хийсэн “...хаалга тогшиход дотроос нь хаалга онгойлгон цагдаа нар дотор ороход хар эрээн судалтай цамцтай хар өмдтэй эмэгтэй Ч.-Ч.У нярай хүүхэд тэвэрсэн байдалтай нүүр хэсэг нь цус болж хавдсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 115/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч -Ч.Уийн“...Дүүгээ гаргахаас өмнө өөрийн биеэр хараагүй боловч хэргийн материалаас зургийг харахад зүүн нүд зүүн талын уруул орчим нь хөхөрсөн байсан...-Н.Б надад ажил явдлын үеэр -Ч.У охиноо ор руу шидчихсэн юм. Тэгэхээр нь би цохисон гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 59-60/, шинжээчийн 972 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-92/, шинжээч эмч Б.Ундармаагийн “...тус гэмтлүүд нь 2020 оны 5 сарын 24-ний өдөр талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 154-155/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

          Шүүгдэгч Н.Б-  хамтран амьдрагч Ч.-Ч.Уын бие махбодод “хүүхдээ шидлээ” гэсэн  шалтгаанаар халдаж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас Н.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

         Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

         Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

          Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авч;   

       Н.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

       Хэрэгт ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

        1.  овогт -Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

        4. Н.Б- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

        5. Хэргийн хамт ирүүлсэн  нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ