Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 956

 

 

 

 

       2020           11        04                                      2020/ШЦТ/956

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

иргэдийн төлөөлөгч Д.Э

улсын яллагч Г.Билгүүжин

насанд хүрээгүй хохирогч -Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч /эх/ -Л.Ц

өсвөр насны шүүгдэгч -Ц.Б, түүний хууль ёсны төлөөлөгч /эх/  -Б.С, өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .. холбогдох эрүүгийн 2005022721243 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 2 сар 12 хоногтой, эрэгтэй, Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн 12д ангид суралцдаг, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 27 дугаар байрны 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: / Х овогт Ц.Б.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Өсвөр насны яллагдагч -Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 2020 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны гадна насанд хүрээгүй хохирогч -Б.Мгийн баруун далны доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “цээжний баруун хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, гялтангийн баруун хөндийд хий хурагдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                              

 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн  хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

         Өсвөр насны шүүгдэгч -Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би тэр орой найз -Э салхинд гараад саадан дээр сууж байсан. Тэгээд бид 2 гэр рүүгээ харих гээд явж байхад 11 дүгээр байрны хажууд талаас өөдөөс 2 хүүхэд гарч ирсэн. -Т гэдэг манай доод ангийн хүүхэд танихгүй хүүхэдтэй хамт гарч ирсэн юм. Тэр хүүхэд манай найз -Э эхэлж зодолдсон. Би найзыгаа салгах гэж байгаад ийм зүйл болсон маш их харамсаж байна. Манай гэрийн амьдрал сайнгүй тул би хичээлийн бус цагаар гэрээт хамгаалалтын газар ажил хийдэг юм. Тэр өдөр хамгаалалтын ажлаа хийгээд явж байхдаа  хүүхдийн тоглоомын саадан дээрээс тэр хутга олсон юм. Би хурааж аваад тушаах гэтэл хүлээж авдаг хүн нь байхгүй байсан тул биедээ аваад явж байсан юм санаандгүй тийм зүйл болсон. -М болон гэр бүрийнхнээс нь уучлалт хүсэж байна. Би маш их харамсаж байна” гэв.

         Насанд хүрээгүй хохирогч -Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би 7 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө байрны гадаа найз нартайгаа сагс тоглоод дуусчихаад гэр рүүгээ харих гээд явж байсан. -Т бид 2 нэг байранд байдаг дандаа хамт явдаг байсан. Тэр өдөр бид 2 явж байтал 11 дүгээр байрны үүдэнд хүмүүс орилоод байсан. Тэгээд юу болсон юм бол гэж бодоод хажуугаар нь гараад явахад араас юу байна гэж хэлээд хүн мөрлөсөн -Т байна гэж бодсон. Тэгсэн цаанаас -Э гарч ирээд над руу чи намайг мөрлөдөг хэн бэ гээд намайг татсан. Тэгээд бид 2 цаашаа ирсэн газар руугаа буцаад явж байсан. Тэгээд гэнэт -Э намайг барьж аваад зодоод тэгэхэд -Б бид хоёрыг салгаад намайг цохисон. -Э би чамтай юм ярихгүй хойшоо явъя гэж хэлээд ертөнцийн зүгээр баруун хойшоо 12 дугаар байрны зүүн талын гараашны зүгт аваад явсан. Тэгээд чи бокс тоглодог гэсэн хоёулаа одоо боксдоё гэж хэлээд 2-3 удаа намайг цохисон. -Т, -Э бид хоёрын дундуур орж ирээд биднийг салгасан. Тэгээд -Б хутгаа бариад ертөнцийн зүгээр хойшоогоо яв гэж хэлээд дагуулж явах гээд байсан.  -Б намайг хутгалж миний биед гэмтэл учруулсан” гэв.

          -Б.Мгийн хууль ёсны төлөөлөгч -Л.Ц шүүх хуралдаанд “ Миний хувьд адилхан өсвөр насны хүүхэдтэй хүн болохоор -Ц.Бад гомдолтой гэж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ эрүүл саруул хүүхдээ гэмтээлгэсэн сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилнэ. Манай хүүхдэд учирсан хохирол баримтаар 400.000 төгрөг байгаа. Шүүгдэгч талаас 1.400.000 төгрөг төлсөн. Шүүгдэгч -Ц.Быг аль болох гайгүйхэн яллаж өгнө үү” гэв.

         -Ц.Бын хууль ёсны төлөөлөгч эх -Б.С шүүх хуралдаанд “ Хүүхэд маань өсвөр насан дээрээ болчимгүй алдаа гаргасанд харамсаж байна. Уг нь их дөлгөөхөн хүүхэд байгаа юм. Шүүх хөнгөн шийтгэж өгнө үү” гэв.

         Хавтаст хэргээс насанд хүрээгүй хохирогч -Б.М мөрдөн байцаалтанд “ 2020 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 6а байрны сагсны талбай дээр -Т бид хоёр хамт тоглож байгаад гэртээ харих гээд явсан. Харанхуй болчихсон гадаа 00 цаг болж  байсан байх цагийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд манай байрны урд талд байдаг хүнсний дэлгүүрийн урд хүмүүс байсан. Тэгсэн тэр хүмүүс дотроос хөөе юу байна гээд -Т бид хоёр эргэж хараад юу байна гээд -Т тэгсэн. Тэгтэл дэлгүүрийн урд талаас сүүлд нэрийг нь мэддэг болсон -Э над руу чи дээр намайг мөрлөдөг бацаан мөн байна гэсэн чинь сүүлд нэрийг нь мэддэг болсон -Б чи миний найзыг мөрлөх үү гээд миний нүүр рүү гараа савахаар нь би оногдохгүй хойшилсон. Тэгээд -Т бид 2 хойшлоод ирж байсан газар руугаа ухраад алхсан. -Б, -Э 2 урдаас алхаад байсан. Тэгээд 2 метр орчим газар бид хоёрыг бариад -Э миний нүүр рүү 2-3 минут орчим нилээн хэдэн удаа цохисон. Тэгсэн -Б дундуур орж ирээд салгаад -Б 2 гараа алдлаад за зүгээр биз дээ уучлаарай гээд намайг тэвэрсэн. Миний баруун далны хэсэгт хатуу хурц үзүүртэй зүйл мэдрэгдсэн. Миний цамцыг цоолж байгаа нь мэдрэгдсэн. Тэгээд чихэн дээр чи бичилд амьдарч байгаа шүү ар талаа харж яваарай гээд тэврэхээ больсон. Тэгсэн -Э одоо зодолдохгүй хоёулаа жоохон ийшээ болоод миний цамцны малгайны уяанаас татаад намайг дагуулаад 12 дугаар байрны зүүн талын граж руу дагуулж яваад “чи бокс тоглодог гэл үү хоёулаа боксдоё” гээд миний нүүр рүү гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад Энхтулгыг нь граж руу түлхсэн. Тэр үед -Б -Т хоёр цаанаас ирэхэд -Э намайг заамдахад дундуур -Т орж -Тийн нүүр рүү нэлээн хэдэн удаа цохисон. Тэгсэн -Б хар өнгөтэй хутга гаргаж ирээд наадуулыгаа  харанхуй газар руу аваад яв гээд хутгаараа хойд зүг рүү заасан. Тэгэнгүүт -Т зугатаая гээд бид 2 гүйсэн. Тэгсэн би зугтаад бичлийн төв зам дээр гүйж байхад -Т баригдаад -Э -Б нарын хамт ирсэн. Тэгсэн -Э одоо зодолдохгүй больё уучлаарай гэсэн. Тэр үеэс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэргэхэд машин дотор явж байсан. Тэгээд дахиад сэргэхэд машинаас хаалга онгойлгоод бууж байсан. Тэгээд дахиад сэргэхэд эмнэлгийн орон дээр хэвтэж байсан...Уг гэмтлийг миний баруун далны доод хэсэгт -Б хар өнгийн хутгаар 1 удаа хутгалж уг гэмтлийг надад учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Насанд хүрээгүй гэрч  М.-Э мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны өглөө өөрийн найз болох -Бтай уулзалдаад гэр хорооллын хүнсний дэлгүүрээс /хаана байдгийг нь зааж хэлж мэдэхгүй байна/ нэг, нэг Эсса нэртэй пиво авч уугаад -Бын гэрт байж байгаад бид 2 хамт 18 цагийн үед гараад 22 цагийн орчимд манай гэрт очиж хоол идчихээд буцаад -Бын гэр рүү явсан. Тэгээд Баянгол дүүргийн 11 дүгээр байрны баруун талын гражийн хэсэгт зүс таних -Т, -М гэдэг 2 хүүхэдтэй тааралдаад -Ттэй мэндэлчихээд -М өмнө нь маргалдаж байсан асуудлынхаа талаар ярилцах гээд гражнуудын дунд байдаг зам руу дагуулаад урд нь гараад алхсан. Тэгээд би түрүүлээд ганцаараа граж дундах зам руу ороод байж байхад -М араас ирсэн ба би -Мгийн нүүр рүү нэг удаа алгадаж цохиход араас -Т ирээд -М хамт зугатаагаад гүйчихсэн юм. Тэгэхээр нь би араас нь гүйж очоод “байж бай, яагаад байгаа юм бэ, зодохгүй ээ, ярилцъя гэхэд -Т -М 2 зогссон. -М “бие эвгүй болоод байна” гээд нуруугаа үзүүлэхэд баруун дал орчимд нь зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг явъя гээд такси бариад  бид дөрөв Гэмтлийн эмнэлэгт очсон. -Т намайг” чи -Быг аваад явчих би шилэн дээр уначихсан гээд аргалчихъя. Чи одоо зугтаа” гээд байсан. -Т -М хоёр эмнэлэг рүү түрүүлж ороод би араас нь орсон. Тэгээд -Т надад хандаж “Би -Мг аргалчихна, чи -Быг аваад яв” гээд байсан болохоор нь би -Т, -М 2-ыг эмнэлэг дээр үлдээгээд -Бын гэр рүү явсан юм. Би -Мг хэзээ, яаж хутгалуулсныг мэдэхгүй байна. Би -М -Т 2-ын хэнээс нь ч -Мг хэзээ хутгалуулсныг асуугаагүй. -Б биедээ хутгатай байсныг би мэдэж байсан болохоор -Б -Мг хутгалсныг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Насанд хүрээгүй гэрч Т.-Т мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 7 дугаар сарын 03-ны орой өөрийн найз -М 21 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6а байрны тоглоомын талбай дээр уулзалдаад сагсны шийдэн дээр тоглож байгаад 23 цагийн орчим харих гээд байж байтал миний зүс таних Баясаа нэрнээс нь өөр зүйл мэдэхгүй гэдэг ахтай тааралдаад хоорондоо юм ярьж сууж байгаад 23:45 цагийн орчим салаад -М бид 2 гэр рүүгээ харихаар алхсан. Тэгээд 11-р байрны гадаа очтол зүс таних -Б, -Э гэдэг 2 ахтай тааралдаад хөөе гээд бид 2-ыг дуудсан. Тухайн үед -Б, -Э хоёр согтуу байх шиг байсан, амнаас нь архи үнэртэж байсан юм. Тэгээд -Б ямар ч шалтгаангүйгээр миний нүүр рүү гарынхаа алгаар түлхээд -М дээр очиж гараа зангидаж байгаад нүүрийг нь цохих гэтэл онохгүй байсан. Тэгтэл -Э очоод -Мгийн зүүн талын шанаа руу 2 удаа гараа зангидаж цохиод бөгс рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд элэг гэдэс орчимд нь өвдөглөөд өшиглөөд байсан. Тэгж байтал -Б халааснаасаа хутга /эвхэгддэг/ гаргаж ирээд дэлгээд байхаар нь би яах гээд байгаа юм бэ гээд гарнаас нь бариад хутгыг нь тавиулах гээд доош нь дартал намайг хутгалах гээд 1-2 удаа зангаж түлхсэн. Тэгэхэд нь би гарнаас нь барьчихсан байсан учраас надад гэмтэл учраагүй. Тэгтэл -Б эргэж хараад -М дээр очоод зүүн гараараа баруун дал орчимд нь цохих шиг болсон. Тэгээд -Б зүүн гартаа хутгаа барьчихаад баруун гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохиод байсан юм. Тэгэхээр нь би очоод салгаад -Быг өөр рүүгээ ойртуулаад -Мгөөс холдуулахад -Э -Мг дагуулаад гражнууд дундуур орчихсон юм. Намайг -Быг -Мгөөс холдуулаад тайвшруулах гээд явж байхад -Б гэнэт уйлаад намайг хутгалах гээд дахиж дайраад байсан. Тэгээд -Б, -Э руу явъя гээд намайг чирээд байхаар нь би “тэгвэл хутгаа далд хийчих” гэтэл хутгаа эвхээд баруун талын халаас руугаа хийсэн. -Б бид 2 -Э -М 2-ын орсон граж дундах зам руу ортол -Э -Мгийн хүзүүнээс барьчихсан зогсож байхаар нь би “Тулгаа боль л доо” гээд хэлтэл чи намайг салгадаг болчихсон юм уу” гээд миний зүүн гарын дунд хурууг барьж байгаад арагш нь дарахад би доошоо өвдөглөөд суусан. Тэгээд миний зүүн талын хөлийн шилбэ хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд нэг удаа дэвсчихээд миний нүүр рүү 2 удаа өвдөглөөд хамар эрүү хэсэгт оногдсон. Тэгэхээр нь би босоод зугтаах гэтэл -Э “энд яриад болохгүй юм байна л даа, харанхуй булан руу явж ярина” гээд байсан юм. Тэгтэл -Б харанхуй газар руу хутгаараа заагаад -М бид 2-ыг тийшээ яв гээд заагаад байсан. Тэгээд би -Бад хандаж “одоо болиоч дээ” гээд гуйж хэлчихээд -М рүү харахад -М сандарчихсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би -Мд хандаж зугатаарай гэж хэлээд зугтах гэтэл -Б -Э 2 араас хүрээд ирэхээр нь би хоёуланг нь түлчихээд дахиад зугатсан. Гүйж байгаад -М гэнэт салгалаад “миний бие эвгүй болоод байна” гээд байсан юм. Тэгтэл -Э, -Б 2 араас ирээд “яагаад байгаа юм бэ”  харъя гээд байсан. -М цамцаа сөхөөд нуруугаа харуултал -Э, -Б 2 хоёулаа сандраад би такси бариад 4-үүлээ гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очиход -Э түрүүлж ороод бүртгүүлэхдээ “шилэн дээр уначихсан” гээд хэлчихсэн байсан. Тэгээд би хутгалуулсан гэж хэлнэ гэхэд намайг эмнэлэг рүү оруулахгүй, алхам тутамд дагаад байсан болохоор би цагдаад хандах боломж байгаагүй, айгаад байсан юм. Тэгээд эмнэлэг дотор -Мг үзүүлээд явж байхад -Э, -Б 2 зугатаагаад явчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/

Гэрч -С.З мөрдөн байцаалтанд “ГССҮТөвийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 01 цаг 50 минутад 17 настай Болд овогтой -М гэдэг хүн баруун далны доод хэсэгт хутгалуулсан шархтай ирсэн. Анхны үзлэгээр рентген зураг авахад уушги хавирганы завсар меверийн хөндийд шингэнтэй байсан учраас томографи шинжилгээ хийж цээж хэвлийн гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Томографийн шинжилгээгээр уушгины хөндийд шингэнтэй байгаа эсэхийг нарийвчлан тогтоох боломжтой. Уушгиндаа  гэмтэлтэй эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна. Одоогоор цээжний хөндийд гуурс тавьсан. Би анхан шатны тусламж үзүүлж нарийн мэргэжлийн эмчид шилжүүлсэн учраас цаашид ямар хүндрэл гарах болон нарийн оношийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 25-26/

Яллагдагчаар -Ц.Б мөрдөн байцаалтанд “ 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай гэрийнхэн зуслан руу яваад би гэртээ ганцаараа үлдсэн.  Орой нойр хүрэхгүй байхаар нь найз -Э руу залгаад 2-лаа манай гэрт хамт хонох уу гэхэд -Э 22 цаг өнгөрч байхад манай гэрт ирээд  бид 2 кино үзэж байгаад салхинд гарч алхах гээд гэрээс гарсан. Тэгээд салхинд алхаж байгаад гэртээ орох гээд 00 цагийн үед 11 дүгээр байрны урд талд -Э бид 2 явж байтал -Т зүс таних эрэгтэй хүүхэдтэй мэндлээд би -Ттэй юм яриад зогсож байтал -Э зүс мэдэх хүүхэдтэй юунаас болсныг нь мэдэхгүй хоёр ч удаа хоорондоо барьцалдаж авч зодолдоод эхэлсэн. -Т бид 2 салгах гэж оролдсон боловч маргалдаад болихгүй байхаар нь өөрт байсан хутгыг гаргаж ирээд зүс таних хүүхдийн ардаас урд нь гарч айлгах гэж тойрсон. Тэр хүүхэд хойшоо болохдоо хөл алдсан уу мэдэхгүй миний хутганд зүсэгдсэн.  Тэгээд тэр хүүхдээс цус гараад эхлэхээр нь -Э, -Т нарын хамт такси бариад гэмтлийн эмнэлэг рүү явцгаасан. Би 2 найзыгаа зодолдоод байхаар нь салгах гэж хоёр ч удаа оролдсон боловч чадаагүй. -Мгөөс болон ар гэрийнхэнээс нь уучлалт гуйж байна. Түүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Мөн ээж аавыгаа зовоож хүнд байдалд оруулсан. Энэ бүх зүйлд бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 16-ы өдрийн №7812 дугаартай “-Б.Мгийн биед цээжний баруун хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, гялтангийн баруун хөндийд хий хуралдалт /400/ мл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 42-43/

Өсвөр насны шүүгдэгч -Ц.Бын нас тоолсон “...-Ц.Б нь хэрэг гарах үед буюу 2020 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 16 нас 10 сар 11 хоногтой...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 61/

Өсвөр насны шүүгдэгч -Ц.Бын хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 73/, суралцагчийн хувийн хэрэг /хх-ийн 75-80/, Дулаанхан Өргөө ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 81/, батламж өргөмжлөлүүд /хх-ийн 82-87/ эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүйг нотолсон ял шалгах хуудас /хх-ийн 88/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч -Ц.Б согтуугаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн 2020 оны 7 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны гадна насанд хүрээгүй хохирогч -Б.Мгийн баруун далны доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “цээжний баруун хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, гялтангийн баруун хөндийд хий хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ мэдүүлсэн -Ц.Бын“...би 2 найзыгаа маргалдаад болихгүй байхаар нь өөрт байсан хутгыг гаргаж ирээд зүс таних хүүхдийн ардаас урд нь гарч айлгах гэж тойрсон. Тэр хүүхэд хойшоо болохдоо хөл алдсан уу мэдэхгүй миний хутганд зүсэгдсэн.  Тэгээд тэр хүүхдээс цус гараад эхлэхээр нь -Э, -Т нарын хамт такси бариад гэмтлийн эмнэлэг рүү явцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69/, өсвөр насны хохирогч -Б.Мгийн “...-Э миний нүүр рүү 2-3 минут орчим нилээн хэдэн удаа цохисон. Тэгсэн -Б дундуур орж ирээд салгаад -Б 2 гараа алдлаад за зүгээр биз дээ уучлаарай гээд намайг тэвэрсэн. Миний баруун далны хэсэгт хатуу хурц үзүүртэй зүйл мэдрэгдсэн. Миний цамцыг цоолж байгаа нь мэдрэгдсэн...Уг гэмтлийг миний баруун далны доод хэсэгт -Б хар өнгийн хутгаар 1 удаа хутгалж уг гэмтлийг надад учруулсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, өсвөр насны гэрч  М.Энхтулгын “...-М “бие эвгүй болоод байна” гээд нуруугаа үзүүлэхэд баруун дал орчимд нь зүсэгдсэн шархтай цус гарч байсан. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг явъя гээд такси бариад  бид дөрөв Гэмтлийн эмнэлэгт очсон...-Б биедээ хутгатай байсныг би мэдэж байсан болохоор -Б -Мг хутгалсныг мэдэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/, өсвөр насны гэрч Т.-Тийн “...-Б халааснаасаа хутга /эвхэгддэг/ гаргаж ирээд дэлгээд байхаар нь би яах гээд байгаа юм бэ гээд гарнаас нь бариад хутгыг нь тавиулах гээд доош нь дартал намайг хутгалах гээд 1-2 удаа зангаж түлхсэн...Тэгтэл -Б эргэж хараад -М дээр очоод зүүн гараараа баруун дал орчимд нь цохих шиг болсон. Тэгээд -Б зүүн гартаа хутгаа барьчихаад баруун гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохиод байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэрч -С.Зын “...-М гэдэг хүн баруун далны доод хэсэгт хутгалуулсан шархтай ирсэн. Анхны үзлэгээр рентген зураг авахад уушги хавирганы завсар меверийн хөндийд шингэнтэй байсан учраас томографи шинжилгээ хийж цээж хэвлийн гэмтлийн тасагт хэвтүүлсэн...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/, шинжээчийн №7812 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Өсвөр насны шүүгдэгч -Ц.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр -Б.Мгийн баруун далны доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “цээжний баруун хөндийд хатгагдаж нэвтэрсэн шарх, гялтангийн баруун хөндийд хий хуралдалт” бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч -Ц.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн насанд хүрээгүй хохирогч -Б.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг зэвсэг хэрэглэсэн үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

       Учир нь өсвөр насны шүүгдэгч -Ц.Б нь тухайн үйлдлийг хийхдээ зэвсэг, хэрэгсэл ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх замаар зүйлчлэлд онцгой нөлөөлсөн байна.

Өөрөөр хэлбэл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг уг гэмт хэргийн үндсэн шинж болгон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тодорхойлсон байх тул өсвөр насны шүүгдэгч -Ц.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнээд өсвөр насны шүүгдэгч -Ц.Быг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн”  гэм буруутайд тооцов. 

 

        Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч -Ц.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг  баримтлан  хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэхээр хуульчилсан ба шүүгдэгч -Ц.Б нь 2003 оны 8 дугаар сарын 22-нд төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 10 сар 11 хоногтой байсан бөгөөд насанд хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаарх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан журмаар ял оногдуулж... болно гэж заажээ.

Өсвөр насны шүүгдэгч -Ц.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал буюу эцэг эхийн асрамжид  тэдэнтэй хамт амьдардаг,  12 дугаар ангийн сурагч зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд шүүх харгалзав.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “сургалт хүмүүжлийн тусгай  байгууллагад” хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар сургалт хүмүүжлийн тусгай  байгууллагад хорих ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгаж оногдуулна гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч -Ц.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялын хугацааг  3 жилээр тогтоож шийдвэрлэлээ.

 

         Насанд хүрээгүй хохирогч -Б.Мгийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилж байгааг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив. Энэ талаархи болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 см урттай, ажлын хэсгийн урт 10 см, бариул нь 11 см урттай хар өнгийн төмөр бариултай, эвхэгддэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин -Т болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин -Т болтол өсвөр насны шүүгдэгч -Ц.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагдан хорив.  

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Х овогт Ц.Быг “ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч -Ц.Бад 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, шүүгдэгч -Ц.Бын биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн  хугацаагаар тогтоосугай.

4. Өсвөр насны шүүгдэгч -Ц.Бад оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 см урттай, ажлын хэсгийн урт 10 см, бариул нь 11 см урттай хар өнгийн төмөр бариултай, эвхэгддэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин -Т болмогц устгасугай.

6. Өсвөр насны шүүгдэгч -Ц.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Өсвөр насны хохирогч -Б.М болон түүний хууль ёсны төлөөлөгч  холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин -Т болтол -Ц.Бад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ

                       ШҮҮГЧИД                                 А.АЛТАНХУЯГ

                                                                         Ц.ЭРДЭНЭЧИМЭГ