| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/1185/Э |
| Дугаар | 1209 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1209
хан амар
сан уу
2020 12 09 2020/ШЦТ/1209
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн,
шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ____ дүгээр эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ___ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт___.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Г.Г- нь 2020 оны 8 дугаар сарын 08-ны орой Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ___ тоот хашааны гадаа иргэн Н.П- “хашаанд битгий хогоо хаяад бай” гэх шаардлага тавихад нь маргалдаж, улмаар иргэн Н.П-г нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж, газарт унагаан зодож, эрүүл мэндэд нь зүүн мөрний үений мултрал, нэг шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Сард 800.000-1.000.000 төгрөгийн цалинтай” гэв.
Эрүүгийн ___ дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н.П-: “2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хажуу айлын залуу хашаан дээгүүрээ хог шидээд байхаар нь би “чи хашаан дээгүүрээ битгий хог хаяад бай, хаясан хогоо цэвэрлээд ав” гэж хэлсэн. Тэр залуу гарч ирээд миний зүүн эрүү хэсэгт цохиж газар унагаад, зүүн гар мушгиад чирээд байсан. Манай эхнэр гэрээс гарч ирээд салгасан. Тэр залуу яваад өгсөн. Одоо надад эмчилгээний баримт байхгүй. Би гомдолтой.
Хажуу айлын Г- ганцаараа намайг зодож, миний баруун шанаа руу гараараа цохиж, миний шүдийг хөдөлгөсөн. Мөн зүүн мөрийг мулталсан. Би мөр мултарсан гэдгээ мэдээгүй. Мөр өвдөөд байхаар нь би эмнэлгээр явж эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-9, 12/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2020.09.01-ний өдрийн ___ дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. П--н биед зүүн мөрний үений мултрал, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ /хх-27-28/,
Гэрч С.А-ийн: “2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Н.П- хамт хашааныхаа хогийг цэвэрлэсэн. Манай зүүн талын хашааны айл хашаа давуулан архины шил, ундааны сав зэрэг зүйл хаясан байхаар нь цэвэрлэсэн. 2020 оны 8 дугаар сарын 08-ны орой П- халамцуу ирснээ “хажуу айлд хүн ирсэн байна, хог битгий хая гэж шаардлага тавина” гээд гэрээсээ гарсан. Г-ийн хашааны гадаа хүн орилоод байгаа сонсогдохоор нь би очсон чинь П-г Г- газарт унагаад дарсан байдалтай зодож байсан. П- баруун талын завжнаас цус гарсан, “миний зүүн гар өвдөөд байна” гээд гэртээ орж ирээд унтаж амарсан. Хоёр, гурав хоногийн дараагаас нөхөр П- “гар нь өвдөөд байна” гэхээр нь Цамбагаравын эмнэлэг дээр үзүүлсэн чинь “зүүн мөр мултарсан байна, Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл” гээд явуулсан. ___-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт очиж мөрийг нь буцааж оруулсан...” гэх мэдүүлэг /хх-19/,
Гэрч Т.Баярнямын: “___-ны өдөр танил ах Г.Г-ийн гэрт байсан чинь хажуу айлын гэх настай эрэгтэй хүн ирээд Г- ахыг “чи манай хашаанд хогоо хаясан байна” гээд уурлаад байсан. Тэр ах Г- ахыг заамдаж аваад цохих гээд байсан. Г- ах тэр ахыг түлхээд газарт унагаасан чинь эхнэр нь ирээд “та нар яагаад хашаанд хог хаяад байгаа юм бэ” гээд Г- ахтай хэрүүл маргаан хийгээд байсан. Г- ахыг “чи манай нөхрийг зодлоо” гээд нөхрийгөө дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-21/,
Гэрч Т-: “...Г- ахын хашаанд байсан чинь хажуу айлын нэг настай ах согтуу ирээд Г- ахыг “хашаанд хог тарьсан” гээд хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Г- ахыг заамдсан байсан. Г- ах тэр согтуу хүнийг хойш нь түлхсэн чинь давхралдаад унасан. Согтуу ахын эхнэр ирээд Г- ахыг “чи хөгшин хүн алах гэж байгаа юм уу” гэхээр нь би Г- ахыг авч явах гэсэн “та нар хөгшин хүнийг нийлж зодох гээд байгаа юм уу” гээд орилж байгаад согтуу хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-25/,
Шүүгдэгч Г.Г-ийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 08-ны орой хашаанд танил дүү Т, Б нарын хамт юм ачиж байтал хажуу айлын ах П- согтуу ирээд намайг дуудахаар нь би хашааныхаа хаалганы хажууд гараад очсон чинь “чи манай хашаа руу хогоо давуулан хаясан байна” гээд намайг зодох гээд дайраад, заамдаад авахаар нь би “боль” гэсэн чинь П- ах тавихгүй байсан. Тэгэхээр нь би П- ахын цамцны баруун мөрнөөс нь зөрүүлээд заамдаад, зууралдсан чинь П- ах хойш ухарч алхаж байгаад бөгсөн биеэрээ газарт унасан. Тухайн үед эхнэр нь А- ирж таарсан. Тэгээд А- эгч “чи манай нөхрийг зодлоо” гээд орилж байгаад П- ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-50-51/,
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан иргэн Н.П- өргөдөл /хх-4/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-60/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-63/, хохирлын баримтууд /хх-37/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,
мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “Эмчилгээний зардал 80.000 төгрөгийг авсан. Гомдолгүй” гэх хохирогчийн гар бичвэрийг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Г- нь ___-ны орой Сонгинохайрхан дүүргийн ___ тоот хашааны гадна хохирогч Н.П- “хашаанд битгий хог хаяад бай” гэх шаардлага тавихад нь маргалдаж, улмаар зодож, биед нь зүүн мөрний үений мултрал, нэг шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.П- “...Тэр залуу хашаанаасаа гарч ирээд намайг цохиж газар унагаад, зүүн гар мушгиад чирээд байсан. ...Г- намайг зодож, гараараа цохиж шүд хөдөлгөсөн. Миний зүүн мөрийг мулталсан...” гэх мэдүүлэг /хх-9, 12/, шүүх эмнэлгийн 9829 дүгээр “1. П--н биед зүүн мөрний үений мултрал, нэг шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-27-28/, гэрч С.А-ийн “...П-г Г- газарт унагаад дээр нь дарсан байдалтай зодож байсан. ...П- баруун талын завжнаас цус гарсан, зүүн гар өвдөөд байна гээд гэртээ орж ирээд...” гэх мэдүүлэг /хх-19/, гэрч Т.Баярнямын “...Г- ах тэр ахыг түлхээд газарт унагаасан...” гэх мэдүүлэг /хх-21/, гэрч Т- “...Г- ах тэр согтуу хүнийг хойш нь түлхсэн чинь ах зууралдаад давхралдаад унасан...” гэх мэдүүлэг /хх-25/, шүүгдэгч Г.Г-ийн яллагдагчаар өгсөн “...П- ахын цамцны баруун мөрнөөс нь зөрүүлээд заамдаад зууралдсан чинь П- ах хойш ухарч алхаж байгаад бөгсөн биеэрээ газарт унасан...” гэх мэдүүлэг /хх-50-51/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Г-ийн хохирогч П-той таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.П- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөх талаас гаргаж өгсөн хохирогчийн “Эмчилгээний зардал болох 80.000 төгрөгийг авсан. Гомдолгүй” гэх гар бичвэр, шүүгчийн туслахын хохирогчтой утсаар ярьсан “Би хохиролд 80.000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тэмдэглэлийг тус тус үндэслэн хохирол төлөгдсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г- нь хохирогч П-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч хохирогчид баримтаар тогтоогдсон 80.000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй. Ажил эрхэлдэг гэх баримт хэрэгт авагдаагүй тул торгох ял оногдуулах боломжгүй...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Ажил хөдөлмөр эрхэлдэг ч цаг үеийн байдлаас шалтгаалж ажлын тодорхойлолт авч чадаагүй. Тиймээс торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан хүч хэрэглэн хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд баримтаар тогтоогдсон 80.000 төгрөг төлсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай гэх/-ыг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Торгох ял оногдуулж өгнө үү” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж /Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 800.000-1.000.000 төгрөгийн орлоготой гэх/-ийг үндэслэн шүүгдэгч Г.Г-ийг 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г- Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР