МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ
-улсын яллагчаар П.Даваасүрэн
-шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б отог овгийн Б.Б-д холбогдох 2034000750054 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төв Баян- Өнджүүл суманд төрсөн 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамтаар Төв аймгийн зуун мод сум 2 дугаар баг 5-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б о овгийн Б.Б /РД:__92052812/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 5-4 тоотод хамтран амьдрагч Л.Уранзаяад зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 5-4 тоотод хамтран амьдрагч Л.Уранзаяад зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 31 тал/
- Эрүүгий хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 35 тал/
- Цагдаагийн Ерөнхий газрын АСАП сангийн лавлагааны хуулбар /хх-ийн 50 тал/
- Шүүгдэгч Б.Б, хохирогч Л.Уранзаяа нарыг мөрдөн байцаалтын шатанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлтүүд /хх-ийн 56-58 тал/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №18 дугаартай тогтоол /хх-ийн 59 тал/
- Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 дугаартай шинжээч эмч И.Ганболорын “Л.Уранзаяагийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун, зүүн даланд цус хуралт, хамар, духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 18-20 тал/
- Хохирогч Л.Уранзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой гэртээ байж байхад манай нөхөр ажлаасаа ирсэн ба архи уусан бололтой архи үнэртэж байсан. Нөхөр маань ирээд хоолоо идэж байтал нөхрийн найз Лхагвабат гаднаас ирсэн. Тэгээд жаахан юм ярьж байгаад Лхагвабат дэлгүүр яваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт дэлгүүр яваад Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво, ундаа зэрэг зүйл авчраад манай гэрт хуваагаад ууж байсан. Лхагвабатын утсаар манай нөхөр Баасанжав нь чаат бичээд байсан. Тэгээд харяа гэсэн харуулахгүй нуугаад байсан. Тэгэхээр нь би уурлаад чи яагаад хүний утсаар чаат бичээд байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй би найздаа тусалж байна гээд байсан. Тэгээд нөхөр маань орондоо ороод хэвтэж байхаар нь би хөнжлийг нь хуулаад татсан чинь надыг хөлөөрөө жийсэн. Тэгсэн би ухраад газарт унаж босч ирээд хоосон байсан пивоны савыг би аваад мөр хавьцаа нь 1 удаа цохьсон. Тэгсэн нөхөр маань уурлаад миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохисон, би хайруулны тавагны таг байхаар нь аваад шидчихсэн юм. Тэгсэн нөхөр маань ахин уурлаж миний хоолойг гараараа боогоод миний хамар руу гараараа цохисон. Тэгсэн миний хамарнаас цус гарахаар нь би орон дээр суутал ахин нөхөр маань сандал авч миний зүүн талын дал хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгсэн манай нөхрийн найз Лхагвабат салгасан. Надад санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 5-9 тал/
- Гэрч Ж.Лхагвабатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны орой найз Баасанжавын гэрт нь очсон..би гарч бие засахдаа утсаа гар утсаа гэрт нь орхиод гарсан байсан. Тэгээд гэрт орж ирэхэд тэр хоёр миний утаснаас болоод хэрэлдэж байсан...Уранзаяа нь гараараа нөхөр Б-ын нуруу хэсэгт цохиход уурлаад толгой хэсэгт нь цохисон. Тэгсэн Б нь уурлаад эхнэр Уранзаяаг орон дээр суухаар нь хөлөөрөө жийгээд газарт унагасан. Тэгтэл тэгтэл Уранзаяа босч ирээд уурлаад пивоны хоосон саваар цохисон. Тэгэхээр нь би салгасан. Уранзаяа нь ширээн дээр байсан хайруулын тавагтай хоолны тагийг нь аваад Б руу шидхэд Б уурлаад босч ирээд Уранзаяагийн нүүр хэсэгт нэг удаа алгадхад хамарнаас нь цус гарсан...Б эхнэр Уранзаяагийн нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон, хамарнаас нь цус гарсан бас 1 удаа хөлөөрөө жийж газарт унагасан..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
- Гэрч Н.Нармандалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би Б-ын хадам ээж нь байна би хүргэнийдээ 2018 онд ирээд 20 хоноод явахад миний төрсөн охин Л.Уранзаяаг хүргэн Б.Б зодоод өнөөдрийнх шиг нүүр амыг нь хөхрүүлсэн үүдэн шүдийг нь хугалсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/
- Гэрч Г.Сэлэнгэмөрөнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 98881006 дугаараас эгээ дүү нь байна залга гэж утсаар мессеж ирсэн байсан тэгээд би залгатал Уранзаяа өчигдөр намайг Б намайг ална гээд зодсон утсыг минь хураагаад авсан гэж ярьсан тэгэхээр нь чи одоо хаана байна дуудлага дуудсан юм уу гэж Уранзаяагаас асуухад би Б-ын эгчийнд байна цагдаа дуудаагүй яах юм бэ гээд байсан би цагдаад дуудлага өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б эхнэрээ зодсон байсныг би өөрөө ирж Уранзаяаг гэрээс нь ирж авч явж байсан Б гэртээ өөр эхнэртэйгээ унтаж байгаад эхнэртэй баригдаад тэгээд Уранзаяаг зодож байса тухайн үед Уранзаяаг ирж авч явахад Уранзаяагийн 2 гар нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Улсын яллагчаас Б.Б*-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Б.Баасанжавд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Баасанжавд сануулав.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Уранзаяа нь “...миний бие нөхөр Б.Б-ай гэр бүлийн маргаанаас болж муудалцсан. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 57 тал/ бичгээр гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Б.Баасанжав нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Б о овгийн Б.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Б о овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
- Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА