Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00413

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00413

 

 

 

 

 

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 71 дүгээр байранд байрлах, Эв Эе 84 Сууц Өмчлөгчдийн Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 71 дүгээр байр, 24 тоот хаягт оршин суух, Муж овогт Чойжоогийн Эрдэнэцэцэг /РД:АР84040829/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 71 дүгээр байрны 24 тоотын оршин суугч Ч.Эрдэнэцэцэг нь 2014 оны 7-12 дугаар сар, 2015 оны 1-12 дугаар сар, 2016 оны 1-12 дугаар саруудын СӨХ-ны төлбөрөө төлөөгүй байна. Иймд хариуцагчаас нийт 600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 600.000 төгрөгийн 300.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлсөн бөгөөд үлдэх 300.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ. 

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эв Эе 84 СӨХ нь хариуцагч Ч.Эрдэнэцэцэгээс дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 600.000 төгрөгийн 300.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлж, үлдэх 300.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. Нэхэмжлэгч Эв Эе 84 СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Эрдэнэцэцэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 600.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлж, үлдэх 300.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгийн 50 хувь болох 9.310 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 9.310 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

  

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ