| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00436/И |
| Дугаар | 102/ШШ2017/00375 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/00375
2017 оны 02 сарын 01 өдөр Дугаар 102/ШШ2017/00375 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байранд байрлах, Найрамдал СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байр, 04 тоот хаягт оршин суух, Зэс овогт Цэгмидийн Тунгалаг /РД:ЧМ55111609/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 630.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны харъяа 21 дүгээр байрны 04 тоот хаягт оршин суух Ц.Тунгалаг нь 2016 оны 5 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэлх 5 сарын хугацааны СӨХ-ны төлбөрөө төлөөгүй байна. Иймд хариуцагчаас нийт 630.450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ц.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага болох 630.450 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Найрамдал СӨХ нь хариуцагч Ц.Тунгалагаас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 630.450 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага болох 630.450 төгрөгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохирч, эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.564 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Найрамдал ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Тунгалагт холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 630.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлага болох 630.450 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохирч, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19.564 төгрөгийн 50 хувь болох 9.782 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 9.782 төгрөгийг хариуцагч Ц.Тунгалагаастус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ