Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 895

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн

улсын яллагч Г.Намжил

хохирогч -Б.Б

шүүгдэгч -Н.Б түүний өмгөөлөгч Ө.Одончимэг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .. холбогдох эрүүгийн 2005016761205 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Архангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, “, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт  Баянгол дүүргийн  дугаар хороо  дүгээр байрны  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:/ Б овогт -Н.Б.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

-Н.Б нь 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд -Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газарт цохиж биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун гарын сарвуу, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл” бүхий хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч -Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Өөрийн буруутай үйлдэл болон хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байгаа. Би хохирогчоос уучлалт хүсэж 2.000.000 төгрөг өгсөн” гэв.

 

 

 

 

         Хохирогч -Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ -Н.Б надаас уучлалт гуйж 2.000.000 төгрөг өгсөн. Одоо би эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

       Хавтаст хэргээс хохирогч -Б.Б мөрдөн байцаалтанд “2020 оны 4 дүгээр сарын 29-ний үед танил -Н.Б над руу залгаад гоё дэлгүүртэй болсон байна ах нь мялаая гэж хэлэхэд нь найз охин -З хамт Этүгэн нэртэй зочид буудалд очсон...-Н.Б 2-3 эрэгтэй хүнтэй архи уучихсан согтуу байсан...-Н.Бтай хамт байсан хүмүүс бие рүү хэтэрхий ойртоод надад тавгүй байдал үүсгэж байсан. Манай найз -Згийн энгэр рүү -Н.Б гараа явуулаад байсан -З дургүйцсэн. Тэгэхэд нь би -Зг аваад явлаа гэхэд -Н.Б чи манай найзуудын хажууд намайг доромжиллоо гээд тархи руу шууд цохиход найзууд нь салгасан...-Н.Б энэ гэмтлийг учруулсан намайг үсдээд толгой руу цохисон, цохиулсаны дараа чамархай хавдсан. Миний толгой руу цохих үед би гараараа толгойгоо дарахад миний гар руу цохисон. Эмчилгээний баримт байгаа 1.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. -Н.Б надад эмчилгээнийх биш чиний ээмэг алга болсон юм чинь ээмгээ авчих гээд 2.000.000 төгрөг өгсөн. Өөрөөр бол эмчилгээний зардал өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

    

         Гэрч -Б.З  мөрдөн байцаалтанд “2020 оны 4 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн үед өөрийн найз -Со, Мэндээ нартай уулзахаар гэрээсээ гарсан. Гэрээс гараад Жим паласын ойролцоо уулзаад, тэр үед -М найз нь хороололд байна хүрээд ир гэхэд нь Мэндээ түрүүлж найзынх руугаа яваад, хэсэг хугацааны дараа -С бид хоёр араас нь -М найзынд очсон. Миний харснаар хорооллын Жүр үрийн ард байсан, -М найзынд ороход -М эрэгтэй эмэгтэй хоёр найз нь байсан, бид хэсэг ярилцаж байгаад би тэнд байсан байсан охинтой маргалдаад тэр үед би найз охинтойгоо түрүүлээд гараад явсан. Тэндээс гараад явж байхад -Согийн найз нь төмөр замын “Тосо” төвийн урд байрлах Этүгэн буудалд гурван эрэгтэй найзтайгаа хамт байна гэхэд нь гэр ойрхон хамт архи ууж байсан юм чинь гэж бодоод бид хоёр буудалд очсон. Буудалд ороод нөгөө залуучуудтай хамт архи уугаагүй, уух гэтэл нөгөө залуучууд нь согтуу уур амьсгал нэг л биш байхаар нь гарах гэтэл нөгөө залуучууд -С бид хоёрыг гарах гэтэл гаргахгүй -С бид хэдийн хооронд маргаан болсон. Тэр үед -Согийн найз нь гэх -Н.Б нь миний биед зөвшөөрөлгүй хүрээд байсан тэгэхэд нь би уурлаад тэр үед нэг залуу нь ямар ч шалтгаангүй гараад явсан, тэр үед -С миний зүүж явсан ээмэг алга болчихлоо гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

 

Гэрч -Д.Г мөрдөн байцаалтанд“...Тухайн шөнө найз -Н.Б, -А, -Т нарын хамт архи ууж байсан. Шөнө хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна хэн дуудсаныг мэдээгүй -С нэг эмэгтэй хүнтэй хоёулаа ирсэн. Тэр хоёр орж ирээд жоохон юм ярьж сууж байснаа -С гэдэг хүн манай найз -Н.Б гэнэт хоорондоо ноцолдсон тэгэхээр нь -Н.Бгаа татаад авч салгасан. Салгасан чинь нөгөө -С гээд хүн лайв хийнэ гээд байхаар нь би буудлын өрөөнөөс гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/

 

Гэрч Э.-А мөрдөн байцаалтанд “2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр манай найзууд болох Ганзориг, -Н.Б хоёр намайг хүүхдийн 100-д байрладаг Корей хаус нэртэй ресторанд дуудсан юм. Тэгээд намайг очиход -Н.Б, Ганзориг болон Ганзоригийн найз -Т гээд гурван залуу байсан. Би очоод хоол идээд архи ууцгаасан тэр ресторанд бид дөрөв 0,75 литрийн эдэн архи 4 шилийг уусан 22 цаг болох гээд нөгөө газар хаана гэж байсан.  Би цаг 21 цаг 45 минут болж байхад тооцоо хийх гэж байснаа л санаж байгаа юм. Би архи их уусан учир тасарсан байсан нэг сэрсэн чинь хажууд хүмүүс маргалдаад байгаа юм шиг цагдаа дуудсан одоо ирж байгаа гээд байж байсан. Би хэвтэнгээ сонсоод байж байтал лайв хийнэ гээд байхаар нь би өндийгөөд харсан чинь нэг эмэгтэй байх шиг байсан. Тэгтэл тэр эмэгтэй манай найз -Н.Бтай өрөөнөөс гарч байх шиг байсан Би босоод -Т юу болсон бэ гэж асуухад өө зөндөө юм боллоо гэсэн. Тэгээд би -Тийг явах уу гэхэд үгүй энд унтаад үлдлээ гэсэн тэгээд би ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

Гэрч Д.-Т мөрдөн байцаалтанд“...Этүгэн зочид буудалд Ганзориг болон түүний найз -Н.Б бас нэг залуу байсан нэрийг нь санахгүй байна. Бид дөрөв архи ууж байсан тэгтэл гаднаас mрансжэндэр -С /Билгүүн/ гэх хүн нэг эмэгтэйтэй хоёулаа орж ирсэн. Тэр хоёр хүн орж ирээд суугаад удаагүй байтал -Н.Б, -С хоёр хоорондоо юунаас болж маргалдсаныг мэдэхгүй гэнэт маргалдсан. Тэгээд -Н.Б тэр Солонгыг түлхээд буудлын буйдан дээр дарж унагаасан. Тэгтэл -С орилж хашигчингуут -Н.Б дээрээс нь дарсан тэгэнгүүт нь Ганзориг бид хоёр салгасан. Тэгээд хоорондоо хэрэлдэж байгаад тэр хэд явцгаасан би ганцаараа үлдсэн...хэрүүл маргаан дууссаны дараа ганцаараа буудалд байж байхад -С нөгөө эмэгтэй найзтайгаа орж ирээд өрөөсөн ээмгээ хайж байгаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-71/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5267 дугаартай “-Б.Бий биед баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар, баруун гарын сарвуу, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг  тогтоох 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт / хх-ийн 18-19/

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “хохирогч -Б.Бийг цагаан өнгийн буйдан орон дээр цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй хүн үсдэн дээрээс нь ирж суусан байх цэнхэр өнгийн цамцтай, хар өнгийн өмдтэй хүнийг хар өнгийн цамцтай хүн хойш нь татаж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв...Уг бичлэгийн 00 минут 03 секундэд цэнхэр өнгийн цамцтай хар өмдтэй хүнийг хар өнгийн цамцтай хүн хойш татаж байх ба уг хүнийг салгахад хохирогч -Б.Б толгойгоороо дээшээ өндийн харж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв..” гэсэн тэмдэглэл /хх-ийн 07-08/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /хх-ийн 44/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                     

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч -Н.Б 2020 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” зочид буудалд -Б.Бтэй хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж эрүүл мэндэд нь “баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун гарын сарвуу, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт”  бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

        камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-08/, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн -Н.Бгийн “...би -Сог буйдан руу түлхээд унагаасан дээр нь гараад дарсан тэгтэл Ганзориг салгасан...”/хх-ийн 62-63/ гэсэн мэдүүлэг,  хохирогч -Б.Бий “...-Н.Б энэ гэмтлийг учруулсан намайг үсдээд толгой руу цохих үед би гараараа толгойгоо дарахад миний гар руу цохисон...” /хх-ийн 10-16/ гэсэн мэдүүлэг, гэрч -Б.Згийн “...-Н.Б гэх залуу нь -Сог газар боож унагаасан, мөн нүүр рүү нь цохисон...” /хх-ийн 24-25/ гэсэн мэдүүлэг, гэрч -Д.Гийн “...-С гэдэг хүн -Н.Б руу дайрсан, -Н.Б зөрүүлээд буудлын буйдан орон дээр дарсан...” /хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлэг, гэрч Д.-Тийн “...-Н.Б -Сог түлхээд буйдан дээр дарж унагаасан...” /хх-ийн 69-71/ гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

        Дээрхи гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр 2020 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд үйлдэгдсэн нь тогтоогдсон байхад хяналтын прокурор яллах дүгнэлтэнд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 01 цагийн орчимд гэж ташаа бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг шүүх зөвтгөснийг тэмдэглэж байна.

 

        Гэм буруугийн талаар улсын яллагчаас -Н.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

       Шүүгдэгч -Н.Б  хохирогч -Б.Бий толгойн тус газарт цохиж биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун гарын сарвуу, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт  гэмтэл учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд шүүгдэгч -Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

        Шүүгдэгч -Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.      

 

         Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа түүний хувийн байдал зэргийг нь харгалзан эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

         Хохиролтой холбоотойгоор хохирогч -Б.Б шүүх хуралдаан дээр эмчилгээний зардалд 1.400.000 төгрөг нэхэмжилсэн 1 хуудас тодорхойлолт гаргасан. Энэхүү баримт нь холбогдох бусад баримтаар давхар нотлогдоогүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч -Н.Б хохирогчид 2.000.000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байх бөгөөд энэ талаар -Б.Б маргаагүй. Иймд шүүгдэгч -Н.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

         

         Хэрэгт ирүүлсэн сиди бичлэг нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

        1.Б овогт -Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч -Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3.Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

         4.Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

         5. Хэргийн хамт ирүүлсэн сиди бичлэг  нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.       

 

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол -Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ