Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00533

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр Дугаар 102/ШШ2017/00533 Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал хотхон, 104 дүгээр байранд байрлах, Эко констракшн /РД:2711532/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн Тасган, 2 дугаар гудамж, 20 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, Голден парк хотхон, 301 дүгээр байр, 233 тоот хаягт оршин суух, Бүрэн хайрхан овогт Түмэнтогтохын Оюунбилэг /РД:ПБ82032803/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, 59.602.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани Т.Оюунбилэгтэй 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 301 дүгээр байр, 233 тоот 2 өрөө орон сууцыг 67.455.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохирсон. Хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр урьдчилгаанд 5.600.000 төгрөгийг төлөх, 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 21.855.000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 40.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүчин төгөлдөр гэрээг байгуулсан юм. Хариуцагч Т.Оюунбилэг нь урьдчилгаа 5.600.000 төгрөгийг төлж, байрны түлхүүрийг хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар нийт 27.720.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 39.735.000 төгрөгийг төлж барагдуулалгүй нэхэмжлэгч талыг хохироож байна. Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 39.735.000 төгрөг, алданги 19.867.500 төгрөг, нийт 59.602.500 төгрөгийг гаргуулж, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Т.Оюунбилэг нь 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нь 2.600.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэгч нь алдангийн хамт нийт 22.467.500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 37.135.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 9.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 11.135.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь хариуцагч Т.Оюунбилэгт холбогдуулан 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоолгож, 59.602.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Оюунбилэг нь 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нь 2.600.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэгч нь алдангийн хамт нийт 22.467.500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 37.135.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 9.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 11.135.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526.200 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, хариуцагчаас 171.813 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Эко констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Оюунбилэгт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.Оюунбилэг нь 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч, хариуцагч нь 2.600.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тул нэхэмжлэгч нь алдангийн хамт нийт 22.467.500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Оюунбилэг нь үлдэх 37.135.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 9.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 11.135.000 төгрөгөөр тус тус төлж, барагдуулахаар харилцан тохирч, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526.200 төгрөгийн 50 хувь болох 263.100 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 171.813 төгрөгийг хариуцагч Т.Оюунбилэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ