Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 562

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00562

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 хороолол, Хасбаатар гудамж, 11 байр, 65 тоотод оршин суух, Хошууд овогт Боргилын Болормаа /РД:ЦД88050869/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Энхбаярын Заяажаргал /РД:УШ86052510/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Боргил, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.                             

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Б.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Боргил шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 468 дугаартай шийдвэрээр хүсэлт гаргагч Б.Болормаа, Энхбаярын Заяажаргал нарын гэрлэлтийг цуцалж, Э.Заяажаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 102/Ш32016/22928 дугаар шүүгчийн захирамж, 2651 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу албадан гүйцэтгүүлэхээр захирамж гарсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын байдлаар хүүхдийн төлөх ёстой тэтгэлгийн хэмжээ 5.830.650 төгрөг болсон байна. Төлбөр төлөгч Э.Заяажаргалын оршин суудаг хаяг өөрчлөгдсөн, хаана амьдарч буй нь тодорхойгүй, хайж сураглахад олдохгүй байгаагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөг хүртэл ямарч үр дүнгүй удаашралтай байна. Иймд эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу төлбөр төлөгч Э.Заяажаргалыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Болормаа нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Энхбаярын Заяажаргал /РД:УШ86052510/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 30-ны өдрийн 102/Ш32016/22928 дугаар шүүгчийн захирамж, 2651 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас авагдсан байх ба уг захирамж, гүйцэтгэх хуудсаар Баянгол дүүргийн 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 468 дугаартай шийдвэрээр Боргилын Болормаа, Энхбаярын Заяажаргал нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү З.Цогтөгөлдөрийг эх Б.Болормаагийн асрамжид үлдээж, З.Цогтөгөлдөрийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр төрүүлсэн эцэг Энхбаярын Заяажаргалаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр заасан байна.

Түүнчлэн төлбөр төлөгч Э.Заяажаргал нь Баянгол дүүргийн 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 468 дугаартай шийдвэрт дурдсан Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 хороолол, 30-17 тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Энхбаярын Заяажаргал /РД:УШ86052510/-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Заяажаргалыг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч Б.Болормаатай холбоо барих утас: 99064700, 98984727 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Б.Болормаагийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Энхбаярын Заяажаргал /РД:УШ86052510/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Б.Болормаа нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч Б.Болормаатай

холбогдох утас: 99064700, 98984727 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА