Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/00341

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/00341

 

 

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 13б байр, 52 тоот хаягт оршин суух, Боржигон занги овогт Гэндэнгийн Намхайжанцан /РД:ЧИ44011812/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 44 дүгээр байр, 45 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 11 дүгээр байр, 06 тоот хаягт оршин суух Шарнууд овогт Базарсадын Отгонжаргал /РД:ШЕ74020115/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 2.399.269 төгрөг 20 мөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Намхайжанцан, хариуцагч Б.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 3 дугаар хорооллын 10 дугаар байр, 06 тоот 2 өрөө орон сууцаа 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс нэг жилийн хугацаатайгаар Б.Отгонжаргалд түрээслүүлсэн. Гэтэл Б.Отгонжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл байрнаас гаралгүй, хөлс мөнгөө өгнө гэсээр байгаад 5 дугаар сарын 04-ний шөнө нүүсэн. Ийм учир Б.Отгонжаргалаас 2.399.269 төгрөг 02 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 500.000 төгрөг 20 мөнгөөр багасгаж, хариуцагч нь 1.899.269 төгрөгөөс барьцааны 200.000 төгрөгийг хасуулж, үлдэх 1.699.269 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 699.269 төгрөгөөр хувааж төлөхөөр эвлэрэв гэжээ.

 

Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хүсэлтийг хянаад,

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Намхайжанцан нь хариуцагч Б.Отгонжаргалд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2.399.269 төгрөг 20 мөнгө гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 500.000 төгрөг 20 мөнгөөр багасгаж, хариуцагч нь 1.899.269 төгрөгөөс барьцаа 200.000 төгрөгийг хасуулж, үлдэх 1.699.269 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 699.269 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41.739 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Намхайжанцангийн нэхэмжлэлтэй Б.Отгонжаргалд холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 2.399.269 төгрөг 20 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 500.000 төгрөг 20 мөнгөөр багасгаж, хариуцагч нь 1.899.269 төгрөгөөс барьцаа 200.000 төгрөгийг хасуулж, үлдэх 1.699.269 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 699.269 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 41.739 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ