| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/00515/И |
| Дугаар | 102/ШШ2017/00325 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/00325
| 2017 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/00325
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч З.Доржнамжин, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал хотхон, өөрийн байранд байрлах Эко констракшн ХХК /РД: 2711532/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун, 103 дугаар байр, 5 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Самдангийн Нямдаваа /РД: УО76012514/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Нарны зам 16/5, өөрийн байранд байрлах Материал Импекс ХК /РД: 2074605/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хохиролд 1.572.047.252 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, М.Цэдэнпунцаг, нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянхишиг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Базарсад /ШТҮД: 0022/, хариуцагчийн төлөөлөгч Б.Зориг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, гэрч Б.Батбаатар, гэрч С.Баяр-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Ц.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Эко констракшн-ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч "Материал импекс" -ХХК-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Эко констракшн ХХК, С.Нямдаваа нар нь хариуцагч Материал Импекс ХК-д холбогдуулан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ авхуулсаны улмаас учирсан хохирол болох зээлийн хүү ам.доллар буюу төгрөг, зээлийн хүүний ханшийн алдагдал ам.доллар буюу төгрөг, нэмэгдүүлсэн хүүний хохирол ам.доллар буюу төгрөг, зээлийн хүүний зөрүүнд төлсөн зардал төгрөг, нийт 1.572.047.252 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч Эко констракшн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч С.Нямдаваагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан бөгөөд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д гэм хор учруулах-ыг үүрэг үүсэх үндэслэлд хамруулсан байна.
Үүрэг үүсэх үндэслэлийг гэрээний, гэрээний бус гэж ангилдаг бөгөөд гэрээний бус үүрэг нь хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа, зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж хуваагддаг. Нийгмийн аливаа харилуаа нь хуулиар хамгаалагдсан байдаг. Энэ харилцааг санаатай, санамсаргүй байдлаар зөрчиж бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргиййн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар гэм хор учруулсан бол түүнийг хариуцан арилгахыг зөрчлийн улмаас үүсэх үүрэг гэж хэлдэг.
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хариуцлага ногдуулахад юуны өмнө гэм хор учруулагчийн гэм буруу байгаа эсэх, гэм буруу нь учирсан гэм хортой шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь чухал болно.
Материал импекс ХК-ийн нэхэмжлэлтэй Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын актын биелэлтийг түдгэлзүүлэх арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч,
Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үр дагавар, хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд шүүхүүд гол төлөв Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг давхар баримталдаг нь хэдийгээр буруу биш боловч гэм хор учирсан шалтгаан, үндэслэлээс хамааран Иргэний хуулийн тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, эрх зүйн тохиолдлыг тухайлан зохицуулсан хуулийн заалт байгаа бол нийтлэг шинжтэй зохицуулалтыг баримтлах шаардлагагүй, харин нарийвчилсан зохицуулалт байхгүй нөхцөлд нийтлэг шинжтэй эрх зүйн хэм хэмжээнд үндэслэн шийдвэр гаргах нь иргэний эрх зүй дэх хууль хэрэглээний зарчимд нийцнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүргийг, харин мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлон заажээ.
Нэхэмжлэлийн нэг дэх шаардлага болох иргэн Б.Батбаатараас зээлсэн 2.000.000 ам.долларын 17 сарын хүүнд төлсөн 677.130 ам.доллар буюу 1.351.768.161 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.
2.
3.
ДАРГАЛАГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ