| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 142/2016/00116/И |
| Дугаар | 001/ХТ2018/01518 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2018/01518
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “Шийдвэрийн 7 дахь заалтыг хүчингүй болгож” гэсний дараа “Шийдвэрийн 5 дахь заалтыг хүчингүй болгосугай” гэж нэмж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Адъяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 616,000 /зургаан зуун арван зургаан мянга/ төгрөг, гуравдагч этгээд “Велле Франц” ХХК-ийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН