| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/1154/Э |
| Дугаар | 1189 |
| Огноо | 2020-12-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 1189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тт холбогдох эрүүгийн 2008 00000 1407 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, -д барилгачин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Сын Т /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тоот гэртээ дагавар хүү У.Тг “өөдөөс хэрүүл хийлээ, хэрэлдлээ” гэх шалтгааны улмаас гараараа цохиж, сандал шидэж, түүнийг зодож биед хамар ясны хугарал, баруун зовхи, хацар, хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийг няцрал, нуруу, баруун шилбэнд зулгаралт, нуруунд шарх, зүүн бугалганд цус хуралт, зүүн шуунл зулгаралт, цус хуралт зэрэг гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч У.Тгийн мэдүүлэг /хх5-10/, гэрч Н.Ууганбаярын мэдүүлэг /хх14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 10954 дугаартай дүгнэлт /хх16-17/, С.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх64-66/, шүүгдэгч С.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх24/, шүүгдэгч С.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх21/, “ ” ХХК-д ажиллагдаг талаарх баримтууд зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч С.Тыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч У.Тгийн “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Одонтын 4-16 тоот гэртээ очиход аав, ээж хоёр байж байсан. Тэгээд би аавд хандаж та хүний утас авчихаад наад утсаа эзэнд нь өгөөч гэж хэлсэн чинь аав Т надад уурлаад над руу сандал авч шидсэн чинь нөгөө сандал нь миний хамрыг оночихсон юм. Аав Т тухайн үед эрүүл байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... Т намайг цохиж зодож байгаагүй анх удаа л гар хүрч байна. ...надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх7-10/,
2. Гэрч Н.Ууганбаярын “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн орчим манай хүү Т ажлаа тараад гэрт ууртай байрын орж ирсэн. Тэгээд Ттай хэрэлдээд барилцаад авсан. Би тухайн үед юунаас болж маргалдсаныг мэдээгүй гал түлээд сууж байсан чинь гэнэт барилцаад авсан байсан. Нэг харсан чинь Тгийн хамарнаас цус гарчихсан байхаар нь би түргэн дуудаж үзүүлчихээд Т бид хоёр хүүхдээ аваад гэмтэл явж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх14/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 10954 дугаартай “...У.Тгийн биед хамар ясны хугарал, баруун зовхи, хацар, хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун шилбэнд зулгаралт, нуруунд шарх, зүүн бугалганд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх16-17/,
4. Шүүгдэгч С.Тын яллагдагчаар өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр би гэртээ байж байсан чинь манай ажлын залуу над руу залгаад “танай хүү Т юм хий гэсэн чинь өөдөөс чадахгүй гээд хэрүүл хийгээ байна” гэж хэлсэн. Тэгээд орой 21 цаг болж байхад хүү У.Т ажлаа тараад гэртээ ирэхээр нь би “чи яагаад ажил дээр хүмүүстэй хэрэлдээд байгаа юм” гэж хэдэн үг хэлээд цохиж аваад сандал шидсэн юм. Тэгсэн Тгийн хамрыг сандлаар цохичихсон юм. Тэгээд ээж нь түргэн дуудаж үзүүлсэн чинь гэмтэл орж янзлуул гэж хэлэхээр нь гэмтэл дагуулж явсан...” гэсэн мэдүүлэг /хх64-66/,
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч С.Т.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тохиролцоогоо дэмжиж оролцсонг дурдаж байна.
Шүүгдэгч С.Т нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тоот гэртээ дагавар хүү У.Тг “өөдөөс хэрүүл хийлээ, хэрэлдлээ” гэх шалтгааны улмаас гараараа цохиж, сандал шидэн зодсон болох нь хохирогч У.Т, гэрч Н.Ууганбаяр болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн биед гэмтэл учирсан тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Тын үйлдлийн улмаас хохирогч У.Тгийн эрүүл мэндэд “...хамрын ясны хугарал, баруун зовхи, хацар, хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун шилбэнд зулгаралт, нуруунд шарх, зүүн бугалганд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 10954 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүний эрүүл мэндэд халдаж зодсон байх тул гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
Шүүгдэгч С.Тын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч С.Тын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР