| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00296/И |
| Дугаар | 501 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 501
| 2017 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 102/ШШ2017/00501 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 104 байр, 69 тоотод оршин суух, Гарангив овогт Шийрэвийн Баясгалан /РД:ВЗ80101111/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 24 байр, 115 тоотод оршин суух, Боржигин овогт Очирбатын Одгэрэл /РД:ХИ87093078/
5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Очирбатын Одгэрэл нь Ш.Баясгалан надаас 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны хооронд 5.000.000 төгрөгийн гурил будаа тос, сахар худалдаж аваад мөнгөө өгөөгүй. Иймд О.Одгэрэлээс 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Одгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч О.Одгэрэл миний бие Ш.Баясгалангийн нэхэжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ш.Баясгалангийн нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Баясгалан нь хариуцагч О.Одгэрэлд холбогдуулан 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Одгэрэл нь Ш.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч О.Одгэрэлийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч О.Одгэрэлээс 47475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч О.Одгэрэл нь Ш.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 95200 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч О.Одгэрэлээс 47475 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 47725 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Баясгаланд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА