Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00423

 

 

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр Дугаар 102/ШШ2017/00423 Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 65 тоот хаягт байрлах, Найдвар-29,30 Сууц Өмчлөгчдин Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 76 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Жунайн Мөнхзаяа /РД:ЧЖ66032876/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 526.160 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 29 дүгээр байрны 73 тоотын оршин суугч Ж.Мөнхзаяа нь 2014 оны 9-12 дугаар сар, 2015 оны 1-12 дугаар сар, 2016 оны 1-4 дугаар сарын СӨХ-ны төлбөрөө төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 526.160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 29 дүгээр байрны 76 тоот хаягт оршин суух Жунайн Мөнхзаяа нь СӨХ-ны төлбөр болох 526.160 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Найдвар-29,30 СӨХ нь хариуцагч Ж.Мөнхзаяад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 526.160 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 526.160 төгрөгийг төлсөн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.434 төгрөг 80 мөнгөний 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Найдвар-29,30 СӨХ-ны нэхэмжлэлтэй Ж.Мөнхзаяад холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 526.160 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Ж.Мөнхзаяа нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.434 төгрөг 80 мөнгөний 50 хувь болох 8.217 төгрөг 40 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 8.217 төгрөг 40 мөнгийг хариуцагч Ж.Мөнхзаяагаас гаргуулан нэхэмжлэгч Найдвар 29, 30 СӨХ-нд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ