Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1064

 

    2020           10           02                                         2020/ШЦТ/1064

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч С.Э....лд, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Алаг адуу овогт С................гийн Э....лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01160 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алаг адуу овогт С................гийн Э....лд, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, тусгай дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй............................, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч С.Э....лд нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод үйл ажиллагаа явуулдаг “Монгол кузов” гэх автомашин засварын газарт байсан иргэн Ц.Э.............лийн эзэмшлийн ............ улсын дугаартай Toyota Prius-20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлах зорилгоор авч яваад Сонгинохайрхан дүүргийн ............ аваачиж нүүрсэн янданг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан улмаас 700.000 төгрөгөөр бусдад худалдаж иргэн Ц.Э.............лд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Энхбат мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Ц.Э.............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бэлх”-ийн зам дагуу явж байхад ачлагын автомашинтай мөргөлдсөн. Тэгээд тухайн автомашины жолоочтой тохироод тухайн машиныг дагаж яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Монгол кузов” засварт ирээд засварын хүмүүстэй тохироод төлбөрөө төлөөд засвараас явахаас өмнө өөрийн автомашины эд ангийг зургийг дарж аваад 20 цаг 30 минутын үед түлхүүрээ хүлээлгэж өгөөд яваад өгсөн. Би тухайн машинтай засвараас гараад дүү Ц.Энхбаярын машинтай гэрт нь хүргээд өгөөд дүүгийнхээ машинтай засварын газарт буцаад ирэхэд машин байгаагүй. Тэгээд би засварчнаас миний машин яасан юм бол гэхэд Э....лд гэх залуу чамтай ярчихсан гэж хэлээд чиний машиныг аваад явсан гэж хэлэхээр нь би тухайн залуугийн дугаар руу залгахад 5 шарын тэнд явж байна одоо очиж байна гэж хэлээд 40 орчим минутын дараа Э....лд гэх залуу миний машиныг унаад хүрээд ирсэн. Тэгээд би өөрийн машиныхаа эд ангийг бүртгэж засварчин залуутай хамт харахад миний машины яндаг сольсон байсан. Би бол сайн мэдэхгүй гадуур 1.000.000 төгрөгийн үнэтэй яндан авдаг гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

- “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19)

2. Гэрч Г.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед ажил дээрээ ажлаа хийж байхад зүс таних Э....лд гэдэг залуу хар өнгийн тоёота приус-20 маркийн автомашины урд талын гуперыг засуулах гэсэн юм гээд нэг залуутай ирсэн. Тэгээд би 200.000 төгрөгөөр засахаар болоод урьдчилгаа 100.000 төгрөгийг хар машины эзэн хамт ажилладаг Хуягаа  ахад өгсөн. ....Тэгээд гуперт нь замаасаг тавиад бусад машинуудаа Хуягаа ахтай засаад байж байхад Э....лд хүрч ирээд нөгөө хар машины түлхүүрийг агч бай гээд надаас асуухаар нь би болохгүй гупер номер байхгүй машинтай явж болохгүй гэхэд Э....лд эзнээс нь асуучихлаа цагдаагаас бичиг баримтаа аваад ирье гэж хэлээд хүнтэй утсаар яриад эзэн зөвшөөрлөө гэхэд би машины түлхүүр байгаа газрыг нь зааж өгсөн. Тэгээд Э....лд уг хар приус-20 маркийн машиныг аваад гарсан. Тэрнээс 30 минутын дараа хар машины эзэн залуу ирээд машинаас бичиг баримтаа авах гэсэн юм гэхээр нь Э....лд чамтай гар утсаар яриад машиныг чинь унаад гараад явсан цагдаагаас бичиг баримтаа авна гэж хэлсэн гэхэд машины эзэн залуу би Э....лдтой гар утсаар яриагүй гэж хэлэхэд би Э....лд руу залгасан боловч гар утсаа авахгүй байхад машины эзэн залуу Э....лдын гар утас руу залгахад очиж явна гээд 20 минут орчмын дараа ирсэн. Тэгээд Э....лд гараашны үүдэнд ирж зогсоход машины эзэн залуу машины доогуураа тонгойж харснаа яндаг сольсон байна гээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

3. Гэрч З.Намсрайжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр над руу Э....лд залгаад ахаа  та хаана байгаа юм гэж чинь хаана вэ машины яндан засуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед Э....лд надад дээр ирсэн тухайн үед нэг хар өнгийн тоёота приус-20 маркийн автомашин унаж ирсэн ба тэр машин нь урд купер байхгүй байсан. Тэр үед Э....лд надад хэлэхдээ та машины нүүрсэн янданг солиод өгөөд яндангийнх нь оронд өөр нүүрстэй яндан тавиад өгөөч гэхээр нь яг энэ хэний машин юм бэ гэж сэжиглээд асуухад Э....лд надад хэлэхдээ энэ манай ахын машин байгаа юм энэ машиныг би унаж явж байгаад гэмтээсэн машиныг нь засаж өгөх хэрэгтэй та надад 700.000 төгрөг өгчих гэхээр нь би надад мөнгө байхгүй тэгэж байгаад хүнээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд би Э....лдын авч ирсэн машиныг янданг тайлж аваад граждаа тавьсан оронд нь өөр яндан тавьж өгсөн ба удалгүй Э....лд тухай хар өнгийн тоёота приус-20 машинаа унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

- “...Би төмрийн цэгээс эвдэрхий яндан аваад сэлбээд гагнаад янзлаад хувь хүмүүст хямд зардаг би ажлынхаа хажуугаар гагнуур хийдэг...тэр залуу надад хулгайн яндан гэж хэлээгүй харин манай ахын машин байгаа юм би унаж явж байгаад мөргөлдөөд машиныг нь засуулах  гэсэн чинь мөнгөний хэрэг гараад янданг нь зарах гэж байгаа юм та маргааш нөгөөдрөөс хүнд зараад өгөөч гэхээр нь би хулгайн эд зүйлийг гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26)

4. Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Ц-934 дугаар дүгнэлтэд: “...Приус-20 машины нүүрсэн яндан...хэрэглэж байсан...1 ширхэг нь...1.000.000 төгрөг...www.unelgee.mn...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-30),

5. Шүүгдэгч С.Э....лдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажилтай явж байсан тухайн үед Сүхбаатар дүүрэг Бэлх захын хажууд явж байтал араас хар өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины жолоочийн буруу болоод хоорондоо тохирсон ба тэр үед би тэр хүнийг дагуулаад 1 дүгээр хорооллын ард байдаг кузов засвар дээр авч ирсэн. Тэгээд тэр хүн машинаа тухай кузов засварын газар үлдээгээд явсан. Тэгээд тэр тоёота приус-20 маркийн автомашины эзэн явсны дараа засварын газар очоод засварын газрын хүнд хандаж эзэнд нь хэлсэн байгаа машиныг унаж явчхаад ирье гэж хэлээд засварын газрын хүнээс машиныг нь аваад явсан. Тэгээд би урьд өмнө нь машин худалдаж авч байсан хүн дээр очоод яндангаа зарна манай найзын автомашины яндаг тайлуулаад оронд нь нэг яндан суурилуулж тавиулаад явсан тэгээд кузов засвар дээр би мөргөлдсөн машиныг унаад очсон чинь эзэн нь ирсэн байсан...Мөнгөний хэрэг гараад энэ гэмт хэргийг үйлдэх болсон...Би өөрийн гэсэн ажилтай эхнэр болон ээж хоёр хүүхдийн хамт амьдардаг нэг хүүхэд маань 3 нас хүрч байгаа нөгөө хүүхэд маань 4 нас хүрч байгаа би гэр бүлээсээ ганцаараа ажил хийж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-63),

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13), Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 33)

- шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 41, 42), Бат Зэв ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 36), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 40-41)хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 39), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 42-47) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Э....лдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

 

 

Шүүгдэгч С.Э....лд нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Бат Зэв” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Ц.Э.............лийн өмчлөлийн Toyota Prius-20 загварын ............ улсын дугаарын тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мөргөлдсөн байна. Улмаар хоорондоо тохиролцон Ц.Э.............лийн эзэмшлийн Toyota Prius-20 загварын ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засуулахаар Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод үйл ажиллагаа явуулдаг “Монгол кузов” гэх автомашин засварын газарт очжээ. Ийнхүү тээврийн хэрэгсэл засагдаж байхад С.Э....лд нь буцан очиж Prius-20 загварын тээврийн хэрэгслийг засварын газраас авч гаран улмаар тухайн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг Сонгинохайрхан дүүргийн ............ үйл ажиллагаа явуулдаг З.Намсрайжаваар тайлуулан иргэн Ц.Э.............лд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Э.............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бэлх”-ийн зам дагуу явж байхад ачлагын автомашинтай мөргөлдсөн. Тэгээд тухайн автомашины жолоочтой тохироод тухайн машиныг дагаж яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Монгол кузов” засварт ирээд засварын хүмүүстэй тохироод төлбөрөө төлөөд засвараас явахаас өмнө өөрийн автомашины эд ангийг зургийг дарж аваад 20 цаг 30 минутын үед түлхүүрээ хүлээлгэж өгөөд яваад өгсөн. ...дүүгийнхээ машинтай засварын газарт буцаад ирэхэд машин байгаагүй. Тэгээд би засварчнаас миний машин яасан юм бол гэхэд Э....лд гэх залуу чамтай ярчихсан гэж хэлээд чиний машиныг аваад явсан гэж ...хэлсэн... 40 орчим минутын дараа Э....лд гэх залуу миний машиныг унаад хүрээд ирсэн. Тэгээд би өөрийн машиныхаа эд ангийг бүртгэж засварчин залуутай хамт харахад миний машины яндаг сольсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18),

- Гэрч Г.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зүс таних Э....лд гэдэг залуу хар өнгийн тоёота приус-20 маркийн автомашины урд талын гуперыг засуулах гэсэн юм гээд нэг залуутай ирсэн. Тэгээд би 200.000 төгрөгөөр засахаар болоод урьдчилгаа 100.000 төгрөгийг хар машины эзэн хамт ажилладаг Хуягаа  ахад өгсөн. ....Тэгээд гуперт нь замаасаг тавиад бусад машинуудаа Хуягаа ахтай засаад байж байхад Э....лд хүрч ирээд нөгөө хар машины түлхүүрийг өгч бай ...эзнээс нь асуучихлаа цагдаагаас бичиг баримтаа аваад ирье гэж хэлээд ...Э....лд уг хар приус-20 маркийн машиныг аваад гарсан. Тэрнээс 30 минутын дараа хар машины эзэн залуу ирээд ...Э....лдын гар утас руу залгахад очиж явна гээд 20 минут орчмын дараа ирсэн. Тэгээд Э....лд гараашны үүдэнд ирж зогсоход машины эзэн залуу машины доогуураа тонгойж харснаа яндаг сольсон байна гээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Гэрч З.Намсрайжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э....лд залгаад ахаа  та хаана байгаа юм гэж чинь хаана вэ машины яндан засуулах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд орой 20 цагийн үед Э....лд надад дээр ирсэн тухайн үед нэг хар өнгийн тоёота приус-20 маркийн автомашин унаж ирсэн ба тэр машин нь урд купер байхгүй байсан. Тэр үед Э....лд надад хэлэхдээ та машины нүүрсэн янданг солиод өгөөд яндангийнх нь оронд өөр нүүрстэй яндан тавиад өгөөч гэхээр нь...Э....лдын авч ирсэн машиныг янданг тайлж аваад граждаа тавьсан оронд нь өөр яндан тавьж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25),

- “...тэр залуу надад ...би унаж явж байгаад мөргөлдөөд машиныг нь засуулах  гэсэн чинь мөнгөний хэрэг гараад янданг нь зарах гэж байгаа юм та маргааш нөгөөдрөөс хүнд зараад өгөөч гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26)

- Тэнцвэр Эстимэйт ХХК-ний 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Ц-934 дугаар дүгнэлтэд: “...Приус-20 машины нүүрсэн яндан...хэрэглэж байсан...1 ширхэг нь...1.000.000 төгрөг...www.unelgee.mn...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-30) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Э....лд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, Ц.Э.............лийн тээврийн хэрэгслийн яндаг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч С.Э....лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э.............лд 1.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч С.Э....лд нь биет байдлаар төлж барагдуулсан (хавтаст хэргийн 33) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.Э....лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчаас оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр миний үйлчлүүлэгчид нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч  С.Э....лд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлэх нь зүйтэй. Харин шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд эрүүгийн хариуцлага хүлээж шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, бусдад учруулсан хохирлоо барагдуулахын тулд хохирогчийн тээврийн хэрэгслийн эд ангийг зарж борлуулсан зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Шүүгдэгчид шүүхээс хорих ял оногдуулсантай холбогдуулан түүний дээрх хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч С.Э....лдын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 10 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2008 0000 01160  дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.