| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0057/э |
| Дугаар | 2020/ШЦТ/62 |
| Огноо | 2020-02-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/62
2020 02 11 2020/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ
-улсын яллагчаар Т.Төмөртулга
-шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Н-т холбогдох эрүүгийн 19340111460025 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, Хувиараа ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Зуунмод сум 5 дугаар баг Б-7-31 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Х овгийн Б.Н /РД:__91122315/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Н нь Төв аймгийн Зуунмод 5 дугаар багийн Б-7-31 тоотод оршин суух гэртээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнө эхнэр Л.Ууганболор, хүү Н.Сайнбаяр нарыг зодож “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хохирогч Б.Ууганболорын мэдүүлэг /хх-ийн 6 тал/, шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 тал/, шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 тал/, гэрч Т.Хишигдэлгэрийн мэдүүлэг /хх-ийн 8 тал/, гэрч Л.Энхжаргалын мэдүүлэг \хх-ийн 9 тал\, шүүгдэгч Б.Наранбаярын мэдүүлэг /хх-ийн 34 тал/, ял шалгах хуудас /хх-ийн 67 тал/, Цагдаагийн Ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-ийн 12 тал/ болон шүүгдэгч Б.Наранбаярын хувийн байдлыг тодорохойлсон бусад баримт зэрэг болно.
Шүүгдэгч Б.Н нь Төв аймгийн Зуунмод 5 дугаар багийн Б-7-31 тоотод оршин суух гэртээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнө эхнэр Л.Ууганболор, хүү Н.Сайнбаяр нарыг зодож “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Аюулгүй зэргийн үнэлгээний маягт \хх-ийн 12 тал\
- Цагдаагийн Ерөнхий газрын АСАП сангийн лавлагааны хуулбар \хх-ийн 15 тал\
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол \хх-ийн 47 тал\
- 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмч И.Ганболорын 05 дугаартай “...1. Л.Ууганболорын биед дээд уруулын салстанд язарсан шарх, хамар, эрүүнд зулгаралт, баруун хацар, эрүүнд цус хуралт, баруун хацар, хамар, эрүүнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 37 тал/
-2019 оны 12 дугаар сарын 10-өдрийн Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмч И.Ганболорын 06 дугаартай “...1. Н.Сайнбаярын биед тархи доргилт, толгойд зулгаралт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн үэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 42 тал/
- Хохирогч П.Ууганболорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнө...манай нөхөр дотроос цонх нүдсэн би яваад ортол манай нөхөр “чи одоо хаагуур яваад ирж байгаа юм” гэж асуусан би “бие засаад ирлээ гэхэд” танай эгч чинь хөнжил нөмрөөд миний хоёр хүүхэд бүтээлэг нөмрөөд унтах ёстой юм уу, битгий давраад байгаарай гэж хэлээд миний нүүр хэсэгт гараараа 3 удаа цохиод авсан. Тэгсэн гаднаас Энхжаргал эгч чи яаж байгаа юм гэж хэлээд ороод ирсэн чинь чи миний амьдралд битгий гай болоод бай зайл гээд хөөсөн. Мөн намайг чи бас зайл гэж хэлээд толгой хэсэгт 3 удаа цохисон. Тэгсэн Энхжаргал эгч салгах гээд дундуур ортол гэрээс түлхээд гаргаад буцаж гэр орж ирээд намайг дахин цохиж авхаар нь би айгаад хайраа тайван бай энээ тэрээ гэж хэлээд гуйсан чинь миний үснээс зулгааж чирээд гэрээс гаргасан. Тэгэхээр нь би хүүхдээ авна гэхэд хүүхдээ аваад зайл гэсэн. Би 10 сартай бага хүүхдээ аваад гэрээс гараад явсан. Миний зүүн баруун шанаа, дух, толгой хэсэгт цохисон хэдэн удаа цохисон талаар санахгүй байна, гараараа цохьсон. Би хүүхдээ тэвэрсэн байсан миний хүүхэдтэй хамт цохиод байсан. Миний хоёр шанаа толгой өвдөж байна. Миний хүүхдийн дух толгой хэсэг хөхөрсөн. Намайг зодож байх үед хоморгонд нь өртсөн. Өмнө нь 3 удаа зодож байсан. Би нэг дээр нь цагдаа дуудсан боловч зугтаад явсан. Гэр бүлийн баталгаатай хамт амьдраад 8 жил болж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6 тал/
-Гэрч Т.Хишигдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай хамаатан болох Баттулга над руу 12 цагийн үед залгаад танай охин Ууганболорыг нөхөр нь зодсон байна гэж хэлсэн...би Төв аймагт ирээд охиноо үзхэд манай охины нүүр хацар, дух хэсгүүдэд цохисон, уруул дотор нь язарсан ул мөр байсан тул би цагдаад хандсан...өмнө нь удаа дараа зодож байсан байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8 тал/
-Гэрч Л.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Шөнийн 05 цагйин үед байх гаднаас Ууганболорын нөхөр Наранбаяр согтуу орж ирсэн байсан. Тэгээд би сэрээд Ууганболорыг хамт гарч бие засах уу? гээд гарсан. Тэгсэн хүүхэд уйлаад байна би орж байя гээд орсон. Би гаднаас удалгүй гэрт нь ортол Ууганболор уйлаад наймаг цохьсон гээд хувцсаа өмсөөд зогсож байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гэхэд чамд хамаагүй гичий минь манай гэрээс зайл гэсэн. Тэгэхээр нь би Ууганболорыг аваад явна гэхэд миний хажууд дахин нүүр лүү нь нилээн хэдэн удаа цохьсон. Мөн үсдээд чирээд байсан намайг бас түлхэж унгаасан. Тэгээд бага 10 сартай хүүхдийг нь хувцаслаад гэрээс нь аваад хөөгдөөд гарсан. Тэгээд манай гэрт очсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9 тал/
- Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод ажлын хүмүүстэй архи ууж байгаад шөнө 4 цагийн үед Төв аймаг Зуунмод сум 5 дугаар баг Б-7-311 тоотод гэртээ иртэл манай эхнэрийн найз Ээгий манай гэрт ирчихсэн манай 2 хүүхдийн хөнжилийг нөмөрчихсөн харин манай 2 хүүхэд даавуу нөмөрчихсөн байсан. Тэгээд би эхнэрлүүгээ 2 хүүхдэд яагаад даавуу нөмхүүлчихсэн юм бэ? гээд хэлтэл ямар сүртэй юм гээд надруу хэлсэн. Би архи уучихсан байсан болохоор миний уур их хүрсэн. Тэгээд би эхнэрийнхээ толгой руу зүүн гараараа нүүр лүү цохичихсон. Эхнэр бага хүүхэд Сайнбаярыг тэврээд зогсож байсан. Тэгээд эхнэр Ууганболорыг цохих гэж байгаад тэвэрч байсан Сайнбаярыг санаандгүй цохьчихсон юм. Би 2 ширхэг 0.75 литрийн архи 4 хүнтэй хувааж уусан. Би санаатай учруулая гэж бодоогүй архи уусан байсан. Тэгээд манай хүүхдүүд газарт нимгэн даавуу нөмрөөд хэвтэж байсан болохоор уур хүрсэн юм. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна дахиж эхнэртэйгээ муудалцаж хэрүүл маргаан үүсгээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Л.Ууганболорын биед “дээд уруулын салстанд язарсан шарх, хамар, эрүүнд зулгаралт, баруун хацар, эрүүнд цус хуралт, баруун хацар, хамар, эрүүнд зөөлөн эдийн няцралт” гэмтэл, хохирогч Н.Сайнбаярын биед “тархи доргилт, толгойд зулгаралт, духанд цус хуралт” гэмтэл учруулсан Б.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Л.Ууганболор, Н.Сайнбаяр нарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Н-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Н-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ууганболорт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нөхөр болох Б.Н-тай эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа, шүүх харалдаанд биечлэн оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Б.Н-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Б.Н-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлиймн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: