Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00465

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2017/00465

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* *******ны нэхэмжлэлтэй,

/Чингэлтэй дүүрэг, Бага тойруу , Засгийн газрын  дүгээр байр, өөрийн байранд байрлах/

 

Хариуцагч: ******* овогтой, *******гийн *******д холбогдох,

/Хан-Уул дүүргийн 15 дугаар *******, ******* таун, ******* байр, 05 тоотод оршин суух, регистрийн дугаар *******/

 

            Хариуцагч: овогтой, гийн ад холбогдох,

/Хан-Уул дүүргийн 15 дугаар *******, ******* таун, ******* байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

Хариуцагч: овогтой, ын д холбогдох,

/Хан-Уул дүүргийн 15 дугаар *******, ******* таун, ******* байр, 05 тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

            Хариуцагч: овогтой, гийн т холбогдох,

/Хан-Уул дүүргийн 15 дугаар *******, ******* таун, ******* байр, 05 тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

Хариуцагч: овогтой, гийн д холбогдох,

/Хан-Уул дүүргийн 11 дүгээр *******, 7 дугаар хэсэг, гардан 311 дүгээр байр, 1002 тоотод оршин суух, регистрийн дугаар /

           

            Хариуцагч: овогтой, гийн т холбогдох,

/Хан-Уул дүүргийн 11 дүгээр *******, 7 дугаар хэсэг, дугаар байр, тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

            Хариуцагч: овогтой, гийн д холбогдох

/Хан-Уул дүүргийн 11 дүгээр *******, 3 дугаар хэсэг, Блю скай 44 Б дүгээр байр, 9 тоотод оршин суух, регистрийн дугаар /

 

Зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., Б., хариуцагч Ш.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В, хариуцагч С. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П., нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., Б. нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “******* ******* *******ны нэхэмжлэлтэй, “” ХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох Р.*******, С., А., Ш., Ш., Ш., Б. нарт холбогдох, зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулсан гэв.

Хариуцагч нарын  итгэмжлэгдсэн  төлөөлөгч В., П. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан. Учир нь талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

Шүүх зохигчийн хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Р.*******, С., А., Ш., Ш., Ш., Б. нарт холбогдох, зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б. нар “...******* ******* *******ны нэхэмжлэлтэй, ХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох Р.*******, С., А., Ш., Ш., Ш., Б. нарт холбогдох, зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч талууд нь хоорондоо гэрээ байгуулж ажиллахаар тохиролцож эвлэрсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн нийт шаардлагаасаа татгалзаж байгаа болно” гэсэн нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., П., Р. нарын шүүхэд ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд ******* ******* *******ны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/486 дугаар “нэмж эрх олгох тухай итгэмжлэл”-ээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Б., П., Р. нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг олгов гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Р.*******, С., А., Ш., Ш., Ш., Б. нарт холбогдох, зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ******* ******* нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүйболгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* *******ны нэхэмжлэлтэй, Р.*******, С., А., Ш., Ш., Ш., Б. нарт холбогдох, зээлийн болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох  тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД