Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 528

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00528

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, 8 байр, 79 тоотод оршин суух, Алаг адуун овогт Батчулууны Наранхүү /РД:ИЕ86071578/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 34 байр, 28 тоотод оршин суух, Бууч овогт Хасагийн Нансал-Орлом /РД:ХЛ62101203/

9.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Нансал-Орломтой тохиролцсноор хиамны үйлдвэрийн тоног төхөөрөмж, бусад эд хогшлыг түүнээс худалдан авахаар болсон юм. Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хиамны үйлдвэрийн тоног төхөөрөмж, бусад эд зүйлийг хүлээн авч, урьдчилгаа 17.000.000 төгрөгийг бэлнээр Д.Нансал-Орлом болон түүний нөхөр н.Батсайхан нарт хүлээлгэн өгсөн. Ингэхдээ ямар нэгэн гэрээ хийгээгүй боловч өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ хүлээн авсан тоног төхөөрөмж, эд зүйлийг жагсаан , бичээд, мөнгө өгсөн, авсан тухай тэмдэглэл үйлдэн гарын үсгүүдээ зурсан. Хиамны үйлдвэрийн үйл ажиллагааг 5 сарын хугацаанд явуулсан боловч ашиг орлого олохгүй, харин ч бүр алдагдалд ороод байсан тул худалдан авсан зүйлээ буцаан өгч, мөнгөө буцаан авах тухайгаа Д.Нансал-Орломд хэлсэн. Уг хүсэлтийг Д.Нансал-Орлом ч зөвшөөрсөн ба харин тоног төхөөрөмж, эд зүйлсээ зарах хүнээ өөрөө ол, зарсан мөнгөнөөс чиний мөнгийг буцааж өгнө гэсэн юм. Тиймээс би сонинд зар тавьсны дагуу тус тоног төхөөрөмжийг авах хүн олж өгсөн ба тэрээр Д.Нансал-Орломоос худалдан авсан байдаг. Харин Д.Нансал-Орлом нь миний урьдчилгаанд өгсөн 17.000.000 төгрөгөөс 8.500.000 төгрөгийг надад буцаан өгсөн боловч үлдэгдэл 9.500.000 төгрөгийг буцаан өгөөгүй юм. Миний хувьд үлдэгдэл мөнгөө байнга шаарддаг ба тэрээр 2016 оны 4 сарын 14-ний өдөр “хиамны үйлдвэр зарсан 9.500.000 төгрөг өгөх ёстой, үйлдвэр авсан хүн нь тооцоогоо дуусгахгүй учраас өгч чадахгүй байна" гэх бичгийг хийж өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Д.Нансал-Орломоос 9.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Б.Наранхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Нансал-Орлом нь нэхэмжлэлийн шаардлага 9.500.000 төгрөгөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 13 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 700.000 төгрөгөөр нийт 9.100.000 төгрөгийг төлж, үлдэх 400.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч Д.Нансал-Орлом шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Нансал-Орлом миний бие Б.Наранхүүгийн нэхэмжлэлийн шаардлага 9.500.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 13 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 700.000 төгрөгөөр нийт 9.100.000 төгрөгийг төлж, үлдэх 400.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Д.Нансал-Орлом нь Б.Наранхүүгийн нэхэмжлэлийн шаардлага 9.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 13 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 700.000 төгрөгөөр нийт 9.100.000 төгрөгийг төлж, үлдэх 400.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Наранхүү нь хариуцагч Д.Нансал-Орломд холбогдуулан 9.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч Д.Нансал-Орлом нь Б.Наранхүүгийн нэхэмжлэлийн шаардлага 9.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 13 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 700.000 төгрөгөөр нийт 9.100.000 төгрөгийг төлж, үлдэх 400.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 166950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 83475 төгрөг, хариуцагч Д.Нансал-Орломоос 83475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Наранхүүд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Нансал-Орлом нь Б.Наранхүүгийн нэхэмжлэлийн шаардлага 9.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 13 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 700.000 төгрөгөөр нийт 9.100.000 төгрөгийг төлж, үлдэх 400.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 83475 төгрөг, хариуцагч Д.Нансал-Орломоос 83475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Наранхүүд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА