| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 105/2020/0108/Э |
| Дугаар | 959 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 959
2020 11 05 2020/ШЦТ/959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бөхбаяр хөтлөн
улсын яллагч Я.Сансар
иргэдийн төлөөлөгч М.Сугарзагд
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч А.О
хохирогч М.Б, М.Т, А.Г
иргэний нэхэмжлэгч Т.О түүний өмгөөлөгч Л.Б
хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллага Юби Дрийм ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Л.Н
хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллага “Авто прайм” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б
хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллага “Нэм санхүүгийн групп” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.С, өмгөөлөгч А.Г
гэрч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806098500367 дугаартай 6 хавтаст хэргийг тус шүүх 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 25-нд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 11 дүгээр гудамжны 150 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 614 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн /РД:ВК00000000/ Ж овогт М.Б.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр
1. Шүүгдэгч М.Б нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Бат Ундрах Мандах” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээ байгуулж 8.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан 61-45 УНР улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд груулж, иргэн Ө.Э 11.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон түүнээс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 9.500.000 төгрөгийг авч залилсан.
2. Н.Б хамтран 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТанкЮ” нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 8.700.000 төгрөгийн барьцаанд тавьсан 59-66 УНБ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Б.Э 12.500.000 төгрөгөөр худалдан борлуулж урьдчилгаа болох 2.470.000 төгрөгийг авч залилсан, /Н.Б 6.000.000 төгрөгийг авсан/
3. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Нэм санхүү групп” ХХК-д барьцаанд тавьсан приус-30 маркийн 60-58 УБР улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Т.Н худалдаж 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан.
5. 2018 оны 6 дугаар сараас хойш иргэн М.Т борлуулж буй автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан худалдан авдаг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр С\А/8204-0014120 арлын дугаартай тоёота кроун-204 маркийн автомашиныг 23.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг нь “Авто сайн” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьж 10.500.000 төгрөгийг хүлээн авсан боловч иргэн М.Т “зээлийн мөнгө бүтсэнгүй” гэж худал хэлж тээврийн хэрэгслийг гэрчилгээнийх нь хамт буцаан өгч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 23 сая төгрөгийн үнэтэй тоёота кроун-204 маркийн автомашины өмчлөх эрхийг залилсан.
6. 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жи Эс Би капитал” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан приус-20 маркийн 76-91 УБЯ улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Б.Мөнхцэцэгт 12.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаа болох 6.500.000 төгрөгийг авч залилсан.
8. 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Нэм санхүү групп” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй приус-30 маркийн 94-80 УБД улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн А.Гантулгад 13.500.000 төгрөгөөр худалдахаар тохирч урьдчилгаа 8.500.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт 1.248.000 төгрөг нийт 9.748.000 төгрөгийг авч залилсан.
9. А.Урангоотой хамтран 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэм санхүү групп” ХХК-иас иргэн Ч.Заяахундагын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2.050.000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 11.650.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 96-02 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж бусдад зарж борлуулж “Нэм санхүү групп” ХХК-д 9.600.000 төгрөгийн хохирол учруулсан, 12.200.000 төгрөгөөр бусдад зарж А.Урангоогийн данс руу мөнгийг шилжүүлж М.Бадрах 3.000.000 төгрөг авсан.
10. Н.Бтэй хамтран 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэм санхүү групп” ХХК-иас иргэн Д.Цын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2.717.330 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 10.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 24-66 УБС улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж бусдад зарж борлуулж “Нэм санхүү групп” ХХК-д 7.782.670 төгрөгийн хохирол учруулсан. /12.700.000 төгрөгөөр бусдад зарж Болд-Эрдэнийн данс руу мөнгийг шилжүүлсэн/
12. М.Б нь Н.Бтэй хамтран 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Нэм санхүү групп” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдсэн,
13. Үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Нэм санхүү групп” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18/1066 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж “Нэм санхүү групп” ХХК-ийн эзэмшилд байсан 24-66 УБС улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашиныг бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Бат Ундрах Мандах” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээ байгуулж 8.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан 61-45 УНР улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд груулж, иргэн Ө.Эт 11.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон түүнээс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 9.500.000 төгрөгийг авч залилсан гэх үйлдлийн тухайд би 9.500.000 төгрөгийг аваад 2018 оны 8 дугаар сарын 20-нд хураалгасан. Үлдэгдэл мөнгийг 7.500.000 төгрөгийг өгсөн. Энхцэцэг нь өөрөө 2019 оны 6 дугаар сарын 01-нд “Бат-Ундрах Мандах” банк бус санхүүгийн байгууллагад төлөлт хийгээгүй байж байгаад хураалгасан. Би энэ машиныг машин зардаг ченжээс зээлээр авч байсан. Тухайн машиныг хурааж аваад зарсан байх. Энэ байгууллагад ямар нэгэн өргүй байгаа. Э нь тухайн үед машин аваад зээлийн төлөлтийг хийхгүйгээр хураалгасныхаа дараа цагдаад гомдол гаргасан байсан. Би одоогоор Энхцэцэгт 2.000.000 төгрөгийн төлөлттэй байгаа бөгөөд энэ нь дансаар баталгаажиж байгаа. Н.Бтэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТанкЮ” нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 8.700.000 төгрөгийн барьцаанд тавьсан 59-66 УНБ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Б.Энх-Амгаланд 12.500.000 төгрөгөөр худалдан борлуулж урьдчилгаа болох 2.470.000 төгрөгийг авч залилсан, /Н.Б6.000.000 төгрөгийг авсан/ үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Н.Б намайг өөрийн нэр дээрээ 1 машин аваад өг гэж гуйсан. Би өөрийн нэр дээр зээл авч өгөөд хөдөө явсан. Хөдөөнөөс ирээд машины талаар асуутал хүнд өгсөн байгаа гэсэн. Сүүлд машиныг зарсан талаар мэдээд Н.Бс ямар хүнд зарсан талаар асууж, миний нэр дээр зээл нь байдаг болохоор уулзана гэж хэлсэн. Удалгүй Б.Этай уулзаж ямар нөхцөлөөр яаж авсан талаар асуухад 6.000.000 төгрөгийг бэлэн өгөөд үлдэгдэл 6.500.000 төгрөгийг 1 сард 500.000 төгрөг өгөхөөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тэгээд Эд сар бүр хийх мөнгөө надад өгч байгаарай гэж хэлээд шинээр гэрээ хийсэн. Сар бүр надад мөнгө өгөхдөө нийт 2.470.000 төгрөг болсон байсан. Би тухайн үед 1.400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ 59-66 улсын дугаартай Prius-20 маркийн машиныг ченжтэй яриад Н.Б гэж хүн урьдчилгаа 8.700.000 төгрөг өгөөд миний нэр дээр гаргуулж авсан. Машиныг Б.Э-д зарсан тал дээр урьдчилгаа гэх 6.000.000 сая төгрөгийг нь би аваагүй болохоор энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа Н.Б Солонгос улсад байгаа гэсэн сураг гарсан. 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Нэм санхүү групп” ХХК-д барьцаанд тавьсан приус-30 маркийн 60-58 УБР улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Т.Н худалдаж 12.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн хувьд Т.Н нь тухайн үед машин зээлээр авах гээд “Нэм санхүү групп” банк бус санхүүгийн байгууллагатай өөрөө уулзсан боловч хөдөө орон нутагт зээл гаргахгүй гэж хэлсэн байсан. Тийм болохоор намайг ямар нэгэн аргаар зээл гаргуулаад өг гэж гуйсан. Би өмнөөс нь гэрээ хийгээд сардаа төлөлт хийгээд зээл дуусахаар нэр дээр нь шилжүүлж өгөхөөр тохирсон байсан. Т. нь сар бүр төлөлтөө хийгээд явж байхад эрүүгийн хэрэг үүсээд “Нэм санхүү групп” банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагч Х.С нь Т.тай уулзаад М.Б нь залилан хийгээд байгаа тул энэ машиныг хураахгүй бол болохгүй байна гэж хэлээд 60-58 УБР улсын дугаартай Prius-30 маркийн машиныг хураагаад явсан байсан. Байцаагч яриад өгөөд явуул Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа 1 сарын дотор буцааж авахаар тохирсон байсан. 60-58 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ченжээс зээлээр гаргуулж авсан машин байгаа. 11.000.000 төгрөгийн зээлээр авсан. Төлөлтийг нь сар бүр хийгээд явж байсан. Зээл болон төлөлт энэ хэвээр байсан бол Т.Н-т өргүй байх байсан. “Нэм санхүү групп” банк бус санхүүгийн байгууллагаас болоод би өртэй болсон. Түүнээс хойш хэрэгт шалгагдаад явж байхад тухайн тээврийн хэрэгслийг зарсан байсан. Хэнд, хэдэн төгрөгөөр зарсан нь тодорхойгүй байгаа. “Нэм санхүү групп” банк бус санхүүгийн байгууллагын энэхүү үйлдлээс болоод би өөрөө хохирогч болсон. “Амар лизинг” ХХК-д барьцаанд тавьсан приус-30 маркийн 43-82 УБН улсын дугаартай автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн М.Болорцэцэгт 16.100.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 8.100.000 төгрөгийг авсан, зээлийн эргэн төлөлтийн 6.000.000 төгрөгийг төлүүлж 14.100.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. М.Т-н тоёота кроун-204 маркийн автомашиныг залилсан гэж бодохгүй байгаа. Энэ машин “Авто сайн” банк бус санхүүгийн байгууллагад одоо битүүмжлэгдсэн байгаа. Машиныг нь М.Т-т шилжүүлж өгүүлэх саналтай байна. “Жи Эс Би капитал” банк бус санхүүгийн байгууллагад Х.н нэр дээр зээл гаргуулсан. Тухайн үед машин хураагдаад тэр хүнд нь шилжүүлээд зөрүүг өгөөд нэр дээрээ шилжүүлж авсан байгаа. Тэр зөрүү нь 1.200.000 төгрөг үлдсэнийг нь нотариатаар гэрээ хийсэн. Яллах дүгнэлтэд 1.962.000 гэж дурдагдсан байгаа. Бидний хооронд 1.200.000 төгрөгийн өглөг байгаа. “Нэм санхүү групп” ХХК-иас иргэн Энхтөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж 11.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан 79-81 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Ж.Т зарж борлуулсан гэх үйлдлийн тухайд Ж.Төрсайхан нь манай найзын найз байгаа. Тухайн үед би энэ машиныг унаж явсан. Ийм үйлдэл болсон гэхдээ өөрөө гуйгаад миний унаж явсан тээврийн хэрэгслийг аваад явсан. Тухайн тээврийн хэрэгслийг 13.000.000 төгрөгөөр борлуулахаар тохирсон. 11.500.000 төгрөгийн зээлийн гэрээтэй. Ченжээс “Нэм санхүү групп” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр гаргуулсан машин байсан. “Нэм санхүү групп”-ийн Х.С намайг хамтарч ажиллая гээд би хүн олоод Солонго зээл гаргах журмаар 5-6 машин дээр зээл гаргасан. “Нэм санхүү групп” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй приус-30 маркийн 94-80 УБД улсын дугаартай автомашиныг мөн адил “Нэм санхүү” банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авсан. Эргэн төлөлтийг цаг тухайд нь хийж байхад хэрэг үүссэний дараагаар зээлийн эргэн төлөлт хийж чадалгүй 10 хоног хэтрэхэд шууд аваад явсан байсан. А.Г машин хураагаад авсан гэж цагдаад хандсан байсан. Тухайн машин 9.748.000 төгрөгийн зээлтэй байсан. “Нэм санхүү групп” тухайн тээврийн хэрэгслийг хурааж аваад зарсан байгаа. Монголд орж ирээд 2 сар болж байгаа машин 13.000.000-14.000.000 төгрөгөөр зарагдана. Зарсан дүнгийн зөрүүг Нэм санхүү групп” ХХК-иас гаргуулж А.Г өгмөөр байгаа юм. А.Урангоотой хамтран 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэм санхүү групп” ХХК-иас иргэн Ч.З-н нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2.050.000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 11.650.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 96-02 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж бусдад зарж борлуулж “Нэм санхүү групп” ХХК-д 9.600.000 төгрөгийн хохирол учруулсан, /12.200.000 төгрөгөөр бусдад зарж А.Урангоогийн данс руу мөнгийг шилжүүлж М.Бадрах 3.000.000 төгрөг авсан/ үйлдлийн хувьд А.У, Н.Б нар нь эхнэр, нөхөр гэр бүлийн хүмүүс байгаа юм. Болд-Эрдэнэ, Урангоо нар ашиг олдог байсан. Б, У хоёр намайг гуйгаад зээл аваад өг гэхэд нь би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгсөн. Энэ үйлдлийн улмаас би 3.000.000 төгрөг авсан гэхдээ буцааж төлөөд баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Н.Б хамтран 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэм санхүү групп” ХХК-иас иргэн Д.Ц нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2.717.330 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 10.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 24-66 УБС улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж бусдад зарж борлуулж “Нэм санхүү групп” ХХК-д 7.782.670 төгрөгийн хохирол учруулсан, /12.700.000 төгрөгөөр бусдад зарж Бийн данс руу мөнгийг шилжүүлсэн/ гэх үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Ц гэж хүнийг би танихгүй. “Юу Би Дрим ГХО” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 72-42 УБУ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 10.600.000 төгрөгийг зээл авсан нь үнэн боловч зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 20-нд дуусна. Тухайн байгууллагын зээлийн эдийн засагчтай уулзаж хугацаа хэтэрсэн зээлийн эргэн төлөлтөө хийнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ машиныг хэн нэгэнд зараагүй харин осолд орж унагаад зарчихсан. Зарсан мөнгөө “Юу Би Дрим ГХО” ХХК-д өгөөгүй. Бичиг баримт би хуурамчаар үйлдээгүй. Болд-Эрдэнэ, Урангоо хоёр намайг регистрийн дугаараа хэлээч гэхээр нь яах гэж байгаа билээ гэхэд машины нэр шилжүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Ямар ч асуудал гарахгүй биз дээ гэж асуухад, асуудал байхгүй гэж хариулахаар нь би регистрийн дугаараа хэлсэн. Би хуурамч бичиг баримт үйлдээгүй. Б, У нар ирээд гуйгаад байхаар нь өөрийн нэрээ л ашиглуулсан гэв.
Хохирогч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би Б приус-30 маркийн автомашин 16.100.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа 8.100.000 төгрөгийг, ээлийн эргэн төлөлтийн 6.000.000 төгрөг нийлээд 14.100.000 төгрөг өгч залилуулсан. Одоо би мөнгөө ч аваагүй, машинаа ч аваагүй байна. Иймд миний 14.100.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.
Хохирогч М. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би хувиараа автомашин зардаг бизнес эрхэлдэг юм. Б миний зарж байсан С\А/8204-0014120 арлын дугаартай тоёота кроун-204 маркийн автомашиныг 23.000.000 төгрөгөөр худалдан авна гэж надтай худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Б надад болохоор зээл бүтээгүй гэж хэлээд байсан чинь миний машиныг “Авто сайн” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлээд барьцаанд тавьж 10.500.000 төгрөг авсан юм байна лээ. Миний машин үнэлгээний байгууллагаар 20.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, одоо битүүмжлэгдсэн байгаа. Би машинаа битүүмжлэлээс чөлөөлүүлж авах хүсэлтэй байна” гэв.
Хохирогч А. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Б надаас 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр приус-30 маркийн 94-80 УБД улсын дугаартай автомашиныг 13.500.000 төгрөгөөр худалдахаар тохирч урьдчилгаанд 8.500.000 төгрөг, зээлийн эргэн төлөлтөнд 1.248.000 төгрөг нийт 9.748.000 төгрөгийг авсан. Б хохиролоо гаргуулж авмаар байна” гэв.
Хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллага Юби Дрийм ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Бадрах 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай байгууллага “Юу Би Дрим Гхо” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 72-42 УБУ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 10.600.000 төгрөгийг зээлж аваад одоо болтол нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй. Манай байгууллагатай хийсэн гэрээний дуусах болоогүй боловч манай барьцаанд байсан дээрх автомашиныг осолд оруулж зарсан байгаа юм. Гэсэн атлаа зарсан мөнгөө манай байгууллагад өгөөгүй. Иймд байгууллагад учирсан бодит 10.600.000 төгрөгийг нэхэмжилнэ. Эрүүгийн хэрэг болохоор хүү алданги тооцдоггүйг ойлгож байна” гэв.
Хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллага “Нэм санхүүгийн групп” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Манай байгууллагын барьцаанд байсан автомашинуудыг М.Б бусдад зарсан нь одоо 24-66 УБС улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин одоо Г.С-ийн эзэмшилд байгаа 65-69 СҮЭ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин, 96-02 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин Ж.ын эзэмшилд байгаа автомашин, 79-81 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин Т.О эзэмшилд байгаа. Эдгээр гурван автомашинуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлж манай байгууллагад олгоно уу” гэв.
Иргэний нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Би 79-81 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг Ж.Т гэх залуугаас 12.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ машин одоо битүүмжлэгдсэн байгаа. Би машинаа битүүмжлэлээс чөлөөлүүлж авмаар байна” гэв.
Гэрч Ж.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би Б-г машин зардаг гэхээр нь өөрийн ландкруйзер-100 автомашинаа зарж приус-30 сонирхох хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд Б зөвшөөрөөд миний ланд-100 машинаа 16.000.000 төгрөгт бодож авч надад приус-30 машинаа өгөөд зөрүүд нь 2.500.000 төгрөг өгсөн. Приус-30 машиныг банк бусын барьцаанд байгаа гэж надад Б хэлсэн. Гэхдээ 2 хоногийн дотор нэрийг нь шилжүүлчихнэ гэсэн. Тэгэхээр нь л би итгээд авсан. Би Бадрахаас ингэж авсан 79-81 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашинаа 12.500.000 төгрөгөөр Оюунбат гэх үл таних ахад зарсан. Би зарахдаа О-н хажууд Б руу ярихад Б эрхийг нь шилжүүлчихнэ асуудалгүй л гэж хэлсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б г “Залилах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж тус тус яллажээ.
Нэг. Шүүгдэгч М.Б ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 13-наас 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд удаа дараагийн үйлдлүүдээр Баянзүрх, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах автомашин барьцаалж зээл олгох үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн барьцаанд автомашин барьцаалан зээл авч, барьцаалсан автомашинуудыг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр хувь хүмүүст зарж;
2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Бат Ундрах Мандах” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээ байгуулж 8.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан 61-45 УНР улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг Ө.Э 11.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон түүнээс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 9.500.000 төгрөг авсан,
2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Нэм санхүү групп” ХХК-д барьцаанд тавьсан приус-30 маркийн 60-58 УБР улсын дугаартай автомашиныг Т.Наранбаатарт худалдаж 12.000.000 төгрөг авсан,
2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Далайхүү төвийн гадна “Амар лизинг" ХХК-д барьцаанд тавьсан приус-30 маркийн 43-82 УБН улсын дугаартай автомашиныг М.Болорцэцэгт 16.100.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа 8.100.000 төгрөгийг авсан, зээлийн эргэн төлөлтийн 6.000.000 төгрөгийг төлүүлж 14.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 6 дугаар сараас хойш иргэн М.Т-ийн борлуулж буй автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан худалдан авдаг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр С\А/8204-0014120 арлын дугаартай тоёота кроун-204 маркийн автомашиныг 23.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, худалдах худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг нь “Авто сайн” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжүүлэн барьцаанд тавьж 10.500.000 төгрөгийг хүлээн авсан боловч иргэн М.Т т “зээлийн мөнгө бүтсэнгүй” гэж худал хэлж тээврийн хэрэгслийг гэрчилгээнийх нь хамт буцаан өгч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 23 сая төгрөгийн үнэтэй тоёота кроун-204 маркийн автомашины өмчлөх эрхийг залилсан,
2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Жи Эс Би капитал” банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан приус-20 маркийн 76-91 УБЯ улсын дугаартай автомашиныг Б.М т 12.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаа болох 6.500.000 төгрөгийг авсан,
2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэм санхүү групп” ХХК-иас иргэн Энхтөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж 11.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан 79-81 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг Ж.Т д зарж борлуулсан,
2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Нэм санхүү групп” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй приус-30 маркийн 94-80 УБД улсын дугаартай автомашиныг А.Гантулгад 13.500.000 төгрөгөөр худалдахаар тохирч урьдчилгаа 8.500.000 төгрөг, зээлийн эргэн төлөлт 1.248.000 төгрөг нийт 9.748.000 төгрөгийг авч залилсан,
2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Юу Би Дрим Гхо” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 72-42 УБУ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалан 10.600.000 төгрөгийг зээлж аваад эргэн төлөлт хийхгүйгээр залилсан,
мөн М.Б нь энэ хэргээс тусгаарлагдсан Н.Б тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТанкЮ” нэртэй банк бус санхүүгийн байгууллагад 8.700.000 төгрөгийн барьцаанд тавьсан 59-66 УНБ улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж иргэн Б.Э 12.500.000 төгрөгөөр худалдан борлуулж урьдчилгаа болох 2.470.000 төгрөгийг авч залилсан, /Н.Болд-Эрдэнэ 6.000.000 төгрөгийг авсан/
мөн хэрэг нь тусгаарлагдсан А.У той хамтран 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэм санхүү групп” ХХК-иас иргэн Ч.Заяахундагын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2.050.000 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 11.650.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 96-02 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж бусдад зарж борлуулж “Нэм санхүү групп” ХХК-д 9.600.000 төгрөгийн хохирол учруулсан, 12.200.000 төгрөгөөр бусдад зарж А.Урангоогийн данс руу мөнгийг шилжүүлж М.Б 3.000.000 төгрөг авсан,
Н.Б-тэй хамтран 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэм санхүү групп” ХХК-иас иргэн Д.Ц-ын нэр дээр зээлийн гэрээ байгуулж, 2.717.330 төгрөгийн эргэн төлөлт хийгээд 10.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан 24-66 УБС улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж бусдад зарж борлуулж “Нэм санхүү групп” ХХК-д 7.782.670 төгрөгийн хохирол учруулсан. /12.700.000 төгрөгөөр бусдад зарж Б-д данс руу мөнгийг шилжүүлсэн/ гэмт хэрэг үйлдсэн нь:
хохирогч Ө.Э мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 10-р сарын 23-ны өдөр Минжүүрийн Бадрахтай холбогдож приус 20 маркийн машин худалдаж авахаар болоод Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзтал М.Б 5064175584 тоот данс руу урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд үлдсэн 6.500.000 төгрөгийг сар болгоны 20-нд 500.000 төгрөг өгөхөөр тохиролцож нотариат орж гэрээ байгуулсан. Тэгээд би машинаа авсан бөгөөд 2017 оны 11-р сарын 20-оос 2018 оны 7-р сарын 26-ны хооронд сар бүр 500.000 төгрөгийг М.Б данс руу шилжүүлэн нийт 6.500.000 төгрөгийг шилжүүлэн мөнгөө бүрэн төлж барагдуулчхаад М.Б руу ярихад хөдөө явж байна гээд надтай уулзахгүй зугтаагаад байсан бөгөөд миний худалдан авсан 61-45 УНР улсын дугаартай приус 20 маркийн автомашин нь Бат-Ундрам мандах банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Үүний дараа би машинаа унаад явж байхад Бат-Ундрах мандах банк бус санхүүгийн байгууллагаас миний машиныг хураан авсан бөгөөд би яагаад авсан талаар тодруулахад М.Б нь миний машины мөнгө гэж өгсөн 11.500.000 төгрөгийг Бат-Ундрам мандах банк бус санхүүгийн байгууллагад өгөөгүй байсны улмаас миний машиныг хураан авсан байсан. Тэгээд манай нөхөр болох Мөнххуягийн Гантөмөр бид хоёр М.Бадрахыг олж аван энэ талаар хэлэхэд М.Б нь машиныг чинь даруйхан авч өгнө гэсэн бөгөөд нөхөр М.Г бид хоёр М.Бадрахаас 7.500.000 төгрөгийг бэлнээр аваад дээрээс нь 500.000 төгрөгийг өөрсдөө нэмээд Бат-Ундрам банк бус санхүүгийн байгууллага дээр очоод 8.000.000 төгрөг өгөөд авсан бөгөөд М.Б нь үлдсэн 3.500.000 төгрөгийн үлдэгдлийг хурдан төлж өгөөд машиныг нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Тэгээд үүнээс хойш М.Бтай холбоо барихаар хөдөө явж байна , эсвэл утас нь холбогдохгүй байж байгаад холбогдохоор наад асуудлыг чинь шийдэж өгөх гээд явж байна гэх болсон. Үүний дараа 2019 оны 6-р сарын 01-ний өдөр Бат ундрам мандах банк бус санхүүгийн байгууллагаас хөдөлгөөнд оролцож байх үед миний машиныг хураан авсан бөгөөд яагаад хураан авсан талаар асуухад үлдэгдэл мөнгөө төлөөгүй хүү нь өсөөд 9.000.000 орчим төгрөг болчхоод хураан авсан. Тэгээд М.Б ын гэрт очиход гэртээ байхгүй эхнэрээсээ салаад 4 жил болж байна гэсэн..М.Б руу 2019 оны 6-р сарын 05-нд 88109273 дугаарын утас руу нь залгаж холбогдоод манай гэрт ирж уулзаад М.Б нь надад 15 хоногийн хугацаа өгчих 15 хоногийн дараа чамайг хохиролгүй болгож өгнө гэж хэлээд явсан бөгөөд үүнээс хойш холбоогүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 7-8/,
гэрч Б. мөрдөн байцаалтанд “Би 2018 оны 7-р сарын 01-ний өдрөөс Бат ундрам мандах банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагчаар ажиллаж байгаа. Тэгээд намайг анх ажилдаа ороход 61-45 УНР улсын дугаартай приус-20 маркийн машины төлөлтийн хугацаа хэтрэлттэй зээлдэгч М.Б нь гэрийн хаягтаа амьдардаггүй, утас нь холбогддоггүй, машин нь олддоггүй байсан юм. Тэгээд манай ажлын өр барагдуулагч ажил хийдэг хүмүүс 2018 оны 8-р сард уг автомашиныг олоод ирсэн бөгөөд манай ажлаас хурааж авсан. Үүний дараа уг машиныг хэрэглэж байсан Г гэх хүн өөрийн эхнэр Ө.Энхцэцэгтэй ирээд яагаад уг машиныг хурааж авсан талаар асуухад анх М.Б гэх хүнтэй 2017 оны 10-р сарын 13-ны өдөр уг машиныг 8.500.000 төгрөгөнд барьцаалан зээл олгосон бөгөөд тухайн зээлдэгч М.Бхугацаандаа мөнгөө төлөөгүй, хугацаа хэтрээд утас нь холбогдохгүй байсан учир машиныг хурааж авсан талаараа хэлсэн. Манай байгууллага М.Бадрахыг уг машиныг цааш нь өөр хүнд зарсан гэдгийг огт мэдээгүй. Гэтэл Гантөмөр, Энхцэцэг нар уг машиныг буцааж авъя гээд 4.666.772 төгрөгийг өгөөд дараа 7 хоногт нь үлдсэн 6.856.762 төгрөгийг М.Б манай байгууллагад ирж төлье гээд М.Б Гантөмөр, Энхцэцэг нар тохиролцоод машиныг аваад явсан юм. Тэгээд ингэж явснаас хойш 2018 оны 8 дугаар сарын 31-нээс 2019 оны 6 дугаар сарын 1-нийг хүртэл Г, Энхцэцэг нар мөнгөө төлөлгүй ор сураггүй алга болсон. Бид уг машиныг энэ хугацаанд дахин хайсан боловч олдоогүй ингэж явсаар байгаад 2019 оны 6 дугаар сарын 01-нд уг машиныг бариад хурааж авахад Г унаад явж байсан. Энэ үед зээлийн хүү нь өсөөд 3.085.542 төгрөг болсон бөгөөд үлдэгдэл мөнгөтэйгөө 9.942.304 төгрөгийн өртэй болсон байсан. Үүний дараа манай байгууллага 2019 оны 7 дугаар сард уг машиныг өөр хүнд зараад зээлийг нь хаасан гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 11-12/,
хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд“...фэйсбүүкийн машин зарна гэсэн зарын дагуу Бадрах гэх хүнтэй танилцсан. Тэгээд приус-20 маркийн автомашиныг худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа мөнгөө Б тай зээлийн гэрээ хийж өгсөн. 59-66 УНБ улсын дугаартай орж ирсэн приус-20 машин Бадрахаас авсан. Уг машин нь “Тайкун” нэртэй авто ломбардын нэр дээр байсан. Тэр ломбардаа надад тайлбарлахдаа найзуудаараа хамтран нийлж байгуулсан ломбард байгаа юм гээд үлдэгдэл мөнгийг нь би 1 жилийн хугацаатай сард 500.000 төгрөгөөр Бадрахын өөрийнх нь данс руу сар болгон хийдэг байсан. Тэгсэн 2017 оны 11 дүгээр сард Тайкун ломбардаас машиныг маань хураагаад авчихсан мөнгөө сар сардаа төлөхгүй байна гээд бөөн алданги бас гарсан байсан ингээд би өөрийнх нь банк бус биш юм байна гэдгийг мэдээд Б өөрөө банк бусаасаа миний машиныг авч өгөөд одоо асуудал байхгүй би төлөөд явчихна чи надаа мөнгөө сар болгон 500.000 төгрөгөөр өгөөд явчих гэж яриад би сар болгон мөнгөө Бадрахын данс руу хийгээд явж байтал 10 сард банк бусынхан Б зээлээ төлөхөө болилоо гэхээр нь би шууд Тайкун руу мөнгөө төлж эхэлсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сард би зээлээ Тайкун банк бусаас өөрийнхөө нэр дээр шилжүүлэхэд 8.000.000 төгрөг төлөхөөр болсон байсан. Гэтэл би Б тай анх ярьсан 6.000.000 төгрөгөө төлөөд дуусгачихсан байсан. Одоо Бадрах Тайкуны 8.000.000 төгрөгийн зээлийг төлөхгүй алга болчихоод байна...Би Болд-Эрдэнэ гэгчийг танихгүй 59-66 УНЗ улсын дугаартай тоёота приус-20 маркийн авто машиныг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сансарын колонк дээр Бадрахаас худалдаж авсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард банк бусаас миний машиныг хураачихаар нь Б ыг олж уулзаж Да хүрээ дээр очиж гэрээ хийсэн... Би 6 сая төгрөгийг өгье гэхэд Б бэлнээр авахгүй хүний данс руу шилжүүлээд авчихъя гэж хэлээд нэг хүний данс руу шилжүүлсэн. Болд-Эрдэнийг бол би таних ч үгүй...Тухайн үед Б ярилцаж байгаад өөрийнх нь өгсөн данс болох 5730017337 дугаартай данс руу шилжүүлж байсан, харин үлдэгдэл мөнгийг нь сар бүр дансаар шилжүүлж байсан бөгөөд янз бүрийн өөрийнх нь хэлсэн данс руу шилжүүлж байсан байгаа” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 41-44/,
гэрч М.Д мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 59-66 УНЗ улсын дугаартай автомашиныг Минжүүр овогтой Бадрах нь барьцаанд тавьж 8 сая төгрөгийн зээл авсан байна. Уг зээлээ 10 сарынхаа төлөлтийг хийхгүй байж байгаад 2017 оны 11 дүгээр сарын 21-нд бүрэн зээлээ төлөөд хаасан байна. М.Б нь дахиж уг машиныг барьцаанд тавьж дахиж 8 сая төгрөгийн зээл аваад төлөлт огт хийхгүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр М.Бадрах нь зээлээ хаагаад зөрүүлээд уг машиныг Батсайханы Анхбаяр гэх хүний нэр дээр барьцаалж зээлийн гэрээ хийсэн 8 сая төгрөг зээлсэн. ...М.Б нь 59-66 УНЗ улсын дугаартай авто машиныг барьцаалж зээл авахдаа ганцаараа авсан. Болд-Эрдэнэ гэх хүн М.Ба тай хамт зээл хүсэж байгаагүй тийм зээлдэгч байхгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 45-46/,
Зээлийн гэрээ /2-р хх-ийн 56/, хохирогч Б.Энх-Амгалангийн Хаан банкинд эзэмшдэг 5042048878 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга./2-р хх-ийн 57-60/, Зээлийн гэрээ /2-р хх-ийн 62-64/, Г.Нямцэрэнгийн Хаан банкинд эзэмшдэг 5730017337 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй /2-р хх-ийн 74/,
гэрч Г.Н мөрдөн байцаалтанд “Би Б.Энх-Амгалан гэж хүнийг огт танихгүй миний дансанд 6.000.000 төгрөг шилжин орсон талаар мэдэхгүй би банкны виза карт ашиглаж мэдэхгүй. 2017 оны 9 дүгээр сард миний хаан банкны виза картыг хүү Н.Б ашиглаж байсан. Тэгэхээр энэ мөнгийг миний хүү Н.Болд-Эрдэнэ авсан байх гэж бодож байна. Н.Б нь эхнэр Урангоогийн хамт 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд байрлах манай гэрт ирж шинэ он гаргачихаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн үүрээр явсан. Түүнээс хойш надтай огт холбоо бариагүй бөгөөд хаана байгааг нь би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 176-177/,
хохирогч Т.Н мөрдөн байцаалтанд “ 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Минжүүрийн Бадрах гэдэг хүнтэй танилцаж тоёота приус-20 маркийн 13-06 УНЭ улсын дугаартай автомашиныг 13.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 8.000.000 төгрөгийг Б-ын 5064175584 гэсэн данс руу хийж үлдэгдэл 5.500.000 төгрөгийг Бадрахад сар бүр хийхээр тохиролцсон. Тэгээд машинаа аваад 2 сар болоход 1.000.000 төгрөгийг төлсөн байсан. 2018 оны 05 дугаар сарын эхээр хотод ирж Бадрахтай уулзахад надаас авсан мөнгөө цааш нь төлөөгүй надад зарсан машин нь хураагдах хэмжээнд хүрсэн байсан. Тэгтэл цагаан машиныг чинь зараад таны мөнгийг гаргаж өгнө энэ машиныг зарагдтал тоёота приус-30 маркийн 60-58 УБР улсын дугаартай автомашиныг өгөөд унаад явж бай сарын дотор таны цагаан машиныг чинь зараад энэ машиныг таны нэр дээр шилжүүлж өгнө гээд тохироод явуулсан...эхний машиныг нь болохоор 5.500.000 төгрөгийн үлдэгдлээ намайг хүүгүй төлчих сард 500.000 төгрөг төлөөд дуусгачих юм бол таны нэр дээр шилжүүлчихнэ гэхээр нь итгээд авсан. Сүүлийн өгч явуулдаг приус нь болохоор Бадрах 3.000.000 төгрөгийн барьцаанд байгаа би сарын дотор цагаан машиныг чинь зараад мөнгийг нь хийгээд таны нэр дээр шилжүүлчихнэ гэж хэлсэн учир би бас л итгээд машиныг нь унаад явсан...одоо надад 12.000.000 төгрөгийн хохирол учраад байна 8.000.000 төгрөгийг Б-ын данс руу хийсэн. Үүний дараа Б ын данс руу 500.000 төгрөгөөр 3 удаа 1.500.000 төгрөгийг нэмж хийгээд мөн “Нэм санхүү”-гийн данс руу 1.500.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа хийж нийт 12.000.000 төгрөг төлөөд байна. Энэ мөнгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 169-172/,
хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х. мөрдөн байцаалтанд: “Нэм санхүү групп” ХХК нь автомашин болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд М.Б нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 95-82 УБЧ улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашиныг зээлийн барьцаанд тавьж манай банк бус санхүүгийн байгууллагаас 9.100.000 төгрөгийн зээл авч тавьсан байсан боловч уг автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн харьяат Эрдэнэбаяр гэх хүнд дамжуулан зарсан байсныг мэдсэн. Учир нь Лхам гэх хүн 41-85 УНУ улсын дугаартай тоёота приус 30 загварын автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагад ээлийн барьцаанд тавьж 11.500.000 төгрөгийн зээл авсан байсан ба маргааш нь буюу 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр М.Б манай банк бус санхүүгийн байгууллагын өмнөөс хуурамч албан тоот үйлдчихсэн уг автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэж байгаад баригдсан юм. Ингээд 2018 оны 05 дугаар сард М.Б-н зээлийн барьцаанд тавьж зээл авсан 95-82 УБЧ улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашиныг хаана байгааг нь асууж тодруулахад Дорнод аймгийн харьяат Эрдэнэбаяр гэх хүн унаж байгаа гэж хэлсэн. Манай байгууллага Эрдэнэбаяр гэх хүнтэй уулзаж дээрх автомашиныг авсан ба М.Б болон Эрдэнэбаяр нар автомашины зээлийг хаасан тул Эрдэнэбаярт автомашиныг хүлээлгэн өгсөн. 41-85 УНУ улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины тухайд Б хураан авч зээлдэгч Лхамыг ирж уулзахыг шаардсан боловч ирж уулзаагүй. Иймд манай байгууллага уг автомашиныг 14.000.000 төгрөгөөр худалдаж зээлийг хаасан. Үүнээс хойш манай банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн барьцаанд байгаа автомашинуудын лавлагааг Авто тээврийн үндэсний төвөөс авахад 96-02 УНА улсын дугаартай Тоёота приус-30, 24-66 УБС улсын дугаартай Тоёота приус-30 автомашинууд манай байгууллагын нэр дээр биш өөр иргэдийн нэр дээр шилжсэн байсан. 96-02 УНА улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашины тухай Ч.Заяахундага гэх хүн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 11.650 000 төгрөгийн зээл авч барьцаанд тавьсан байсан. Тэгээд манай байгууллагаас Заяахундагыг ирж уулзахыг шаардсан боловч ирээгүй бөгөөд түүнтэй утсаар ярихад уг автомашиныг барьцаанд тавьж зээл авсан мөнгийг М.Бадрах авсан, М.Бадрах нь намайг гуйгаад байсан түл би зээлийн гэрээ байгуулсан, өөр надад мэдэх зүйл байхгүй гэж хэлсэн М.Б хуурамч баримт бичиг үйлдэн өөрийнхөө нэр дээр автомашиныг шилжүүлж бусдад худалдсан байсан.24-66 УБС улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашины тухайд Д.Цэдэнсодном гэх хүн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр барьцаанд тавьж 500.000 төгрөгийн зээл авсан байсан ба мөн М.Б нь хуурамч баримт бичиг үйлдэн өөрийнхөө нэр дээр шилжүүлж бусдад худалдсан байсан. 79-81 УББ улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашиныг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Энхтөр гэх хүн зээлийн барьцаанд тавьж 11.500.000 төгрөгийн зээл авсан ба Энхтөртэй утсаар ярихад М.Б-н гуйлтаар зээлийн гэрээ байгуулсан байсан. Учир нь Энхтөр нь М.Б-н найз юм байна лээ. Бадрахын хувьд Энхтөрийг гуйж манайхаас зээл авхуулаад барьцааны автомашиныг Баянхонгор аймагт бусдад худалдсан байсан...Дээрх автомашинуудаас гадна М.Б нь Г.Угтахбаяр гэх хүнээр 60-58 УБР улсын дугаартай Тоёота приус-З0 загварын автомашиныг 2018 оны 05 дугаар сарын 21-ий өдөр манай байгууллагад зээлийн барьцаанд тавьж 11.500.000 төгрөгийн зээл авсан боловч М.Бадрах нь зээлийн барьцааны автомашиныг Дорнод аймагт оршин суух Наранбаатар гэх хүнд худалдсан байсан ба уг автомашиныг барьцаалж зээл авснаас хойш 4.500.000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байсан. Гэвч манай байгууллага 60-58 УБР улсын дугаартай Тоёота приус-30 загварын автомашиныг 2018 оны 10 дугаар сард Дорнод аймагт замын хөдөлгөөнд оролцож байхад нь Наранбаатар гэх хүнээс хураан авч 2018 оны 11 дүгээр сард 12.500.000 төгрөгөөр худалдаж зээлийг хаасан...” гэсэн мэдүүлэг / 5-р хх-ийн 193-195/
гэрч Г.У мөрдөн байцаалтанд “Манай ээжийн дүү Бадрах ах надтай уулзаад ах нь чиний нэр дээр банк бусаас зээл аваад зарах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд Бадрах ахтай хамт авсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 195/
хохирогч М.Б мөрдөн байцаалтанд “2018 оны 6 дугаар сард тээврийн хэрэгсэл худалдаж авах гэж фэйсбүүкээр зар хайж байгаад приус-30 маркийн хэрэгсэл хүүгүй, хувь лизингээр зарна гэсэн зартай 86710888, 94094647 гэсэн дугаартай зар байсан. Уг зар руу залгаж машин нь хэдэн төгрөг гэж байгаа юм гэж асуухад уг дугаар дээр нэг эрэгтэй хүн 16.500.000 төгрөг гэж байгаа юм гэж хэлсэн. Уг машины үнэ надад боломжийн санагдаад би байгаа газарт нь очиж тээврийн хэрэгслийг үзэхэд боломжийн тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгсэл 00-00 УБН гэсэн улсын дугаартай тоёота приус 30 загварын 2010 онд Япон улсад үйлдвэрлэсэн, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсад орж ирсэн улаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Чи энэ автомашиныг 16.100.000 төгрөгөөр ав гэж үнээ тохироод урьдчилгаа болох 8.100.000 төгрөгийг өөрийн 000000000 дугаарын данснаас Б гэх хүний 0000000000 гэсэн данс руу Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Далайхүү төв дотор байх нотариатын газарт орж бид хоёр өөрсдийн иргэний цахим үнэмлэхийг хуулбарлан хамт 1000 төгрөгөөр батлуулаад гарч ирээд уг батлуулсан хуулбарын ард талд нь “автомашин хувь гэрээ” гэж бичээд түүнийгээ нэг нэгээр нь хувааж аваад гарын үсэг зураад салсан. 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 1.000.000 төгрөг мөн адил данс руу шилжүүлсэн. Тэгээд нийтдээ 6.000.000 төгрөг 6 сарын хугацаанд хугацаа алдалгүй гэрээнд заасан хугацаанд төлж явж байгаад 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Гэрэл төвийн үүдэнд байж байхад “Амар лизинг” ХХК-ний холбогдох ажилтан гэж өөрийгөө танилцуулсан Б гэх хүн уг тээврийн хэрэгслийг манай байгууллагаас лизингээр авснаас хойш огт хийгээгүй тэгээд хураагдах болсон машин байгаа юм гээд холбогдох гэрээний бичгийг үзүүлж бид нараас тээврийн хэрэгслийг хураагаад аваад явсан. Би “Амар лизинг” ХХК-ний нэр дээр байгаа гэдгийг сүүлд надаас автомашин хурааж авах гээд нэг хүн ирэхээр нь мэдсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 94-95/,
гэрч Т.Б мөрдөн байцаалтанд “М.Бадрах нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай “Амар лизинг” ХХК-тай лизингээр авто машин худалдаж авах гэрээ байгуулан урьдчилгаа 20 хувь буюу 3.500.000 төгрөг манай байгууллагын ерөнхий захирал Г.Гантулга гэх хүний Хаан банкны 000000000 дугаарын дансанд шилжүүлэн өгөөд манай байгууллагаас улаан өнгийн тоёота приус-30 маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсад орж ирсэн дугаараа аваагүй үнэ 17.500.000 төгрөгөөр зарж байсан. Сүүлд манай байгууллага машинаа хайж байгаад Баянбүрдийн тойргийн зүүн талд байх “Брижстон” гэх нэртэй дугуй засварын гадаа зогсож байхад нь очиж унаж явсан хүнтэй нь гар бичгээр гэрээ хийж байгаад 16.100.000 төгрөгөөр худалдаж авсан, одоо 14.100.000 төгрөгийг төлсөн буюу М.Б-ын дансанд шилжүүлэн авсаны дараа өгнө гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98-99/,
М.Б-н хаан банкны 5064175584 тоот харилцах дансны лавлагаа /1-р хх-ийн 137/, “Амар лизинг” ХХК болон иргэн М.Б нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18060524 дугаарын Автомашин түрээсийн гэрээ. /1-р хх-ийн 150-151/, М.Болорцэцэгийн Хаан банкны 5042056764 тоот харилцах дансны лавлагаа /1-р хх-ийн 154-160/, М.Б, М.Б-ийн нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 43-82 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах тухай хувь гэрээ /1-р хх-ийн 161/,
хохирогч М.Т мөрдөн байцаалтанд “Би 2018 оны 7 дугаар сард надад зарах 2009 оны кроун байгаа шүү гэж Бадрахад хэлэхэд Бадрах би тэгвэл авна шүү гэсэн. Тэгээд 2018 оны 7дугаар сарын 10-нд ирээд би машинаа
23.000.000 төгрөгөөр зарахаар болоод худалдах, худалдан авах гэрээ хийсэн.... Бадрах нь “Драгон” дээр байдаг “Сайн авто ломбард”-ын нэр дээр гэрчилгээг авсан. Тэгээд Бадрах гэрчилгээ болон машиныг аваад зээл гаргуулахаар ганцаараа явсан. Тэгээд орой нь Бадрах ирээд мөнгө бүтсэнгүй дараа 7 хоногоос болъё гээд надад машин болон гэрчилгээг үлдээгээд явсан. Би Б г 2018 оны 06 дугаар сараас эхлэн таньдаг болсон, би япон улсаас машин оруулж ирдэг надаас машин худалдаж аваад цааш нь зардаг байсан. Урьд нь надаас 3 машин авч зарж байсан тэгээд таньдаг болсон. Миний машиныг 10.500.000 төгрөгийн барьцаанд “Сайн ломбард”-нд тавьсан байна хүүг нь огт төлөөгүй байгаа би машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна. Нэг бол худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгөө аваад машинаа өгмөөр байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 189-191, 194/,
М.Т нэр дээрх GWS204-0014120 арлын дугаартай тээврийн хэрэгсийн гаалийн хилээр нэвтрэх барааны мэдүүлэг /1-р хх-ийн 208/, М.Б, М.Т нарын хооронд хийсэн худалдах, худалданн авах гэрээ /1-р хх-ийн 208/, “Сайн” барьцаалан зээлдүүлэх газрын GWS204-0014120 арлын дугаартай тээврийн хэрэгсийг М.Б нь барьцаалан мөнгө хүлээн авсан тухай зээлийн тооцооны хуудас /1-р хх-ийн 197/, “Авто прайм” ХХК-ийн 2019 оны 5 дугаар арын 14-ний өдрийн 19/1-029 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /1-р хх-ийн 229/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн байцаалтанд “Манай “Тайгын булаг авто” ХХК-ийн охин компани болох “Авто прайм” ХХК-ийн авто ломбардны Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо “калл центр” төвд байрлах 14-р салбараас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Минжүүрийн Б нь иргэн М.Тэнгисээс худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан. 02-21511015-I0091R дугаар бүхий гаалийн мэдүүлэгтэй GWS204-0014120 арлын дугаартай сувдан цагаан өнгөтэй тоёота кроун машиныг фидуцийн гэрээ хүүтэй 24 сарын хугацаатайгаар 14800344 тоот зээл болон фидуцийн гэрээ байгуулж зээлж авсан. Зээл авсан өдрөөс хойш М.Б нь зээлээ огт төлөөгүй. Манай компаниас үндсэн зээл 10.500.000 төгрөг авсан ба хүү нь 3.043.100 төгрөг, алданги 5.452.640 төгрөг нийт 18.995.740 төгрөг болж байгаа юм. Манай зүгээс 00-00 УБЭ улсын дугаартай авто машиныг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 221-222/
Хөрөнгийн үнэлгээний тайланд: Тоёота кроун-204 маркийн 00-00 УБЭ улсын дугаартай автомашины үнэлгээ 20.000.000 төгрөг /1-р хх-ийн 227/, Зээлийн гэрээ /1-р хх-ийн 232-233/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /1-р хх-ийн 234-235/,
хохирогч Б.М мөрдөн байцаалтанд“...2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр би 12.500.000 төгрөгт багтах машин Үнэгүй.мн сайтаар хайж байгаад орж ирсэн 00-00 УБЯ улсын дугаартай приус-20 хувь лизингээр зарна гэсэн зар байхаар нь тухайн зарын дугаар руу залгахад тухайн автомашиныг 12.000.000 төгрөгт зарах ба урьдчилгаа 8.000.000 төгрөг авна гээд эрэгтэй хүн хэлж байсан. Машиныг нь үзэхээр болж 10 дугаар хороололд очиж үзсэн санаанд нийцсэн тул авахаар болж 2018 оны 7 дугаар сарын 24-нд тухайн машины эзэн Б-тай дахин уулзаж мөнгөө Сансарын хаан банкаар 6.500.000 төгрөг Б-ын Хаан банкны 5064175584 дансанд хийсэн байгаа. Тэгээд машинаа аваад явсан. Үлдэгдэл мөнгөө увуулж цувуулж хийсэн. Ингээд машинаа унаад явж байтал 2018 оны 8 дугаар сарын сүүлээр над руу ажлын гадаа байхад “Жи Эс Би капитал” банк бус санхүүгийн байгууллагаас таны унаж яваа 76-91 УБЯ машин нь манайд лизингтэй байгаа лизингээ төлөөгүй 3-4 сар болж байна манайхаас хураах шаардлагатай байна гээд ирээд аваад явсан. Ингээд машин зарсан Б-тай ярьж энэ тухай хэлэхэд үүнийгээ хүлээн зөвшөөрч байсан. Машиныхаа учрыг олж өгөхийг хэлэхэд удахгүй болгочихно санаа зоволтгүй гээд байсан. Ингээд удаан хүлээгээд болохгүй болохоор нь цагдаад хандсан. Цагдаад хандсанаас хойш Б надад 4.200.000 төгрөг “Жи Эс Би капитал” ХХК-д төлбөр болгож өгч машиныг миний нэр дээр шилжүүлсэн. Машиныг миний нэр дээр шилжүүлсэн. Машиныг маань 5.600.000 төгрөгийн барьцаанд авсан. Өнөөдрийг хүртэл Бадрах машины төлбөр нэг удаа 4.200.000 төгрөг банк бусад төлсөн. Түүнээс хойш дахиж мөнгө өгөөгүй мөн Б-тай уулзалдаагүй байсаар өнөөдөр л уулзаж байна” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 89-90/,
гэрч Ц.М мөрдөн байцаалтанд “2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Х.С гэх хүн манай “Жи Эс Би капитал” ББСБ-д приус 20 маркийн 00-00 УБЯ улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд тавьж 9.300.000 төгрөгийг авсан. Тэгээд гэрээнд заасны дагуу сар бүрийн 10-нд зээлийн төлөлт болох 579.137 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байсан бөгөөд С гэх хүн эхний нэг сарын эргэн төлөлтийг мөн 2 хэтрүүлсэн тул манай байгууллагаас С-той холбогдоод барьцаанд тавьсан 79-61 УБЯ улсын дугаартай автомашиныг хугацаа хэтрүүлсэн тул авч ирж өг гэж хэлэхэд Солонго гэх хүн бидэнд М.Б гэх хүн төлөлт хийнэ гэж хэлсэн....С хэлэхдээ М.Б гэх хүн төлөлтийг хийнэ яагаад гэвэл М.Б нь уг машиныг тавьсан гэж хэлэхээр нь манай ажилчид гайхаад энэ машиныг хурааж авсан нь дээр юм байна гээд хаана байгаа талаар асуухад Сансарт байгаа гэхээр нь бид нар очоод уг машиныг шилэн дээр байсан дугаар руу залгахад Мөнхцэцэг гэх эмэгтэй хүн ирсэн. Тэгээд уг машиныг хаанаас авсан бэ гэж асуухад М.Бадрах гэх хүнээс худалдаж авсан гэж хэлсэн...2018 оны 10 дугаар сарын 31-нд Мөнхцэцэг ирээд зээлийн үлдэгдэл болох 7.205.000 төгрөг тушаасан бөгөөд үүнээс 2 хоногийн дараа бюу 11 дүгээр сарын 01-нд үлдэгдэл болох 1.962.519 төгрөгийг тушаагаад уг машин болон гэрчилгээний нэр шилжүүлэх албан бичиг аваад явсан” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 91-92/,
гэрч Ж.Т мөрдөн байцаалтанд “2018 оны 8 дугаар сарын 25-наас 26-ны үед шиг санагдаж байна. Ажлаар хотод ирчихсэн явж байгаад Бадрахтай танилцахад Б нь өөрийгөө машин зардаг гэж байсан. Тэгээд би өөрийн Ланд-100 машинаа зарж приус-30 сонирхож байгаа гэсэн чинь Б надад приус-30 байгаа банк бусын нэр дээр байгаа гэхээр нь би тэр машиныг нь үзэж хараад 16 саяд бодож аваад өөрийнхөө Ланд-100 машиныг 17.500.000 төгрөгөнд бодож өгөөд зөрүүд нь 1.500.000 төгрөг Б авсан. Бадрахаас авсан приус-30 нь саарал өнгийн 00-00 УББ гэсэн дугаартай машин байсан. Уг машинаа аваад нутгийнхаа Монхор гэх ахад 14.000.000 төгрөгөнд бодоод зарчихсан тэгээд байж байтал “Нэм санхүү” ББСБ-аас над руу залгаад хулгайд алдагдсан машин, машинаа авья гэж ярьсан. Тэгээд Б ярьсан чинь юу яриад байгаа юм наад машин чинь хамаагүй гэж байсан. ...Б машинаа зарахдаа банк бус дээр байгаа юм наад машин хоногийн дотор ирээд өөр 30 болгож болно. Наад машины чинь зээлийг 11 сарын 20 гэхэд хаагаад өгнө гэсэн “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 191/,
иргэний нэхэмжлэгч О мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Ж.Төрсайхан гэх хүнээс 12.000.000 төгрөг бэлэн өгөөд авч байсан. Ж. нь өөрөө 2018 оны 12 дугаар сард гэрчилгээ бүх бичиг баримтыг нь нэр дээрээ болгож өгнө гээд аман гэрээ хийгээд явсан. Би тухайн үед машин авах гээд сонирхож байсан Улаанбаатар хот руу явж авна гэж бодоод амжихгүй байсан тэгээд мөнгө нь бэлэн байсан болохоор тэр хүнээс худалдан авсан. Хамгийн анх би гадуур явж байгаад Баянхонгор аймгийн тээврийн зохицуулалтын газрын зогсоол дээр саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь би эзнээс нь машинаа зарах уу гэж асуухад Төрсайхан гэх хүн надад зарвал би ярина та дугаараа өгчих хөдөө яваад хэд хоногоос буцаад ирнэ гэж байсан. Тэгээд 5-6 хоногийн дараа над руу залгаад би машинаа зарахаар боллоо та авах юм уу надад мөнгөний хэрэг болоод гэхээр нь би гэрээ зааж өгөөд ирээд үзүүлээ гэж хэлсэн. Тэгээд тэр Төрсайхан гэх хүн эхнэр хүүхэдтэйгээ хамт ирээд үзүүлсэн. Тэгээд надад нөгөө машин нь таалагдсан би тэр өдрөө худалдаж авсан. Би тэр дор нь 7.500.000 төгрөгийг өөрийн эхнэрийн дансаар шилжүүлж, 4.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн... “Нэм санхүү” гэсэн нэр дээр байхаар нь би энэ ямар учиртай талаар асуухад зээл нь 12 дугаар сард дуусна тэгээд таны нэр дээр болгож өгнө ямар нэг асуудал байхгүй” гэж хэлсэн. Гарал үүслийнх нь талаар асуугаагүй” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 209-210/
хохирогч А.Г мөрдөн байцаалтанд “Анх Б машиныг нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үзээд авахаар болоод дансаар 8.500.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа нотариатаар орох гэсэн чинь маргааш болъё маргааш материалаа бүрдүүлээд дуудъя гэж хэлсэн. Ингээд шилжүүлээд машинаа унаад явсан бөгөөд маргааш нь залгасан боловч утас нь холбогдохгүй алга болчихсон. 10 гаруй хоногийн дараа буюу 2018 оны 9 сарын дундуур Б өөрөө над руу залгаад гэрээгээ байгуулъя гээд “Маршал таун”-д автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээний эхийг Б өөрөө бэлдээд ирсэн тэгээд гэрээ хийх үедээ Б эхнэртэйгээ ирээд хөдөө яваад гэрээ байгуулж чадсангүй өнөөдөр гэрээгээ байгуулъя гэж хэлсэн. Ингээд гэрээгээ 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр байгуулчихъя угаасаа цаашид 1-ний өдрөөр төлбөрөө төлөөд яваарай гэж хэлэхээр нь би нэг их тоолгүй гэрээ байгуулчихсан...Өөрөө банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг юм шиг ярьсан бөгөөд 3 машинаас 2 нь үлдлээ эндээс сонгоод ав гэж хэлсэн тэгэхээр нь би өөрөө ажиллуулдаг юм болов уу гэж бодсон...анх фэйсбүүк дээр орж ирсэн приус-30 машин урьдчилгаа авч хүүгүй хувь лизингээр өгнө гэсэн зарын дагуу холбогдож очиж үзтэл 2 машин байсан” гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 9,81/,
гэрч Ц.Э мөрдөн байцаалтанд“...тухайн автомашиныг нөхөр Бадрахын хамт “Нэм санхүү” ББСБ-аас зээлээр авсан бөгөөд нийт 11.900.000 төгрөгийн зээлтэй миний нэр дээр зээл нь гарсан. Машины гэрчилгээ ББСБ-ын нэр дээр гарсан...16.500.000 төгрөгөнд бодож худалдаж авснаас урьдчилгаа 4.600.000 төгрөгийг өгч авсан. Ингээд мөнгөний хэрэг гараад автомашиныг авсанаас хойш удаагүй зарахаар болоод манай нөхөр зар тавьсан байхаа ингээд Гантулга гэх хүн 8.500.000 төгрөгийг нь бэлнээр аваад үлдэгдэл 5.000.000 төгрөгийг нь сар бүр дансаар авахаар түрээсийн гэрээ байгуулсан” гэсэн мэдүүлэг/ 1-р хх-ийн 12,82/,
“Нэм санхүү групп” ХХК болон Ц.Эрдэнэтуяа нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ /1-р хх-ийн 17-18/, Фидуцийн гэрээ. /1-р хх-ийн 19-20/, М.Бадрах, А.Гантулга нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Автомашин түрээслэх гэрээ” /1-р хх-ийн 29-30/, Хаан банкны 5015339870 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /1-р хх-ийн 31/,
гэрч Б.П мөрдөн байцаалтанд“...Би А.Гантулга гэх хүнийг огт танихгүй. Миний дансанд 8.500.000 төгрөг шилжин орсон талаар мэдэхгүй, би одоо таниас л сонсож байна. 2018 онд манай хадам ах М.Б манай гэрт амьдардаг байсан ба тухайн үед буюу 2018 оны 7 дугаар сард Б ах өөрийнхөө виза картыг хаясан гэж хэлээд миний Хаан банкны виза картыг авч ашиглаж байсан. Тэгэхээр нь энэ мөнгийг М.Б ах авсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 178-180/
хохирогч Д.Д мөрдөн байцаалтанд“...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Минжүүрийн Б нь манай компаниас 10.600.000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийг авахдаа фикуцийн гэрээг байгуулсан. Өөрийн худалдаж авсан тоёота приус-30 маркийн автомашиныг барьцаалан тээврийн хэрэгслийн гэрчилгээг манай компани нэр дээрээ шилжүүлж авсан. Нэг сарын 3.5 хувийн хувийн хүүтэй байсан тул хугацаа дуусахад үндсэн мөнгөнөөс болон хүү огт төлөгдөөгүй байсан. ..2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би М.Б-тай уулзаж 00-00 УБУ дугаартай машин хаана байгаа вэ гэхэд энэ оны 01 сард авснаасаа хойш найз нартайгаа алтанд явж байхдаа унагаачихсан гэж хэлсэн. Унаад сэг болчихоор нь задлаад зарчихсан гэсэн... машин байдаг бол олж авмаар байна. Эсхүл үндсэн зээлийг хүүгийн хамт буцааж авах хүсэлтэй байна. Үндсэн зээлийн төлбөр 10.600.000 төрөг, харин хүүг нэхэмжилбэл 5.355.000 төгрөг болно” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 141/,
хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллага Юби Дрийм ББСБ-ын хууль ёсны төлөөлөгч Л.Наранчимэг мөрдөн байцаалтанд“...Миний хувьд 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс хойш одоог хүртэл “Юу Би дрийм ГХО” ХХК-д менежерээр ажиллаж байгаа бөгөөд тус компанийн захирал Гу Тэ Ёны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02/840 дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэлийн дагуу эрүүгийн 1806098500367 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна...Манай байгууллага нь авто машин барьцаалсан зээлийн үйл ажиллагаа явуулдаг. М.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 00-00 УБУ улсын дугаартай тоёота приус-30 загварын автомашиныг барьцаалж фидуцийн гэрээ байгуулж манай компаниас 10.600.000 төгрөгийн зээлийг авсан ба гэрээнд заасны дагуу 1 сарын 3.5 хувийн хүү буюу сард 660.000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. М.Б хувьд зээл авсан өдрөөсөө хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй тул түүний гар утас руу хугацаа хэтэрсэн талаар мессеж явуулсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан Д нь М.Б уулзаж 00-00 УБУ улсын дугаартай машин хаана байгаа талаар асуухад М.Бадрах нь уг автомашиныг найз нартайгаа алтанд явж байгаад унагаачихсан тэгээд задлаад зарсан гэж хэлсэн байсан.... М.Б 10.600.000 төгрөгийн зээл авснаас хойш нэг ч төгрөгийн буцаан төлөлт хийгээгүй” гэсэн мэдүүлэг / 5-р хх-ийн 201/,
гэрч Э.С мөрдөн байцаалтанд “2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн М.Б нь манай компаниас 10.600.000 төгрөгийн зээлийг авсан. Үндсэн мөнгө болон хүү огт төлөгдөөгүй...сувдан цагаан өнгийн приус-30 маркийн 00-00 УБУ улсын дугаартай автомашин байгаа” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 144-145/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /4-р хх-ийн 131/, Зээлийн гэрээ /4-р хх-ийн 132-134/
“Нэм санхүү групп” ХХК болон Ц.Э нарын хооронд 2018.09.01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ. /1-р хх-ийн 17-18/,
Фидуцийн гэрээ. /1-р хх-ийн 19-20/,
Шүүгдэгч М.Б, А.Г нарын хооронд 2018.09.01-ний өдөр байгуулсан “Автомашин түрээслэх гэрээ” /1-р хх-ийн 29-30/,
Хаан банкны 5015339870 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /1-р хх-ийн 31/,
Зээлийн гэрээ. /2-р хх-ийн 56/,
Хохирогч Б.Э Хаан банканд эзэмшдэг 5042048878 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /2-р Хх-ийн 57-60/,
Зээлийн гэрээ. /2-р хх-ийн 62-64/,
Г.Н Хаан банкинд эзэмшдэг 5730017337 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /2-р хх-ийн 74/,
М.Б Хаан банкны 5064175584 тоот харилцах дансны лавлагаа. /1-р хх-ийн 137/,
“Амар лизинг” ХХК болон иргэн М.Б нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18060524 дугаарын Автомашин түрээсийн гэрээ. /1-р хх-ийн 150-151/,
М.Б Хаан банкны 5042056764 тоот харилцах дансны лавлагаа. /1-р хх-ийн 154-160/,
Шүүгдэгч М.Б, М.Б нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 00-00 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах тухай хувь гэрээ. /1-р хх-ийн 161/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1067 дугаартай дүгнэлт. /2-р хх-ийн 217-218/,
М.Т нэр дээрхGWS204-0014120 арлын дугаартай тээврийн хэрэгслийн гаалийн хилээр нэвтрэх барааны мэдүүлэг. /1-р хх-ийн 208/,
М.Б, М.Т нарын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ. /1-р хх-ийн 208/,
“Сайн” барьцаалан зээлдүүлэх газрын GWS204-0014120 арлын дугаартай тээврийн хэрэгслийг М.Б нь барьцаалан мөнгө хүлээн авсан тухай зээлийн тооцооны хуудас. /1-р хх-ийн 197/,
“Авто прайм” ХХК-ийн 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 19/1-029 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг. /1-р хх-ийн 229/,
Хөрөнгийн үнэлгээний тайланд: 00-00 УБЭ улсын дугаартай автомашины үнэлгээ 20.000.000 төгрөг. /1-р хх-ийн 227/,
Зээлийн гэрээ. /1-р Хх-ийн 232-233/,
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /1-р хх-ийн 234-235/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хоёр. Шүүгдэгч М.Б бусадтай буюу /хэрэг нь тусгаарлагдсан Н.Б хамтран/ 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Нэм санхүү групп” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18/1066 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж тус байгууллагын барьцаанд байсан 00-00 УБС улсын дугаартай тоёота приус-30 автомашиныг Г.Б 12.700.000 төгрөгөөр зарж, Г.Б уг автомашиныг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Б /нөхөр Г.С/ нарт 13.500.000 төгрөгөөр худалдсан,
00-00 УНА улсын дугаартай тоёота приус-30 автомашиныг нь Д.Б 12.200.000 төгрөгөөр зарж, уг автомашиныг Д.Б нь Ж.Б 13.250.000 төгрөгөөр худалдсан болох нь:
хохирогч-иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.С мөрдөн байцаалтанд “Манай байгууллагын зүгээс одоо 00-00 УНС, 00-00 УНА, 00-00 УББ улсын дугаартай автомашинуудын төлбөр тооцоо огт дуусаагүй байгаа. 00-00 УНС, 00-00 УНА улсын дугаартай машинуудын нэрийг М.Б нь хуурамч бичиг баримт үйлдэн шилжүүлчихсэн байгаа...2018 оны 9 дүгээр саын 29-ний өдөр Ц.Л нь 11.500.000 төгрөгийн зээлийг 4.5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай авч тоёота приус-30 маркийн 00-00 УНУ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Гэвч 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 00-00 УНУ улсын дугаартай тоёота приус-30 автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж хуурамч баримт бичиг үйлдэн “Да хүрээ” захын авто тээврийн газар явж байгаад үйлдэл дээрээ баригдсан. ...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ч.З нь 11.650.000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээл авч зээлийн барьцаанд тоёота приус-30 маркийн 00-00 УНА усын дугаартай автомашиныг барьцаалсан боловч уг автомашиныг М.Б нь хуурамч тамга үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлэн авч Баасанбазарт шилжүүлэн зарж борлуулсан...Д.Ц 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай 10.500.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд 24-66 УБС улсын дугаартай тоёота приус -30 автомашин барьцаалсан. Уг автомашиныг М.Б нь хуурамч баримт бичиг үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлж Сүхбаатар аймаг руу зарсан” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 179/,
иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтанд “Би өөрийн нөхөр Г.С-н хамт 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Да хүрээ техникийн захаар автомашин худалдан авахаар авто машин үзэж сонирхож явахад 00-00 УБС улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-30 загварын авто машиныг зарна гэж бичээд шилэн дээрээ утасны дугаараа үлдээсэн байсан...Цайз захын орчим машин зарна гэсэн хүнтэй уулзаж 00-00 УБС улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-30 загварын автомашиныг үзээд авахаар болсон ба 15 сая төгрөгөөр зарна гэхээр нь Г.С бид 2 ярилцаж байгаад 13.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тэгээд Г.Б гэх хүнтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж нотариатаар батлуулсан ба уг автомашины эзэмшигч нь М.Б гэсэн хүний нэр дээр байсан. Б-с учрыг асуухад би М.Бадрах гэсэн хүнээс худалдан авч итгэмжлэл хийлгэсэн байгаа гээд холбогдох бичиг баримтаа харуулж байсан. Иймд бичиг баримтыг нь хараад гэрээ байгуулж уг автомашиныг худалдан авсан. Тэгээд Сүхбаатар аймагт очоод 00-00 СҮЭ гэсэн улсын дугаар авч Г.С-н нэр дээр бүртгүүлсэн” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 237-238/,
иргэний нэхэмжлэгч Ж.Б мөрдөн байцаалтанд “...96-02 УНА улсын дугаартай приус-30 маркийн автомашиныг 2018 оны оны 09 дүгээр сард шиг санаж байна фэйсбүүк дээр уг автомашиныг зарна гэсэн байсан учир утсаар нь ярьж байгаад уулзаад 13.250.000 төгрөгөөр худалдаж авсан...би хэн гэдэг хүнээс авсанаа санахгүй байна. 9 дүгээр сарын 15-ны өдөр авч байсан тэр зарж байгаа хүн нь миний машин гэж хэлж байсан, бичиг баримт нь ямар нэг зөрчилгүй байсан байх...96-02 УНА улсын дугаартай тоёота приус-30 загварын автомашиныг үзсэн тэгээд автомашин зарна гэсэн Д.Баярбат гэх залуутай уулзаж ярилцаж байгаад 13.250.000 төгрөгөөр худалдаж авахаар болж, Д.Б хамт Да хүрээ зах дээр байрлах Авто тээврийн бүртгэлийн газар очиж тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлсэн ба уг автомашины эзэмшигч нь М.Б гэсэн хүний нэр дээр байсан. Д.Б-с учрыг асуухад би итгэмжлэл хийлгэсэн байгаа гээд холбогдох бичиг баримтаа харуулж байсан. Миний хувьд 00-00 УНА улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус-30 загварын автомашины бичиг баримтыг нь шалгаад хууль ёсны дагуу худалдан авч төлбөрийг нь бүрэн төлж өөрийн өмчлөлд авсан иймд уг тээврийн хэрэгслийг цаашид эзэмших хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг / гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 187-188, 4-р хх-ийн 176-177/,
гэрч Г.Б мөрдөн байцаалтанд: “Би 00-00 УБС улсын дугаартай тоёота приус-30 загварын автомашиныг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 12.700.000 төгрөгөөр худалдаж авсан...М Б гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байсан ба М.Б нь надад итгэмжлэл хийж өгсөн” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 189/,
гэрч Г.С мөрдөн байцаалтанд “2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тоёота приус-30 маркийн 00-00 УБС улсын дугаартай автомашиныг Бямбадорж гэдэг хүнээс 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдах худалдан авах гэрээ хийж мөнгөө бэлнээр өгч авалцсан. Уг автомашин М Б гэдэг хүний нэр дээр байсан М.Б нь Г.Б итгэмжлэл хийж өгсөн байсан учир уг автомашиныг худалдаж аваад машинаа өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд машинаа унаад явж байтал 2018 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар Солонгоо гэх эмэгтэй ирээд машинаа авмаар байна манай банкинд тавигдсан машин зарагдсан байна. ...тэгээд манай машиныг журмын хашаанд хийсэн байгаа” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 185-186/,
гэрч Д.Б мөрдөн байцаалтанд “Би 00-00 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 12.200.000 төгрөгөөр худалдаж авсан ба автомашин зарсан хүний нэрийг одоогоор санахгүй байна. Би зургийг нь харвал санаж магадгүй, ойролцоогоор 30 орчим насны залуу байсан...Би ямар ч автомашин худалдан авсан тохиолдолд иргэний үнэмлэхний овог нэр, тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрх овог нэртэй шалгаж, тухайн эзэмшигч нь өөрөө мөн эсэхийг тулгаж авдаг ба тухайн үед бүх бичиг баримт нь зөрчилгүй байсан тул худалдан авсан. Тэр заал руу надад хэлэхдээ яаралтай мөнгөний хэрэг гарсан тул автомашинаа хямд зарах гэж байна, миний өөрийн автомашин байгаа юм гэж ярьж байсан...Би уг автомашиныг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Б М.Б гэх хүмүүсийг танихгүй. Харин М Б гэх хүний зургийг харж байсан. Магадгүй энэ хүн 00-00 УНА улсын дугаартай тоёота приус 30 машиныг худалдсан байж магадгүй” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 220-221/,
гэрч Ч.З мөрдөн байцаалтанд “2018 оны 6 дугаар сард манай найз Б надтай уулзаад би “Нэм санхүү” ББСБ-д өртэй болчихлоо чи нэр дээрээ машин өгчихөөч тэгэх үү гэхээр нь би өөрөө цалингийн зээлтэй болохгүй шүү дээ гэсэн чинь би эдийн засагчтай нь ярьчихсан байгаа чи зүгээр гарын үсгээ зураад л болно гэж хэлсэн... хөдөө явчихаад ирэхээр болъё гэсэн чинь иргэнийхээ үнэмлэхийг үлдээчих гээд гуйгаад байхаар нь иргэний үнэмлэхээ үлдээгээд хөдөө явчихаад ирсэн чинь Бадрах надтай уулзаад ирээд гарынхаа үсгийг зурчих болчихсон гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр би Б цуг “Нэм санхүү” дээр очиж гарынхаа үсгийг зураад гарсан, 11.500.000 төгрөгийн зээл авч 00-00 УНА улсын дугаартай приус-30 маркийн машин авсан. Машинаа Бадрах өөрөө унаад явсан. Үүнээс хойш 10 дугаар сард байхаа Бадрах над руу залгаад би “Нэм санхүү” бичиг баримтыг хуурамчаар хийлгээд нэр шилжүүлж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Надад мөнгө төгрөг өгнө гэж хэлээгүй мөнгө төгрөг ч өгөөгүй би өр зээлэнд орчихсон гэхээр нь тус болох гээд л өөрийнхөө нэр дээр зээл гаргуулсан. Ийм хуурамч баримт бичиг үйлдсэнийг нь ч мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 189/,
гэрч Ц.Л мөрдөн байцаалтанд “...Бадрахыг алга болохгүй гэж итгээд зээл өөрийнхөө нэр дээр гаргуулж өгсөн. Би Бадрахыг...өөр хүнд хувь лизингээр зарна гэж байсан болохоос биш хуурамч баримт бичиг үйлдэнэ гэж яриагүй. Уг гэмт хэрэгт би оролцоогүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 198-199/,
гэрч Д.Ц мөрдөн байцаалтанд “Б нь найз нь нэр дээр чинь зээл гаргуулаадд машин аваад цааш нь өөр хүнд зарах гэсэн юм банк бусын мэргэжилтэн нь мэдэж байгаа санаа зовох юм байхгүй буцаагаад хүнд зараад зээлий чинь хаачихна ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд би Б асуухад зээлийг чинь хаачихсан гэж байсан...хуурамч бичиг баримт үйлдсэн гэдгийг нь бол мэдээгүй” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 201/,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1067 дугаартай: “1. Авто тээврийн үндэсний төвд хадаглагдаж буй “Нэм санхүү Групп” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №18/1066 дугаартай, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичгүүдийн доор “Захирал” гэж бичсэн нь загваруудтай бүтцээрээ тохирохгүй” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 217-218/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгч М.Б “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Гуравдугаар бүлэг”-т заагдсан шаардлагууд хангагдсан гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б бусдыг хуурсан үйлдлүүд нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг хангасан байна.
М.Б үйлдсэн гэмт хэргийн үйлдлийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн зүйлчилснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг нь хуурамч баримт бичиг үйлдсэнээр болон түүнийг ашигласнаар төгс үйлдэгдсэнд тооцогддог бөгөөд заавал бодитой хохирол учирсан байхыг шаарддаггүй онцлогтой тул гэмт хэргийн шинжийг бүрэн бодитой агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Б гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэргийг зөв зүйлчилсэн байна.
Хяналтын прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад А.У, Н.Б нарын үйлдлийг тусгаарласан нь М.Б холбогдох хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.Б /бүлэглэн/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус гэм буруутайд тооцов.
Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.
“Залилах” гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг нь өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа бусад гэмт хэргүүдээс ялгагддаг бол “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг нь бодит хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч энэ гэмт хэргээс улбаатайгаар өөр төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэх нөхцөл бүрддэгт хор уршиг, үр дагавар нь оршино.
Мөн шүүгдэгч М.Б нь тодорхой ажил төрөл эрхэлдэггүй, өөр байдлаар орлого олдог гэх байдал тогтоогдоогүй, санхүүгийн эх үүсвэргүй зэрэг нь прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж ялласан хуулийн зүйл хэсэг, заалттай нийцэж байх тул түүнд /зургаа/ жилийн хугацаатай хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкц “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, ...”-гээр хуульчилснаас шүүх шүүгдэгч М.Б /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэн нийт ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч М.Б оногдуулсан хэд хэдэн төрлийн ялуудын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан /хоёр зуун дөч/-цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /зургаа/ жилийн хугацаатай хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.
Шүүгдэгч М.Б хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял шийтгэл оногдуулахад болон хорих ял эдлэх дэглэмийг тогтооход харгалзав.
Шүүх хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтууд,шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбар, саналыг үндэслэн шинжлэн судлахад:
Энэ хэрэгт хохирогч-иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Нэм санхүүгийн групп” ХХК-ийн барьцаанд байсан 79-81 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин, 96-02 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин, 65-69 СҮЭ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашинуудыг,
“Авто прайм” ХХК-ийн барьцаанд байсан тоёота кроун-204 маркийн 99-42 УБЭ улсын дугаартай автомашиныг тус тус прокурорын 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 07 дугаартай, 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 02 дугаартай, 2020 оны 5 сарын 15-ны 19 дугаартай тогтоолуудаар битүүмжилжээ.
Битүүмжлэгдсэн дээрх автомашинуудтай холбоотойгоор
Шүүх хуралдаанд хохирогч-иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Нэм санхүү групп” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч “24-66 УБС улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин одоо Г.С эзэмшилд байгаа 00-0 СҮЭ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин, 00-00 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин Ж.Б эзэмшилд байгаа автомашин, 79-81 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин Т.Оюунбатын эзэмшилд байгаа. Эдгээр гурван автомашинуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлж манай байгууллагад олгоно уу” гэсэн санал дүгнэлт,
Иргэний нэхэмжлэгч Т.О болон түүний өмгөөлөгч Л.Б “00-00 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин Т.О эзэмшилд байгаа. Т.Оюунбат шударга эзэмшигч тул тухайн автомашиныг Т.О олгоно уу”
“Авто прайм” ХХК-ийн өмгөөлөгч Т.Б “М.Б нь хохирогч М.Т худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь иргэд хоорондын харилцаа байх бөгөөд хууль ёсных юм. Тэгэхээр захиран зарцуулах эрх нь М.Б шилжсэн. М.Б уг тоёота кроун-204 маркийн 99-42 УБЭ улсын дугаартай автомашиныг миний үйлчлүүлэгч байгууллагад 10.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Иймд уг автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж “Авто прайм” ХХК-д олгоно уу” гэсэн санал дүгнэлт,
Хохирогч М.Т “тоёота кроун-204 маркийн 00-00 УБЭ улсын дугаартай автомашинаа би авмаар байна” гэсэн тайлбар тус тус гаргалаа.
Шүүгдэгч М.Б бусадтай буюу /хэрэг нь тусгаарлагдсан Н.Б хамтран/ 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр “Нэм санхүү групп” ХХК-иас тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 18/1058 дугаартай албан бичиг, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18/1066 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдэж тус байгууллагын барьцаанд байсан 00-00 УБС улсын дугаартай тоёота приус-30 автомашиныг Г.Б 12.700.000 төгрөгөөр зарж, Г.Б уг автомашиныг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Б /нөхөр Г.С/ нарт 13.500.000 төгрөгөөр худалдсан, 00-00 УНА улсын дугаартай тоёота приус-30 автомашиныг нь Д.Баярбатад 12.200.000 төгрөгөөр зарж, уг автомашиныг Д.Баярбат нь Ж.Баасанбазарт 13.250.000 төгрөгөөр худалдсан байна.
00-00 УБС улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин одоо Г.С эзэмшилд байгаа 00-00 СҮЭ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин, 00-00 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин Ж.Баасанбазарын эзэмшилд шилжсэн байна.
Мөн шүүгдэгч М.Б хэрэгт гэрчээр тогтоогдсон Ж.Т наймаа хийж түүний өмчлөлийн ланд-100 маркийн автомашиныг 16.000.000 төгрөгөнд тооцон авч “Нэм санхүүгийн групп” ХХК-ийн барьцаанд байсан 00-00 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг өөрөө захиран зарцуулах эрхтэй мэтээр Ж.Т өгснийг Ж.Т үл таних Т.О зарсан үйл баримт тогтоогдсон.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд “Нэм санхүүгийн групп” ХХК-ийн барьцаанд байсан 00-00 УБС улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин /одоо 00-00 СҮЭ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин/ 00-00 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашин, 00-00 УББ улсын дугаартай тоёота приус-30 автомашинуудыг иргэний нэхэмжлэгч Г.С, Ж.Б, Т.О нар гэмт хэрэг үйлдэж, хүч хэрэглэж аваагүй бөгөөд тус тусын худалдаж авсан автомашинуудыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж, улмаар бичиг баримт хуурамчаар үйлдэгдэн зарагдаж байгааг огт мэдээгүй шударга эзэмшигчид юм.
Иймд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа иргэний нэхэмжлэгч Г.С 00-00 СҮЭ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг, иргэний нэхэмжлэгч Ж.Баасанбазарт 00-00 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг, иргэний нэхэмжлэгч Т.О 79-81 УББ улсын дугаартай тоёота приус-30 автомашиныг тус тус битүүмжлэлээс чөлөөлж олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эдгээр автомашинуудтай холбоотойгоор М.Б үйлдэлд А.У, Н.Б нарын бүлэглэсэн гэх хэрэг тусгаарлагдсан байгааг шүүх анхааран үзсэн бөгөөд хэрэгт хохирогч-иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Нэм санхүүгийн групп” ХХК-д учирсан бодит хохиролоос 14.500.000 төгрөгийг шүүгдэгч М.Б хариуцах үндэслэлтэй.
М.Т тоёота кроун-204 маркийн 00-00 УБЭ улсын дугаартай автомашиныг М.Б нь 23.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ байгуулж уг автомашины өмчлөх эрхийг “Авто прайм” ХХК-д шилжүүлэн тус байгууллагаас 10.500.000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар 14800344 дугаартай зээл болон фидуцийн гэрээ байгуулсан байна.
Залилах гэмт хэргийн нэг онцлог нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь хохирогч М.Т хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж залилан мэхэлсэн байх тул тоёота кроун-204 маркийн 00-00 УБЭ улсын дугаартай автомашиныг хохирогч М.Т олгох нь зүйтэй юм.
Уг автомашинтай холбоотойгоор хэрэгт хохирогч-иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Авто прайм” ХХК-д учирсан бодит хохирол 10.500.000 төгрөгийг шүүгдэгч М.Б гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ.
Иймд хяналтын прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.С /эхнэр Б.Батцэцэг/ нарт 00-00 СҮЭ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг, иргэний нэхэмжлэгч Ж.Б 00-00 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг, иргэний нэхэмжлэгч Т.О 00-00 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг, хохирогч М.Т тоёота кроун-204 маркийн 00-00 УБЭ улсын дугаартай автомашиныг тус тус олгох нь зүйтэй.
М.Б /бүлэглэн/ хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан нийт 176.462.388 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн нийт 74.912.388 төгрөгийг түүнээс гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ө.Э 4.000.000 төгрөг, Б.Э 2.740.000 төгрөг, Т.Н 7.000.000 төгрөг, М.Б 14.100.000 төгрөгийг, Б.М 1.962.388 төгрөг, А.Г 9.748.000 төгрөг, “Нэм санхүүгийн групп” ХХК-д 14.500.000 төгрөг, “Авто прайм” ХХК-д 10.500.000 төгрөг, “Юу Би Дрим ГХО” ХХК-д 10.600.000 төгрөгийг тус тус олгохоор тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч М.Бадрах шүүхийн шатанд 21 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Жаргалант овогт М.Б /бүлэглэн/ Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-тусгай зөвшөөрөл, эрх олгосон мэтээр баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 /зургаа/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. М.Б оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. М.Б цагдан хоригдсон 21 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хяналтын прокурорын 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 07 дугаартай, 2019 оны 12 сарын 03-ны өдрийн 02 дугаартай, 2020 оны 5 сарын 15-ны 19 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож 00-00 СҮЭ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Г.С, 90-00 УНА улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Ж.Б-т, 00-00 УББ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг иргэний нэхэмжлэгч Т.О, 00-00 УБЭ улсын дугаартай тоёота кроун-204 маркийн автомашиныг хохирогч М.Т-т тус тус олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бадрахын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ
ШҮҮГЧИД А.АЛТАНХУЯГ
М.ДАЛАЙХҮҮ