| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0203/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/198 |
| Огноо | 2020-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 12 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 10 сарын 15-наас 2020 оны 10 сарын 16-ны өдөрт шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт байх Б.ийн гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн А.г зодож биед нь дээд эрүүний үүдэн 1 шүдний уналт, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний хөдлөл, доод эрүүний үүдэн 2 шүдний хөдлөл гэх хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч гийн өгсөн...2020 оны 10 сарын 15-наас 16-нд шилжих шөнө ******* сумын ******* багийн иргэн Б.******* намайг зодож миний нэг шүд хугалсан. Хиймэл шүд алга болсон байсан. Одоо миний дээд талын нэг шүд хөдөлгөөн орсон тул эмчлүүлж байгаа. Өөр ямөр нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулж гэм буруутай этгээдэд арга хэмжэ авч өгнө үү...гэх мэдүүлэг / хэргийн 37-38 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд С.ын гэрчээр өгсөн...Тухайн өдөр ******* багийн иргэд манай сумын иргэн гэх айлын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад манай гэрт орж ирсэн. Тэгээд манай гэрт 2 шил Соёрхол нэртэй архи уусан. Тухайн үед манай нөхөр Б. архи уугаад унтаж байсан. Тэгэхэд би гадаа бие засахаар гараад гэрт орж ирэхэд А. эгч уйлчихсан “Б.******* цохилоо” гээд сууж байсан.Тэгэхээр нь би тэнд сууж байсан хүмүүсийг хүүхэд айлгалаа гээд гэрээс гаргаж явуулсан. Тухайн үед манайд байсан хүмүүс бүгдээрээ архи ссогтууруулах ундааны зүйл хэрэглсэн байсан...гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ийн гэрчээр өгсөн...Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэртээ унтсан байсан. Тэр өдөр манай багийн иргэд манай гэрт ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар маргасан байсаныг би маргааш өглөө нь эхнэрээсээ сонссон. Тухайн үед юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 сарын 11-ны өдрийн 871 дугаартай...
А.гийн биед дээд эрүүний үүдэн 1 шүдний уналт, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний хөдлөл, доод эрүүний үүдэн 2 шүдний хөдлөл гэх гэмтэл тогтоогдлоо.
А.гийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи учирсан гэмтлүүдийн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
А.гийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. А.гийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хэргийн 17-18-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 10 сарын 15-ны өдөр орон нутгийн сонгуульд ******* багаас гарсан хүмүүст баяр хүргээд гийн гэрт архи уусан. Тэр айлаас гараад Б. гэдэг айлд очиж архи ууж байхад А. “******* намайг цохичихлоо “ гээд босоод ирэхээр нь би гараад явсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор цохисоноо сайн санахгүй байна. А., , , Б. бид хэд байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид 1500000 төгрөг төлсөн. ...гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 10 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт байх Б.ийн гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн А.г зодож биед нь дээд эрүүний үүдэн 1 шүдний уналт, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний хөдлөл, доод эрүүний үүдэн 2 шүдний хөдлөл гэх гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь тухайн үед согтуу байсан гэж байгаа боловч гэрч С., хохирогч А. нарын мэдүүлгээр хохирогчийн нүүрэн тус газарт цохиж, шинжээчийг дүгнэлтээр тогтоогдсон дээд эрүүний үүдэн 1 шүдний уналт, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний хөдлөл, доод эрүүний үүдэн 2 шүдний хөдлөл гэх гэмтэл учруулсан нь тогтоогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж хүсч хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсаныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******гийн Ховд аймгийн ******* сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэрт байх Б.ийн гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн А.г зодож биед нь дээд эрүүний үүдэн 1 шүдний уналт, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний хөдлөл, доод эрүүний үүдэн 2 шүдний хөдлөл гэх хөнгөн гэмтэл санаатай учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс өөрийн хийж буй үйлдлийг мэдэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.
Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч А. нь хүсэлтэндээ хохиролд 1500000 төгрөг хүлээн авсан хуралд оролцох шаардлагагүй гэсэн, хэргийн 39 дүгээр хуудсанд хохирогч А.гийн *** тоот дансанд 1500000 төгрөгийг шилжүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******г хохиролд 1500000 төгрөг төлсөн гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 28-р / тогтоогдож байна
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.Тогтуунбаярын өгсөн... Даруухан цагаан цайлган сэтгэлтэй. Тамхи татдаг, архи уусан ч хүнд үг хэлдэггүй, унтаад өгдөг байсан. Ам бүл 6-уулаа эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-рт/, гэрч Б.Дашбалжирын өгсөн...1977 онд төрсөн миний төрсөн дүү. Зан байдлын хувьд төлөв даруу, хүнд юм хэлдэггүй эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумнад мал маллан амьдардаг...гэх мэдүүлэг / хэргийн 31-32 дугаар хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 1500000 төгрөгийг хохиролд төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1500000 төгрөгийг төлсөн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна, 650000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлж өгнө үү...гэх дүгнэлт, тайлбар гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохиролд 1500000 төгрөгийг төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 650000 төгрөгний торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 1500000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д оногдуулсан 650000 төгрөгний торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,хохирогчид 1500000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 650000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА