Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/196

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  ,

Улсын яллагч З.Алтансолонго,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.2,2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр улсын дугааргүй, мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо   Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас - БӨН улсын дугаартай Ауква маркийн тээврийн хэрэгсэл уг мотоциклийн араас мөргөж зам тээврийн осол гарган, мотоциклийн зорчигч  Н.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн ...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам дээр байв.  ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-7-р хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хэргийн 8-9-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...улаан өнгийн мотоцикльд үзлэг хийхэд банк салж унасан, хянах самбар тасарсан, урд холын гэрэлний хамгаалалт хэлбэрээ алдаж хазайсан, зүүн талын бариулын хамгаалалт хугарсан, урд дугуйны керло унасан, мотоциклийн ар талын бөгсөн бие тэнцвэрээ алдаж хойт талын дугуйн обуд болон дугуй хагарсан, гинж сулдсан, зүүн хойт талын хөлийн тавиур хэлбэрээ алдсан байв.... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10-11-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...- БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд урд талын номер салж унасан, номерийн суурь унасан, урд гупер хагарсан,урд талын салхивны шил баруун талаараа хонхойж хэлбэрээ алдсан, баруун урд хаалганы бариул хэлбэрээ алдаж гэмтсэн, баруун урд дугуйны унасан байв.... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн -13-р хуудас/

Хохирогч овогт гийн гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020  09 дүгээр сарын 18-ны өдөр би ******* багаас сумын төв орох гээд зам дээр унаа тосоод зогсож байтал мотоцикль ирсэн. Тэгээд мотоцикльд суугаад явж байтал урдаас 3 машин ирж байхаар нь Ш.******* “гэрэл нь гялбаад байна, машинуудыг өнгөрөөчихөөд явъя” гээд мотоциклио унтраачихаад зогссон. Урдаас явж байсан 2 машин өнгөрөөд 3 дахь машин өнгөрөх гэж байтал араас тас гээд дуугараад машин мөргөх шиг болсон.Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд сумын төвийн эмнэлэгт ирсэн байсан... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч овогт ын ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би машины үнэлгээгээр гарсан 1.360.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хэргийн 20-р хуудас/

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай машины урдаас 3 машин ирж явсан.Нэг мэдсэн манай машин нэг юм мөргөх шиг болоод аймаар чанга дуугараад машин зогсоод миний урд талын дэр задарсан.Бид нар машинаас буугаад харсан чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоёр талд мөргүүлээд унасан эмэгтэй хүн нь замын голд,э рэгтэй нь замын баруун талд байсан.Би эмэгтэй хүн дээр нь очоод амьсгалыг нь шалгаад хөдөлж болохгүй гэж хэлчихээд эрэгтэй хүн дээр нь очиход “ утас аваад өгөөч” гэхээр утсыг нь хайсан чинь олдохгүй байсан. Тэр хооронд манай жолооч, эгч хоёр эмч, цагдаа дуудсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...нэг мэдэхэд машин аймаар чанга дуугараад зогссон. Би дүүгээ “буугаарай” гэж хэлчихээд жолоочийн хамт буугаад очиход нэг эмэгтэй засмал замын голд унасан, эрэгтэй хүн нь машины баруун талд унасан байхаар нь манай дүү очоод амьсгалыг нь шалгасан. Манай машины жолооч урдаа явсан мотоциклийг хараагүйгээс болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна... гэх мэдүүлэг / хэргийн 23-24-р хуудас/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...дуудлага аваад осол болсон газарт очиход нэг эмэгтэй хүн засмал замын голд унасан байдалтай толгойноос нь их хэмжээний цус гарсан, эрэгтэй хүн нь цагаан машины баруун урд талд хэвтэж байсан ба эмэгтэйг нь үзэхэд ухаангүй, баруун талын дух хэсэгт хэгз цохигдсон шархнаас нь их хэмжээний цус гарсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 25-26-р хуудас/

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...машинаа бариад явж байтал урдаас 3 машин ирж байсан.Тухайн 3 тээврийн хэрэгсэлтэй зөрөх хооронд гэрэл гялбаад урд зогсож байсан мотоцикльтой хоёр хүнийг харалгүй мөргөсөн.Тэгээд машинаасаа буугаад хартал бид нартай зөрсөн эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан.Эрэгтэй нь миний машины баруун талд, эмэгтэй нь замын голд унасан байсан. Миний машинд явсан эмэгтэй сувилагч байсан учраас тэр хоёрыг үзээд “хөдөлж болохгүй” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 29-30-р хуудас/

Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай...Жолооч М. Акуа маркийн - БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасан “жолооч нүд гялбам  зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн. Жолооч Ш.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан “ Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6. тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана.Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах хашлаганд шахаж эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно” гэснийг, мөн дүрмийн 3.1 А-д заасан “ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, түр зөвшөөрөлтэй байна” гэснийг, дүрмийн 3.4 А-д “жолооч дараахь үүргийг хүлээнэ.Энэ дүрмийн 4-р хавсралтанд заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 3.7 А-д ” тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох “ гэснийг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна... гэх магадлагаа / хэргийн 32-33-р хуудас/

Автомашины эвдрэл үнэлсэн тухай шинжээчийн ...нийт дүн 1.360.000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 38-*******-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 769 дугаартай ...Н.гийн биед сүүжний дэлбэнгийн баруун талын ар доод хэсгийн болон зүүн талын арын байрлалтай хугарал, баруун талын сүүжний хөмөгний урд хананы хугарал, баруун талын суудал ясны доод салааны салсан хугарал, духны баруун хэсгийн шарх, баруун нүдний дээд доод зовхи болон хамрын уг хэсгийн цус хуралт, баруун хацар хэсгийн зулгаралт, цээжний дунд дээд хэсгийн цус хуралт, баруун ташаан толгой хэсгийн цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Н.гийн биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 57-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 768 дугаартай...Ш.*******ын биед зүүн хөлийн шилбэ ясны хугарал, толгойн зулай хэсгийн шарх, духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн гарын тохой шуу, сарвууны гадна хэсгийн зулгаралтууд, бүсэлхий нурууны хэсгийн зулгаралт, зүүн хөлийн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Ш.*******ын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтиоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 62-р хуудас/

Шүүгдэгч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Зоригтын хүүхдийн хуримд орчихоод ******* багаас ******* сумын төв рүү явж байтал замд эгч зогсож байхаар нь аваад явсан. Замд мотоцикль унтраад тэр хавьд байдаг Энхээ гэх айлаас түлхүүр авч мотоциклоо янзалчихаад явахад харанхуй болсон байсан. ******* сумын төв рүү дөхөж явтал урдаас 2 машин ирээд гялбаад байхаар нь мотоциклио засмал зам дээр зогсоогоод өнгөрөхийг нь хүлээж байтал араас нэг машин ирээд мөргөх шиг болоод ухаан алдсан байсан. Нэг сэрээд ирэхэд ******* сумын эмнэлэгт хэвтэж байсан.Урдаас ирж байсан машины гэрэл гялбаад байхаар нь засмал зам дээр мотоциклио зогсоогоод хүлээж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 84-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Ш.******* нь Ховд аймгийн *******  сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох “А” ангиллын эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа урдаас ирж байгаа машины гэрлийн гялбааг өнгөрөөхөөр зогсохдоо зам чөлөөлж зогсоогүйгээс түүний араас ирж байсан - БӨН улсын дугаартай Aqya маркийн тээврийн хэрэгсэл мотоциклийн араас мөргөж, тухайн мотоцклийн араар сууж явсан   Н.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 165 дугаартай ... Ш.*******ын биенээс авсан гэх шингэн цусанд 3.9 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэг хамаарна... гэх дүгнэлтээр, хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-8-10/, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай мөрдөгчийн магадлагаа / хх-32-33/  зэрэг нотлох баримтаар  зэрэг нотлох баримтаар, энэ ослын улмаас Ш.*******ын мотоцикльд зорчиж явсан Н.гийн биед хүнд  гэмтэл учирсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 769 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Н.гийн мэдүүлэг, гэрч , , , иргэний нэхэмжлэгч М.ын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.******* нь  үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч Ш.******* нь согтуурсан үедээ, А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо  Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д заасан согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Н.гаас хохирлын баримт ирүүлээгүй, иргэний нэхэмжлэгч М....миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, бид эвлэрсэн.. гэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ш.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 0 нэгжтэй тэнцэх хэмжээний 0.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 91-р/, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ш.*******ын хувийн байдлын талаар гэрч ын  өгсөн..Ш.******* нь ******* сумын дунд сургуулийн 8-р анги төгссөн, цэргийн алба хаасан.******* багт эхийн хамт мал маллаж амьдардаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг....  гэх мэдүүлэг / хэргийн 31-р хуудас/ Ш.*******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолтзэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ш.*******ыг согтуугаар, А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан , Эрүүгийн хуулий тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.2,2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын  хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх... гэх тайлбар, дүгнэлт,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: иргэний нэхэмжлэгч М., шүүгдэгч Ш.******* нар нь хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Ш.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, улсын яллагчийн тэнсэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,

 Шүүхээс: Шүүгдэгч Ш.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн ялын санал  болон хувийн байдлуудыг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын  хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эхлэн тооцохоор шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жил 06/зургаан/ сарын  хугацаагаар хасч, 01 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тооцсугай.

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүгдэгч Ш.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form