Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1124

 

 

      2020          10            21                                       2020/ШЦТ/1124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Х.Онолт,

өсвөр насны шүүгдэгч ББ..............н, түүний хууль ёсны төлөөлөгч С.Баярмаа тэдгээрийн өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хаалттай хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Шарс овогт Б..............нгийн Б..............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0000 01026 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шарс овогт Б..............нгийн Б..............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, 17 настай, суурь боловсролтой, мэргэжилгүй, ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ...................., урьд

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 104 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байранд хорих ял шийтгэгдэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 248 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ББ..............нд сургалт хүмүүжлийн тусгай байранд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж нэн даруй сулласан.  

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Өсвөр насны шүүгдэгч ББ..............н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудлуудын орчим иргэн З.О..............нг шалтгаангүйгээр гараараа нүүр хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, зовхины гадна буланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч ББ..............н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч З.О..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Майхан толгой” гэдэг газарт аавтайгаа хамт барилгын ажил хийж байгаад Улаанбаатар хотод өдөр 15 цагийн үед ирсэн. ...найз Ж.............ртай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд уулзсан. Бид хоёр 1 дүгээр хорооллын арын дэнжид гэр нь байдаг миний найз охин Намуунаатай уулзсан. ...тэндээс Ж.............р бид хоёр хамт алхаад 1-р хорооллын арын замаар алхаж байхад “Отгон жолоо” авто угаалгын цонхоор нэг залуу бид хоёрыг харчхаад “наанаа зогсож бай” гэж хэлсэн. Бид хоёр тэр залууг тоохгүй баруун тийшээ алхаад явж байхад бид хоёрын урдаас хоёр залуу ирээд бид хоёрын урд зогсоход бид хоёр зогссон. ...тэр үед бид хоёрын урдаас ирсэн залуугийн нэг нь болох ББ..............н гэж жоохон буржгар Д.........нтой үстэй залуу Ж.............рын нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод дараа нь миний нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Би нүүрээ хамгаалаад доошоо тонгойход ББ..............н миний хувцаснаас чангаагаад хойш татаж газар унагаасан. Намайг унасан байхад миний дээрээс цохиод байсан. ...миний биед учирсан дээрх баруун нүд, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний цус хуралт гэмтлүүдийг ББ..............н учруулсан...би шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн.. Натур эмнэлэгт толгойны томографын зураг 120.000 төгрөгөөр авхуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),

2. Гэрч П.Ж.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16-17 цагийн үед...З.О..............н бид хоёр хорооллоор алхаж байхад шөнийн 3 цаг болж байсан. Бид хоёр гэмтлийн эмнэлэг рүү уруудаад нэгдүгээр хорооллын арын замаар баруун тийш алхаж байхад авто угаалгын цонхоор нэг залуу “хөөе нааш ир, яагаад орилоод байгаа юм бэ” гэж хэлсэн. ...ББ..............н гэж залуу миний нүүр рүү цохихоор нь би нүдээ аниад хоёр гараараа нүүрээ хамгаалаад зогссон. ...Би нүдээ нээгээд хартал З.О..............н цохиулсан бололтой хамраас нь цус гарсан тонгойгоод зогсож байсан. ...мөн З.О..............нг явган сууж байхад нь араас нь нэг залуу нь хувцаснаас татаад хойшоо унагааж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78),

3. Гэрч П.Д.........ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 25-ны орой ажлаа тараад ажлын газрын залуу ББ..............н, Б...........а нартай хамт байхад Улаан, Отгоо хоёр архи уусан халамцуу 1 шил архитай ирсэн. Тэгээд архи ууя гэж хоорондоо тохироод би дэлгүүр явж 2.5 литрийн хоёр пиво, 0.75 литрийн нэг шил архи авч ирж хувааж уусан. ...Энэ үед ...ББ..............н, Б...........а хоёр гадагшаа гараад “тамхи олж ирнэ” гээд гараад явцгаасан. Би дугуй засвар дотор байж байхад гадаа хүмүүс хоорондоо хэрэлдэж маргах чимээ гарсан. ...нэг мэдсэн ББ..............н жижиг биетэй намхан залуутай нь муудалцаад ББ..............н тэр намхан залуугийн нүүр рүү нь 1-2 удаа цохиод хамт байсан залууг нь бас цохисон. Өндөр туранхай залуу нь нүүрээ хоёр гараараа дараад доошоо суухад намхан залуу нь найзынхаа дээрээс биеэрээ хамгаалаад дарсан. ББ..............н тэр хоёрыг 1-2 удаа цохихоор нь би Б...........агийн хамт ББ..............нг татаж салгаад Б...........а чи ББ..............нг аваад яв гэж хэлээд нөгөө хоёр залууг одоо бос та хоёр гайгүй юу гэж хэлсэн. Өндөр залуугийн хамраас нь цус гарсан байхаар нь чиний хамар зүгээр рүү та хоёр намайг найзыг уучлаарай гэж хэлээд гар бариад салсан...ББ..............н тэр хоёр залууг ямар шалтгаанаас болж зодсоныг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6235 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун нүдний дээд доод зовхинд тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хамрын нуруу, зовхины орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, зовхины гадна буланд 1.0х1.0см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, зүүн зовхины дотор буланд хөхөлбөр өнгийн цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй.

2020.5.27-ны Натур эмнэлэг-н Толгойн компьютер томографын шинжилгээнд: ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай. ...баруун талд дух хэсгийн субарахнойдаль зайнууд нарийссан. ...Баруун талд дух хэсгийн ясанд 2.1х2.3см хүртэл өргөн хэмжээтэй трепенаци хийгдсэн хуучин дефекттэй. ...Хамрын таславч дунд 1/3 хэсгээр баруун тийш мурийлттай. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. ...Зүүн нүд болон хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. З.О..............нгийн биед баруун, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, зовхины гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19),

 

5. Өсвөр насны шүүгдэгч ББ..............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 25-ны орой 22 цагт ажлаа дууссаны дараа манай хоёр найз болох Улаанаа Отгоо хоёр архи уусан халамцуу ирсэн. Бид хэд хоорондоо ярьж сууж байгаад архи уухаар болсон. Би Улаанаа, Отгоо, Д.........н, Б...........а нарын хамт 0.75 литрийн архи, 2.5 литрийн 2 том пиво хувааж уусан. ...Шөнийн 3 цаг өнгөрч байхад Баярсайхан бид хоёр гадагшаа гарч Саппорогийн автобусны буудал дээр байдаг ТҮЦ орж тамхи авах санаатай гарсан юм. Бид хоёр ТҮЦ-ээс тамхи авчхаад буцаад Өнөр дэлгүүрийн хажуугаар гарч төв зам хөндлөн хойшоо гараад зүүн тийшээ буюу авто угаалга руугаа алхаж байхад бид хоёрын урдаас хоёр залуу ирж явсан. Тэр үед Д.........н авто угаалгын хашаанаас гарч ирээд “наад хоёр залуугаа зогсоож бай” гэж хэлээд ирэхдээ гадуур өмссөн цамцаа тайлаад “та хоёр яагаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би урдаас ирж байсан хоёр залууг Д.........ныг зодсон юм байна гэж бодоод хохирогчтой хамт явсан Ж.............рын нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод дараа нь З.О..............нгийн нүүр рүү нь 1-2 удаа цохисон. Тэр үед хохирогч З.О..............н нүүрээ хоёр гараараа бариад доошоо тонгойсны дараа би хажуу талаас нь цохисон хэдэн удаа биеийнх нь хаана цохисноо санахгүй байна... Би хохирогч З.О..............нгийн биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч З.О..............нгээс уучлалт гуйгаад хохирлын 230.000 төгрөг хоёр хувааж өгсөн... Миний төрсний гэрчилгээ дээр тэмдэглэсэн ШУ03232118 гэсэн регистрийн дугаар нь зөв, харин УЖ03232119 гэсэн нь буруу регистрийн дугаар. Төрсний гэрчилгээ олгосон хүн нь миний төрсний гэрчилгээ дээр буруу дугаар тэмдэглээд дээрээс нь дараад доор нь зөв дугаарыг нь бичсэн байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85),

- Өсвөр насны шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 35), нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 37), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86), шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын хуулбар (хавтаст хэргийн 43-48, 91-96) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ББ..............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч ББ..............нг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч, түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.

Өсвөр насны шүүгдэгч ББ..............н нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өнөр хорооллын 1 дүгээр байрны хойно буюу “Отгон жолоо” авто сургалтын төвийн баруун талд 2020 оны 5 дугаар сарын 26-нд шөнө 03 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, найз П.Д.........ныг зодсон байна гэж бодон иргэн З.О..............нгийн эрүүл мэндэд халдаж “баруун, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, зовхины гадна буланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь;

- Хохирогч З.О..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж.............р бид хоёр хамт алхаад 1-р хорооллын арын замаар алхаж байхад “Отгон жолоо” авто угаалгын цонхоор нэг залуу бид хоёрыг харчхаад “наанаа зогсож бай” гэж хэлсэн. Бид хоёр тэр залууг тоохгүй баруун тийшээ алхаад явж байхад бид хоёрын урдаас хоёр залуу ирээд бид хоёрын урд зогсоход бид хоёр зогссон. ...тэр үед бид хоёрын урдаас ирсэн залуугийн нэг нь болох ББ..............н гэж жоохон буржгар Д.........нтой үстэй залуу Ж.............рын нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод дараа нь миний нүүр рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. Би нүүрээ хамгаалаад доошоо тонгойход ББ..............н миний хувцаснаас чангаагаад хойш татаж газар унагаасан. Намайг унасан байхад миний дээрээс цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-6),

- Гэрч П.Ж.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 3 цаг болж байхад ...бид хоёр гэмтлийн эмнэлэг рүү уруудаад нэгдүгээр хорооллын арын замаар баруун тийш алхаж байхад авто угаалгын цонхоор нэг залуу “хөөе нааш ир, яагаад орилоод байгаа юм бэ” гэж хэлсэн. ...ББ..............н гэж залуу миний нүүр рүү цохихоор нь би нүдээ аниад хоёр гараараа нүүрээ хамгаалаад зогссон. ...Би нүдээ нээгээд хартал З.О..............н цохиулсан бололтой хамраас нь цус гарсан тонгойгоод зогсож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78),

- Гэрч П.Д.........ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 25-ны орой ажлаа тараад ажлын газрын залуу ББ..............н, Б...........а ...Улаан, Отгоо нартай... архи ууя гэж хоорондоо тохироод би дэлгүүр явж 2.5 литрийн хоёр пиво, 0.75 литрийн нэг шил архи авч ирж хувааж уусан. ...Энэ үед ...ББ..............н, Б...........а хоёр гадагшаа гараад “тамхи олж ирнэ” гээд гараад явцгаасан. Би дугуй засвар дотор байж байхад гадаа хүмүүс хоорондоо хэрэлдэж маргах чимээ гарсан. ...нэг мэдсэн ББ..............н жижиг биетэй намхан залуутай нь муудалцаад ББ..............н тэр намхан залуугийн нүүр рүү нь 1-2 удаа цохиод хамт байсан залууг нь бас цохисон. Өндөр туранхай залуу нь нүүрээ хоёр гараараа дараад доошоо суухад намхан залуу нь найзынхаа дээрээс биеэрээ хамгаалаад дарсан. ББ..............н тэр хоёрыг 1-2 удаа цохисон. ...ББ..............н тэр хоёр залууг ямар шалтгаанаас болж зодсоныг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6235 дугаар дүгнэлт “...1. З.О..............нгийн биед баруун, зүүн зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, зовхины гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19),

- Өсвөр насны шүүгдэгч ББ..............нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 25-ны орой 22 цагт ажлаа дууссаны дараа ...Улаанаа, Отгоо, Д.........н, Б...........а нарын хамт 0.75 литрийн архи, 2.5 литрийн 2 том пиво хувааж уусан. ...Шөнийн 3 цаг өнгөрч байхад Баярсайхан бид хоёр гадагшаа гарч Саппорогийн автобусны буудал дээр байдаг ТҮЦ орж тамхи авах санаатай гарсан юм. Бид хоёр ТҮЦ-ээс тамхи авчхаад буцаад Өнөр дэлгүүрийн хажуугаар гарч төв зам хөндлөн хойшоо гараад зүүн тийшээ буюу авто угаалга руугаа алхаж байхад бид хоёрын урдаас хоёр залуу ирж явсан. Тэр үед Д.........н авто угаалгын хашаанаас гарч ирээд “наад хоёр залуугаа зогсоож бай” гэж хэлээд ирэхдээ гадуур өмссөн цамцаа тайлаад “та хоёр яагаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би урдаас ирж байсан хоёр залууг Д.........ныг зодсон юм байна гэж бодоод хохирогчтой хамт явсан Ж.............рын нүүр рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохиод дараа нь З.О..............нгийн нүүр рүү нь 1-2 удаа цохисон. Тэр үед хохирогч З.О..............н нүүрээ хоёр гараараа бариад доошоо тонгойсны дараа би хажуу талаас нь цохисон хэдэн удаа биеийнх нь хаана цохисноо санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85),

- Өсвөр насны шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 35), нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 37) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч ББ..............н нь хохирогч З.О..............нгийн эрүүл мэндэд халдаж зодсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч ББ..............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч З.О..............нд 128.000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч энэ талаар ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй байна. Харин өсвөр  насны шүүгдэгч ББ..............н нь хохирогчид 230.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч ББ..............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс өсвөр насны шүүгдэгч ББ..............н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг холбогдсон, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэсэн хуулийн заалт байгаа. Иймд энэ заалтыг хэрэглэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний ...хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж 1-3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” заасан хуулийг хэрэглэж өгнө үү гэх боловч дээрх хуулийн зохицуулалт нь зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хамаарах тул тус зүйл хэсгийг хэрэглэх боломжгүй байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр хуульчлагдсан. Иймд өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Тиймээс шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, улсын яллагчаас оногдуулсан эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч ББ..............н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ББ..............нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өдрийн 3 цагийн хугацаагаар хийх нь зохимжтой гэж шүүх үзэв.

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч ББ..............нгийн хувийн байдал буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсноос хойш 4 сар хүрэхгүй хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах...сургалтад хамрагдах”, мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг болон мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоох нь түүний үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах ач холбогдолтой гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн 2008 0000 01026 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.