Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 508

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00508

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 11 гудамж, 14 тоотод оршин суух, Боржигон овогт Энхтайваны Уугантамир /РД:НБ86101113/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 хороолол, Амарсанаа гудамж, 86-а байр, 7 тоотод оршин суух, Хатигин овогт Барсболдын Билгүүдэй /РД:УХ90051211/

Зээлийн гэрээний үүрэгт 2.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Уугантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Барсболдын Билгүүдэйтэй  хоёр талаасаа харилцан тохиролцож 2.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 2.200.000 болгож авахаар бичгээр хоёр талаасаа гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Б.Билгүүдэй мөнгө авсанаас хойш удаа дараа байнга утсаар яриулж, зардал чирэгдэл ихтэй уулздаг байсан. Хүүд нийт 825.000 төгрөг өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр нотариатаар гэрээ байгуулж, 3 сарын дотор 2.600.000 болгож авахаар гэрээ байгуулсан. Гэвч одоог хүртэл ямар нэгэн шалтаг тайлбар хугацаа зааж одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байна. Иймд зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу үндсэн зээл 2.000.000 төгрөг, зээлийн хүү 600000 төгрөг, нийт 2.600.000 төгрөгийг Б.Билгүүдэйгээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

   Нэхэмжлэгч Э.Уугантамир шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Э.Уугантамир би хариуцагч Б.Билгүүдэйтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч Б.Билгүүдэй шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Билгүүдэй би нэхэмжлэгч Э.Уугантамиртай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Э.Уугантамир нь нэхэмжлэлийн шаардлагын 600.000 төгрөгөөс татгалзаж, 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Билгүүдэй төлөхөөр зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Уугантамир нь хариуцагч Б.Билгүүдэйд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Э.Уугантамир нь нэхэмжлэлийн шаардлагын 600.000 төгрөгөөс татгалзаж, 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Билгүүдэй төлөхөөр зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 56550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23475 төгрөг, хариуцагч Б.Билгүүдэйгээс 23475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Уугантамирт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Уугантамир нь нэхэмжлэлийн шаардлагын 600.000 төгрөгөөс татгалзаж, 2.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Билгүүдэй төлөхөөр зөвшөөрч, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 23475 төгрөг, хариуцагч Б.Билгүүдэйгээс 23475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Уугантамирт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА