Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00402

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00402

 

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах Худалдаа хөгжлийн банк ХХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 24 дугаар гудамж, 1029 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44Б байр, 54 тоот хаягт оршин суух, Олхонууд овогт Төмөр-Очирын Түвшин /РД:УУ90051078/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.561.142 төгрөг 89 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Түвшин нь тус банктай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №2014/000375/0606 тоот Цалингийн зээл ба Цалингийн зээлийн барьцааны гэрээ байгуулан 5.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээс төлбөл зохих хүү 1.221.538 төгрөг 08 мөнгөнөөс 1.019.391 төгрөг 98 мөнгийг төлсөн байна. Иймд хариуцагчаас нийт үлдэгдэл болох 1.561.142 төгрөг 89 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1.561.142 төгрөг 89 мөнгийг бүрэн хүлээн зөвшөөрч, 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Т.Түвшингээс зээлийн гэрээний үүрэгт 1.561.142 төгрөг 89 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1.561.142 төгрөг 89 мөнгийг бүрэн хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирсон байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.328 төгрөг 29 мөнгөний 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Түвшинд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.561.142 төгрөг 89 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1.561.142 төгрөг 89 мөнгийг бүрэн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.328 төгрөг 29 мөнгөний 50 хувь болох 19.664 төгрөг 14 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 19.664 төгрөг 14 мөнгийг хариуцагч Т.Түвшингээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банк ХХК-д олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ