Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/00385

 

 

 

 

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2017/00385

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 60 дугаар байр, 36 тоот хаягт оршин суух Олгой овогт Хаянхярваагийн Пүрэвээ /РД:СЭ84092916/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байр, 93 тоот хаягт байрлах, Даца ХХК /РД: 5185505/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зуучлалын гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Пүрэвээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Онон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх, н.Даваатамирын утаснаас миний утсанд ирсэн мессежэнд үзлэг хийлгэх хүсэлттэй байна гэв.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үзлэг хийлгэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Пүрэвээ нь хариуцагч Даца ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Хариуцагч нь маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.2 дахь заалтыг баримтлан Даца ХХК-иас зуучлалын гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Х.Пүрэвээгийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 


 

                                         

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.МӨНХЦЭЦЭГ