Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00511

 

 

 

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/00511

 

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 2 дугаар байр, 3 тоот хаягт оршин суух, Гал овогт Түвдэндоржийн Батжаргал /РД: АЮ86052515/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн гудамж, 51 дүгээр байр, 152 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Дамдинжавын Алтанчимэг /РД:ЙС86101309/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.357.930 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Алтанчимэгтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний дагуу хүү, алданги нийт 2.517.930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү 3.600.000 төгрөгөөс төлсөн 2.040.000 төгрөгийг хасаад 760.000 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 2.260.000 төгрөг төлөхөөр байна. Үүнээс А.Отгоншүрээр 900.000 төгрөг, А.Гончигдоржоор 260.000 төгрөгийг тус тус Т.Батжаргалын данс руу зээлийн төлбөрт шилжүүлсэн тул 1.100.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1.417.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Д.Алтанчимэгээс зээлийн төлбөрт 2.517.930 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний 1.417.930 төгрөгөөс татгалзаж, 1.100.000 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Батжаргал нь хариуцагч Д.Алтанчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.517.930 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.417.930 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас 1.100.000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь 1.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.395 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15.475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Т.Батжаргалын нэхэмжлэлтэй Д.Алтанчимэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.517.930 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 1.417.930 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Алтанчимэг нь үлдэх 1.100.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.395 төгрөгийн 50 хувь болох 27.697 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Д.Алтанчимэгээс 15.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Батжаргалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ